2011/08/11

С.Эрдэнэ: Засгийн газар авсан авилгынхаа хэмжээгээр Тавантолгойд хувь тогтоогоо юу?


-Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаас Таван толгойд гурван улсын компани хөрөнгө оруулагчийн тендерт шалгарсан тухай зарласан. Гэтэл тэрхүү тендер нь нэлээд будлиантай болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих, болжээ. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би бол үүнийг хамгийн тэнэг алхам гэж хэлнэ. Монголын төр ийм тэнэг алхам хийж болохгүй л байхгүй юу. Энэ аргаас өөр аргаар шийдэх мянга мянган боломж байсан. Яагаад ийм тэнэг алхам хийж байгаа юм. Өнөөдөр хөгжилтэй том гүрнүүд хэн нэгнээс дутуу бөгөөд хэн нэгний дараа, ард орохыг хэзээ ч хүсэхгүй. Орос нь Хятадаас илүү, АНУ нь Оросоос илүү гэж хэн тогтоох юм. Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм, Хятад 40 хувь, АНУ 24 хувь, Орос 18 хувь ч гэл үү. Боль л доо. Хэн ингэж хувь тогтоосон юм. Хаанаас юун хувь гараад ирэв, Эд авсан авилгынхаа хэмжээгээр хувилж байгаа юм уу. Үүнээс өөр ямар ч үндэслэл харагдахгүй байна шүү дээ. Их авилга өгсөнд нь их, багыг өгсөнд нь бага гэж хуваарилаа юу. Тэгээд нөгөө Япон маань хаачив. Энэтхэг, Солонгос маань яав. Бусад санал тавьсан улс орнууд хааччихав. Тэд авилга өгөөгүй учраас юм аваагүй болж таарч байна уу. Ингэж л харагдаж байна. Өөр үүнийг юу гэж тайлбарлах вэ. Хоёрдугаарт, дотоодын хөрөнгийн зах зээл, эсвэл гадаадын томоохон хөрөнгийн биржүүд байна. Яагаад зүгээр л үүнд хувьцаагаа гаргачхаж болоогүй юм. Үүн дээр л улс орнууд өрсөлддөг л дээ.

Хэн илүү мөнгө хаяж, хувьцаа худалдаж авсан нь Таван толгойд хөрөнгө оруулалтын илүү хувь, эзэмшинэ биз.

Яахаараа манай Засгийн газар хувь тогтоож байгаа юм. Эдийн засаг гадарладаг, банк санхүүгийн наад захын мэдлэгтэй хүний л хийчих аргачлал ш дээ. Нөгөө талаас Таван толгойг өдий болтол яагаад эргэлтэд оруулахгүй байгаа юм. Би бол шууд л Ухаа худагтай холбож ойлгож байгаа. Ухаа худгийн үнэлгээг осгох, хувьцааны ханшийг өсгөх зорилгоор зориуд Таван толгойг эргэлтэд оруулахгүй барьсан. Тэр хооронд Ухаа худгийн хувьцааны ханш өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд өслөө. Тэр хооронд нүүрс боловсруулах үйлдвэр барьчихлаа. Сайндаа биш эд Монголын ард түмний хөрөнгөөр л тоглож байгаа.

-Тендерт оролцогч талуудаас Япон улсын Засгийн газраас манай улсын Засгийн газарт нот бичиг ирүүлсэн байсан. Тендер ямар байдлаар явагдаж, энэ гурван компани шалгарсанд тодорхой тайлбар хүссэн байна лээ?

-Надад өнөөдөр Японы Элчин сайдаас захидал ирчихсэн байна. Таван толгойн ордыг ашиглахад Японы хувийн хэвшлийнхний оролцоог дэмжихэд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэж байна гэсэн агуулгатай. Өнгөрсөн жил манай Ерөнхийлөгч Японд айлчлахдаа Японы хөрөнгө оруулагчдыг Монголын уул уурхайн салбарт ажиллахыг уриад, уриалаад ирээ биз цээ. Японы парламент ямар их баяр ёслолын байдалтай хүлээн авч байлаа. Гэтэл өнөөдөр яаж байгаа юм. Яагаад Япон улсыг хасаж, эдгээр компаниудыг ямар үндэслэлээр шалгаруулаад энэ хувь хэмжээг тогтоочхов оо хэлэх үг олдохгүй байна.

No comments:

Post a Comment