Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах эрх олгох олон улсын тендерийн дүнг хэлэлцсэн Монголын Засгийн газрын албан ёсны комисс ялагчийг зарлахад хүн болгоны таамаглаж байсанчлан "Оросын төмөр зам"-ын толгойлсон консорциум сонгогдсон билээ.
Гэвч тэднээс гадна АНУ, БНХАУ-ын компанийг ч оролцуулахаар шийдвэрлэсэн нь гайхалтай. Энэхүү тендерийн дүнг Монголын УИХаас батлах ёстой ч гишүүд нь намар болтол амралттай байгаа. Тэгэхээр “Оросын төмөр зам”-д дараагийн тактикаа боловсруулах цаг байна гэсэн үг. Цагтаа Зөвлөлтийн геологичид энэхүү “Тавантолгой” хэмээх орд газрын нөөцийг 6.5 тэрбум тонн хэмээн тогтоож байлаа.
Одоо энэ орд жирийн нэг ашигт малтмалын орд биш, Монголын Засгийн газрын гадаад, дотоод улс төрийн ээдрээт бодлоготой орооцолдсон нэгэн ёсны улс төрийн талбар болон хувирчээ. 2008 онд МАХН хүнд хэцүү тулаан хийж байж, Парламентын сонгуульд ял сан. Сонгуулийн дүнг эсэр гүүцсэн жагсаал цуглаан, үй мээн самуун ч болж байлаа. МАХН сонгуульд ялахын тулд олон амлалт өгсний нэг нь энэ орд газрын ашгаас ард түмэндээ хувь хүртээх амлалт байсан юм. Тавантолгойн ордын коксж сон нүүрсэнд тус бүс нутгийн бүхий л хөгжилтэй орон Орос, Хятад, Япон, БНСУын уул уурхайн компаниудаас гадна алс холын Америк ч шунаж, тэмүүлж байна.
Тиймээс Монголын Засгийн газар энэ ордыг хоёр хуваасан. Зүүн хэсэгт нь Монголын “Эрдэнэс Тавантолгой” ком пани олборлолт явуулах бөгөөд энэ компанийн 50 хувь нь Засгийн газарт, үлдсэн нь Монголын иргэдэд оногдож буй. Хоёр дахь хэсэгт нь гадаадын компани ажиллуулахаар болж, олон улсын тендер зарласан юм. Долдугаар сарын 4-нд тендерийн дүнгээр гурван ялагч тодрон гарав. Үүнд “Оросын төмөр зам”, Америкийн “Pea body Energy”, Хятадын “Shen hua” ком па - нийн удирд сан консор циу - мууд шалгарсан байлаа. Харин “Оросын төмөр зам” байдлыг ингэж эргэнэ гэж төсөөлж байсангүй.
Таван толгой орд газар нь бү- тээгдэхүүнээ Орос, Хятадын экспортын боомтод хүргэх төмөр замын сүлжээ, авто замгүй нь энэ орд газрын хамгийн том сул тал юм. 2009 онд “Оросын төмөр зам”-аас орон нутгийн компаниудтай хамтарсан аж ахуйн нэгж байгуулах саналыг Монголын Засгийн газарт тавьсан. Монголын тал шинэ байгуулагдах хамтарсан аж ахуйн нэгждээ нүүрсний Тавантолгой төдийгүй алт зэсийн Оюутолгойн орд газрыг ашиглах эрх олгож болох байсан юм. “Оросын төмөр зам” компаниас төмөр зам барихад 1.5 тэрбум доллар амлаад байсан гээч.
Хэрэв тийм хамтарсан компани байгуу лаад хоёр ордын ашиглах эрхийг авсан бол “Оросын төмөр зам” лицензээ Оросын аль нэг уул уурхайн компанид өгөөд орлогынх нь 25 хувийг авахаар шийдээд байлаа. Гэтэл Монголын Засгийн газар 2009 оныхоо хавар нь Тавантолгойн орд газрыг ашиглах тендер зарлаж орхисон юм.
