2011/08/11

Тавантолгойд хамтрахыг хүссэн Япон, Солонгосын компаниуд манай улсын итгэлийг алджээ

Left Banner
Тавантолгойн ордын баруун Цанхийн хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерт орж байгаа консерциум дотроос Япон, Солонгосыг хассан талаар нэг хэсэг шуугилаа. Энэ талаар “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ын дарга, ТӨХ-ны дарга Д.Сугар өгүүлэхдээ “Баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч консерциумаа шалгаруулах ажил албан ёсоор дуусаагүй байна. Засгийн газарт явцыг нь танилцуулж хэлэлцээд, мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд оруулсан. Тэндээс гарсан зөвлөмж, чиглэлийг тусган буцааж оруулж ирэх үүрэг даалгаврыг бидэнд өгөөд байгаа.
Тэгэхээр баруун Цанхи дээр эцсийн шийдвэр гараагүй гэж ойлгож болно. АНУ-ын “Пибоди”, Хятадын “Шиньхуа”, Японы “Мицуи” хоёрын нэгдэл, “Оросын төмөр зам”, Япон, Солонгосын компани оролцсон том консерциум явж байна. Манай ажил зохион байгуулж буй хүмүүс тэдэнд урилга өгөхдөө голлох үүрэг гүйцэтгэж байгаа компаниудад нь урилгаа өгчихсөн байсан. Үүнтэй холбогдуулж Япон, Солонгосынхон тендерт оролцох эрхийг нь хаасан гэж ойлгохоор нөхцөл байдал үүссэн” гэв.
Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсэхэд ажил зохион байгуулагчид гол буруутан болж таарлаа. Улмаар тэдэнд япон, солонгосчуудыг “зайлуулах” сонирхол байсныг үгүйсгэхгүй юм.
Д.Сугар даргын хэлснээр япон, солонгосчуудыг хасах ямар ч үндэслэл байхгүй агаад цаашид хамтран ажиллах шаардлагатай аж.
“Тавантолгойд оролцож чадахгүй нь” хэмээн голоо гонсойтол гомдоллосон явдалд япон, солонгосчууд өөрсдөө бас буруутай болж таарлаа. Өөрөөр хэлбэл Япон, Солонгосын компани манай улсын итгэл найдвар, урмыг хугалсан явдал байгааг Д.Сугар дарга өгүүлсэн.
Албан ёсны уулзалтууд дээр тэд “Монгол бол асар их нөөц баялагтай. Бид өндөр технологитой. Ингээд нийлээд явбал үр дүнд хүрнэ” гэж ярьдаг байна. Гэвч яг уриад саналыг нь авахаар Япон, Солонгосын компаниуд тодорхой санал хэлэлгүй, зүгээр л нүүрс худалдаж авах саналтай, зарим зүйлд хөрөнгө оруулах бодолтой байгаагаа илэрхийлсээр иржээ.

No comments:

Post a Comment