
ОАО “РЖД” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин Тавантолгойн томоохон нүүрсний ордыг эзэмшихтэй холбоотой анхан шатны яриа тохироогоо биелүүлнэ гэж сууна.
“Монголын Засгийн газар өмнөхийн адил энэ асуудлаа үргэлжлүүлэн авч үзэж байна. Бид өөрсдийн байр суурийг тодорхой хэлсэн байгаа. Бид энэ өрсөлдөөнд “ялагч нартай” зөвлөлдөж байна. Ямар ч байсан Монголын тал хамтын ажиллагааг эхлүүлсэн яриа хэлцлээ барина гэсэн итгэл харагдаж байгаа. ...Бид Оросын хөрөнгө оруулагч нар болон Орос улсын сонирхолд нийцэхгүй эсвэл таарч тохирохооргүй ямар нэгэн хувилбараар явахгүй” гэж В.Якунин хэлсэн байна.
“The New York Times” өмнө нь мэдээлж байснаар гурван хэсэг компани хамтарч Тавантолгойн таван тэрбум тоннын нүүрсний нөөцтэй баруун хэсэгт ажиллагаа явуулах юм. Төслийг хэрэгжүүлэхээр өрсөлдөгчдийн тоонд Бразилийн Vale, Швейцарийн Xstrata зэрэг дэлхийн корпорациуд оролцлоо. Тендерт тавигдсан блокийн эзэмшлийн үнэ нь 7,3 тэрбум ам.доллар байна.
Оросын төмөр зам компанийн тэргүүлсэн консорциумд ОАО “Сибирская энергетическая угольная компания” (СУЭК) ба Өмнөд Солонгосын (Korean Resources Corporation) ба Японы (Itochu ба Sumitomo) зэрэг компаниуд орж байна.
Монголын өмнөд говь дахь Таван толгойн чулуун нүүрсний орд нь нөөцийнхөө хэмжээгээр дэлхийн томуудад ордог (6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд түүний 40 хувь нь өндөр илчлэгтэй коксжсон нүүрс байна). Монгол уг ордыг хоёр хэсэг болгон хуваасан байгаа. Нэг хэсгийг нь олон улсын уул уурхайн компаниуд, нөгөө хэсгийг нь улсын “Erdenes Tavan Tolgoi” компани эзэмших бөгөөд түүний 50 хувийг Засгийн газар нь барьж үлдсэн хэсгийг нь хөрөнгө оруулагчид ба Монголын иргэд эзэмших юм.
Өрсөлдөөнд оролцогсод ордыг ашиглахаас гадна орос стандартын 1520 мм-ийн өргөнтэй 400 км-ийн төмөр замын салааг Тавантолгойгоос Сайншанд хүртэл барин УБТЗ-ын сүлжээтэй холбох асуудал юм. Орос-Солонгос-Японы өргөдөл нь энэ нөхцлийг хангаж байгаа бөгөөд тэд нүүрсийг Хятад ба бусад орнуудын хэрэглэгчдэд хүргэх цогцолбор логист цувралыг санал болгож байна.
Төмөр замын шинэ салааг барихаас гадна тэд Монголын төмөр замын сайжруулалтыг хийхээр амлаж байгаа юм. Мөн тэд нүүрсийг зөөхдөө Оросын компанийн Алс Дорнодын боомтуудыг санал болгож байна.
No comments:
Post a Comment