2011/08/06

“ХАР АЛТ” ҮНЭД ХҮРЭХ АНХНЫ АЛХАМ

 “Монгол тээвэр” нэгдлийн 40 автомашин Гашуунсухайтын боомтыг чиглэн хөдөллөө. Тавантолгойн нүүрсний түрүүч 4000 тонныг өмнөд хөршдөө хүргэх хариуцлагатай үүргийг тэд тээж яваа. Монголын эдийн засгийг хөл дээр нь босгож, мянга мянган иргэнийг ядуурлын шу га маас өөд өргөх “хүслээ” төрийн  тү шээд маань бас тэдэнд дайгаа биз ээ.
Тавантолгойн нүүрсийг ашиглах тамга хөзөр атгасан том тоглогчдын нэрс өнгөрсөн долоо хоногт тодорсон билээ. БНХАУ-ын төрийн өмчийн “Chinalco” корпорацийн охин компани “Chalco”, Япон, БНСУ-ын нэр бүхий компаниас гадна экспортын гэрээний хугацаанд өм нөд хөршийн “Jinan iron and steel” гангийн үйлдвэрт нүүрсээ ний лүүлэхээр болсон. Тавантолгойн нүүр сийг эцсийн хэрэглэгчдэд хүр гэхийг Засгийн газраас Ажлын хэ сэгт үүрэг болгосны дагуу тус гангийн үйлдвэрийг сонгосон гэж “Эрдэнэс МГЛ” ком панийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш тайлбарласан юм.
“Chalco” компани “Эрдэнэс Тавантолгой” ком панид 250 сая ам.долларын урьд чилгаа төлбөр өгснийг дахин тэм дэглэхэд илүүц биз. Энгийнээр хүүрнэхэд энэ мөнгөндөө таарах нүүр сийг “ялимгүй хөнгөлөлттэй” үнээр худалдаж аваад түүнээс хойш Тавантолгойн олборлосон нүүрсний 70 хувийг зах зээлийн үнээр худалдан авч, үлдсэн 30 хувийг нь Япон, Солонгосын хэрэглэгчдэд хүргэх үүргийг тэд мөн хүлээсэн билээ. Хилийн нөгөө талд Тавантолгойн нүүрс ний эхний цувааг хүлээн авах арга хэмжээ ёслол төгөлдөр үр гэл жилж байгаа гэдэгт эргэл зэхг үй байна. Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг маш хямдхан экспортолж буй гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. Энэ онд экспортлох нэг сая тонн нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар хямдхан гэгч нь “тавиад туучихаж” байгаагаа Б.Энэбиш захирал учирласан байна билээ.
Олон улсын зах зээлд сайн чанарын нүүрсний үнийн график үлэмж өнд өлзөж буй энэ үед Тавантолгойн нүүрсийг 70-хан ам.доллараар авна гэдэг хэрэглэгч талын хувьд мэдээж баярламаар хэрэг. Гашуунсухайтаар хиллэдэг ӨМӨЗО-ы Эрдос бүсэд нэг тонн эрчим хүчний нүүрсийг уурхайнх нь аман дээрээс 80 ам.доллараас буулгахгүй арилжиж байхад төмөр замын өртөөнд нь хүргэж өгөөд 70 ам.долларын хөлс авна гэдэг чамлалттай байлгүй яахав.
Тиймээс Тавантолгойн орд эдийн засагт өгөөжөө өгч эхэллээ хэмээн энэ үйл явдлыг цоллоход арай л эрт бо лов уу. Гэхдээ үргэлжлэх түүхийн уртад үнэ нь одоогийнхоосоо үлэмж өсөж, эзэмшсэн хувьцаанд маань ээл тэй байна гэдэгт эргэлзэлгүй найднам.
Тиймээс одоохондоо үү нийг монгол чууд Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах шан тат сан түүхэн үйл явдал хэмээн даруухан нэрлэе.

No comments:

Post a Comment