Энэ тендерт “Оросын төмөр зам”-аас гадна Олег Дерипаскагийн “En+” групп Виктор Вексельбергийн “Ренова” групптэй хамтран оролцжээ. Харин 2010 оны хоёрдугаар сард Монголын Засгийн газар энэ тендерээ хүчингүй болгоод дахин шинэ тендер зарласан нь сая долдугаар сард дууссан гур ван ялагчтай тендер юм. Үүнийхээ хажуугаар Монголын УИХаас 2010 оны зургадугаар сард Тавантолгойгоос Оросын хил хүртэл төмөр зам барих шийдвэр гаргаж, олон улсын тендер зарлахаар төлөвлөөд буй.
“Оросын төмөр зам” нийгэмлэг Тавантолгойн орд газрын тендерт Сибирийн нүүрс, эрчим хүчний компани болон Өмнөд Солонгосын POSCO, KEPCO, LG, "Daewoo", Японы "Itochu", "Sumitomo", "Marubeni", "Sojitz" ком панитай хамт ран консор циум болж оролцсон бөгөөд угаасаа олуулааг ч хэлэх үү, ганц орд газрыг Америк, Хятадын консорциумтай хуваан ашиглах нь санаанд нь нийцэхгүй байна. Монголын Засгийн газрын албан ёсны комиссоос тендерийн дүнг гаргахдаа санаатайгаар хэн ч ойлгохг үйгээр, будлиантахаар зар ла сан билээ. Ялагчдын нэрс дунд яагаад ч юм манай “Оросын төмөр зам”- тай хамтарсан Өмнөд Солонгосын компаниуд, Хята дын “Shenhua”-гийн япон түнш “Мицүй” нарын нэр байсан гүй.
Ерөнхий сайд С.Батболдын сэтгүүлчдэд хийсэн тайлбар ч энэхүү тендерт хэн ялсныг тодруулсангүй. Тэрбээр Тавантолгойн орд газар 6.5 тэрбум тоннын нөөцтэй гэж Зөвлөлтийн геологичид үзэж байсан бол шинэ судалгаагаар 7.5 тэрбум тонн ч байж болно” гэж ярьсан. Үүгээ рээ тэр яг юу хэлэх гэсэн нь тодорхойгүй.
Ер нь сүүлийн үеийн байдлыг ажиглаад байхад Монголын Засгийн газар өөрсдөө ч хэнийг сонгохоо шийдээг үй байгаа бололтой. УИХын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шарав дорж Тавантолгойн асуудлыг шийдэх гээд амарч буй гишүүдийг дуудах шалтгаан байхгүй гэж хэлснээр бол тэд шийдэх гэж яараагүй болол той. Харин ч үүгээрээ цаг хожин, Монголын компанийг консорциумд оруулах гээд бодоцгоож байж болох. Ямартай ч Ерөнхий сайд С.Бат болд сэтгүүлчдэд ярилц лага өгөхдөө Тавантолгойн ордыг эзэмшихэд Орос Монголын хамтарсан консорциум оролцоно гэх шиг нэг юм цухуйлгаад авсан байгаа.
Ийм консорциум анхнаасаа байгаагүй билээ. Үүнд санаа зовсон “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин Монголын тал хамтын ажиллагааны үндэс болсон яриа хэ лэлцээртээ үнэнч бай на гэ дэгт найдаж байгаагаа энэ сарын 7-нд илэрхийлсэн билээ. “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин “Монголын Засгийн газар Тавантолгойн асуудлаа хэлэлцэж дуусаагүй л байна. Бид өөрсдийн үзэл баримтлалаа монголчуудад хэлсэн. Гэхдээ ярьж тохирсон зүйлээ
Монголын тал дагана гэж бодож байгаа. Бид ямар ч санал, элдэв хувилбарыг дагахгүй. Яагаад гэвэл тэр нь ОХУ, Оросын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд таарахгүй гэж үзэж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Монголын Засгийн газраас тендерт шалгарсан гурван консорциум хамтдаа энэхүү орд газрыг ашиглана гэж зарласан ч Оросын тал үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй бололтой. Таван толгойн орд газрын олборлолтын тендерт Бразилийн "Vale", Швейцарийн "Xstrata" зэрэг олон том компани өрсөлдсөн.
