2011/08/11

Баруун, Зүүн Цанхийн нүүрсний чанар адилхан

5_tolgoiТавантолгойн нүүрсний 60-70 хувь нь коксжих, 30-40 хувь нь эрчим хүчний нүүрс гэгддэг. Манайхан “Баруун Цанхид нь тос өрөм нь байгаа түүнийгээ өөрсдөө ашиглах­гүй байна” хэмээн ярьж байгаа ч тийм биш гэнэ.
Учир нь Тавантолгойн ордыг хойд урд гэж биш, баруун зүүн гэж хуваасан болохоор коксжих болон эрчим хүчний нүүрсний хувь хэмжээ адил гэж мэргэжлийнхэн хэлж байна. Хам­гийн гол нь нүүрсний 60-70 хувь коксжино гэсэн гэдэг сайн үзүүлэлт ажээ. Олон анхаарлын тэмдэг да­гуулсаар Зүүн Цанхийн үйл ажилла­гаа эхэллээ. Манайхан дэд бүтэц гэсэн сул талаа зөв арилгаж чадвал дэлхийн коксжих нүүрсний орд Тавантолгой олборлох зардал бага, зах зээлдээ ойр зэрэг давуу талаа илүү товойлгох боломж бүрдэхээр байна. Зүүн Цанхийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн та бидний нэр дээр байгаа 536 ширхэг хувьцаа хөдөл­гөөнд орлоо гэж болно. Баруун Цанхи хамаагүй гэж хэлэх гээгүй ч, Зүүн Цан­хийг Монголчууд өөрсдөө ашиглах уч­раас энэ хэсгийн үйл ажиллагаа Мон­голчууд бидэнд илүү хамаатай юм.

No comments:

Post a Comment