2011/08/12

Би ”Эрдэнэс Тавантолгой” ХК-н гүйцэтгэх захирлын албыг хашиж байна


Б.ЭНЭБИШ: БИ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН АЛБЫГ ХАШИЖ БАЙНА


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг өнгөрсөн сард тодруулах байсан ч одоо болтол энэ томилгоо сураггүй хэвээр бай­на. Энэ талаар “Эрдэнэс МГЛ” ком­панийн гүйцэтгэх захирал Б.Энэ­бишээс тодруулсан юм.


-“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс олборлоод эхэлчихлээ. Гэтэл одоо болтол гүйцэтгэх захирлыг нь томилох асуудал тодорхойгүй байх юм. Энэ асуудал юу болсон бэ?


-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгох болоогүй байгаа. Энэ асуудал нэлээд хүлээгдэх байх.

-Өнгөрсөн сард багтааж сонгоно гэж ярьж байсан шүү дээ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэх захиралгүй биш шүү дээ. Би “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа. Тэгэхээр одоохондоо энэ асуудлыг шийдэхээр нэг их яарахгүй байгаа. Яваандаа шийдэх байх. Хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.

-Тавантолгойн ордын Баруун Цанхийн хэсгээс олборлолт хийх консерциумуудын сонгон шалгаруулалтаас Япон болон Өмнөд Солонгос улсын компаниудыг хассан гэх мэдээлэл гарах болсон. Энэ үнэн үү?

-Баруун Цанхад олборлолт хийх консурциумыг сонгон шалгаруулах үйл явц одоо ч гэсэн үргэлжилж байна. Тиймээс Япон, Өмнөд Солонгосын компаниудыг хассан тохиолдол байхгүй байх. Сонгон шалгаруулалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцаж байгаа. Сонгон шалгаруулалт дуусахаар улам тодорхой болох байх. Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмших ёстой тусгай зөвшөөрлүүдийг “Эрдэнэс МГЛ” компани шилжүүлээгүй байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ
?

-“Эрдэнэс МГЛ” компани Баруун болон Зүүн Цанхийн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлж өгсөн.

No comments:

Post a Comment