Энэхүү тендерт оролцогчдод тавьсан гол шаардлага бол Тавантолгойн орд газраас Сайншанд хүртэл 400 км тө- мөр зам тавих байсан. ОросЯпоны хамтарсан консор циум энэ шаардлагыг бүрэн хангасан төсөл дэвшүүлсэн бө- гөөд энэ нь Монголын нүүрсийг Хятад төдийгүй гурав дагч орнуудад гаргаж чадах цогц төлөвлөгөө юм. Төмөр зам барихаас гадна “Оро сын төмөр зам” нийгэм лэгээс Улаанбаатар төмөр замын тоног төхөөрөмжийг шинэчлэх, ОХУ-ын Алс Дорнодын боомтыг нүүрсний экспортод ашиглах санал дэвшүүлжээ.
“Московские новости” сониноос
Сайн байна уу? ddsmon-dds.blogspot.com -ийн блог нийтлэгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Спам байдлаар урилга явуулсанд уучлаарай.Учир нь таньтай холбогдох хаягийг тань олж чадсангүй.
ReplyDeleteТаны хөтлөн бичдэг уул уурхайн чиглэлийн блог нь монголын блог бичигчдын дунд үлгэр жишээ блог байж интернет хэрэглэгчдийн мэдлэгийн санд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. Цаашид ч таныг блогоо үргэлжлүүлэн бичиж уншигч олныхоо тоог нэмж оюуны хэрэгцээг нь хангасаар байна гэдэгт итгэлтэй байна.
Таныг блогоо бичсэний төлөө Хүмүүнлэг үйлстэн болох боломжийг The New Media Marketing Agency-олгож байна. Та Зарлиг Хүмүүнлэгийн Хөдөлгөөнд нэгдэж өөрийн блог дээрээ баннер байрлуулсаны ачаар бусдын амьдралд аз жаргалтай мөч,гэрэл гэгээг авчрах боломжтой юм.
“Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэх боломж таны өмнө хэзээд нээлттэй байх болно.
Хавсралтаар “Зарлиг” хүмүүнлэгийн хөдөлгөөний тухай дэлгэрэнгүй явууллаа.
Танд баярлалаа.
Хүндэтгэсэн :
"The New Media Marketing Agency" –ийн захирал
А.Мэнд-Орших
Хавсралт:
- Яагаад Зарлиг Хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх болсон бэ?
- Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнд блогоо хэрхэн нэгдүүлэх вэ?
Яагаад ЗАРЛИГ Хүмүүнлэгийн Хөдөлгөөнийг эхлүүлсэн бэ?
1. Монголд өдөр бүр л ямар нэг хүүхэд монголдоо эмчлэх боломжгүй өвчин тусаад хандив тусламж гуйсан өрөвдөлтэй дүр зураг харагддаг.
2. Судалгаагаар манай улсаас жилд 130-200 тэрбум төгрөг гадаадад эмчлүүлэх зорилгоор гадагшаа урсдаг гэсэн тооцоо байдаг. Голдуу Бээжин, Хөх хот, Америк, Солонгос, арай боломжтой нь Япон руу явж эмчлүүлдэг.
3. Би нэг хүүхдэд хандив өргөнө, 2 удаа өргөнө. Гэхдээ өдөр бүр хандив өргөж чадахгүй. Тэгээд ч бидний өргөсөн хандив асуудлыг шийдэж чадахгүй, 10 жилийн дараа ч эмчилэгдэхгзй боломжгүй хүүхдүүд хандив гуйсаар байх болно. Хогийн ургамалын ишийг мянгантаа таславч дахин ургахын адил асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ?
ЗАРЛИГ Хүмүүнлэгийн Хөдөлгөөнд хэрхэн НЭГДЭХ вэ?
http://zarlig.biz/ - хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Мөн манай хэрэглэгчтэй харилцах хэлтсийн http://support.newmediamarketingagency.com- хаягаар орж блогтоо хэрхэн байрлуулах талаар видео болон pdf хичээлийг татаж авна уу.