2011/08/22

Д.Сугар: Болдог бол Тавантолгойг оноос ємнє шийдмээр байна.


ТЄХ-ны дарга Д.Сугартай ярилцлаа.

-Тавантолгойн асуудлаар томоохон хэмжээний хэлэлцvvлэг єрнvvлж, эдийн засагчид, судлаачдын саналыг сонслоо. 
Авч хэрэгжvvлмээр, ажил хэрэгч санал, санаачилгууд гарав уу, хэлэлцvvлгийн vр дvнг хэрхэн харж байна вэ? 
-Ер нь туршлагатай, олон салбарын мэдлэгтэй улсууд оролцож байгаа учраас чухал санал их байна. Тэгэхээр ажлын хэсэг, Тєрийн ємчийн хорооны хувьд эрх мэдэл, vйл ажиллагаа нь хязгаарлагдмал шvv дээ. Баруун, зvvн цанхи гэж хоёр хуваах нь буруу, гадны хєрєнгє оруулагчийг оруулах хэрэггvй, компаниудад хувьцаа хуваарилах уу, иргэдэд єгєх vv гээд том асуудлууд хєндєж байна. Гэхдээ энэ бол УИХ-ын тєвшинд л яригдаж, шийдэгдэнэ шvv дээ. Тийм учраас ажлын хэсгийн тєвшинд хариулах боломжгvй. Тэгэхээр бидний шууд анхаарах зvйл ийм байна. Энэ том тєслийг хэрэгжvvлэхэд хамгийн чухал зvйл нь урьдчилсан тооцоо, тєлєвлєлт, судалгаа. Vнэхээр Засгийн газрын яам, агентлагуудын ажиллах хvчний чадавхи хязгаарлагдмал байна. Тєрийн ємчийн хороо гэхэд 60-аад хvнтэй. Тэрний 20-иод нь бараг vйлчилгээний ажилтан, цаана нь хэд vлдэх вэ. Тэгэхээр энэ том судалгааг гvнзгий, суурьтай хийхэд бидэнд хvчин чадал дутагддаг л даа. Тийм учраас vр ашгийн тооцоо,ТЭЗV, уулын ажлын тєлєвлєгєє гээд нарийн асуудлыг нарийн судал гэж бидэнд хэлж байна. Хvлээж авах л ёстой. Энэ бол чухал санал. Vндэсний боловсон хvчнээ тvлхvv ажиллуулж, санал, санаачилгыг нь сонс гэж байна. Бас л хvлээж авах ёстой. Гэхдээ зарим шvvмжлэл бол мэдээлэл сайн солилцож чадаагvйтэй холбоотой байна. Санаатай ч, санаагvй ч манай мэдээлэл тэр хvмvvст бvрэн хvрч чадаагvй, мэдээлэл муутай байна.

Тэгэхээр хэлсэн болгоныг бид тайлбарлах гээд байвал єнєєдрийн хэлэлцvvлгийн утга алдагдчих гээд байгаа учраас санал, санаачилга, шvvмжлэлvvдийг маш нарийн бvртгээд дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хvргэе гэж тєлєвлєж байгаа.

-Оператор компанийг шалгаруулах ажил vндсэндээ дуусч байх шиг байна. Яг хэзээ эцэслэн шийдэгдэх вэ? 
-Энэ онд багтаагаад шийдчихнэ. Зvvн цанхи дээр олборлолт эхлээд, борлуулалт явагдаж байгаа, тэрэнд санаа зоволтгvй. Харин ирээдvйд хоёр зорилгоор оператор компаниудыг оруулж байна. Нэгдvгээрт, vйл ажиллагааг нь улам єргєжvvлэх, хоёрдугаарт манай vнэт цаасны vнийг нэмэгдvvлэх. Гадаадын их том компани тэнд олборлолт хийж байна гэвэл хувьцааны vнэлгээ нэмэгдэнэ. Энэ хоёр зорилгоор оператор компанийг оруулна. Энд онцын хvндрэл байхгvй. Автсралийн "Макмахон", Германы "БиБиЭм Оперта" гэж дэлхийд нэртэй компани тендерт оролцож, хоорондоо єрсєлдсєн. Тэгээд хийх ажлын тєлєвлєгєє их байгаа учраас хоёулаа консорциум болоод оролцох боломж байна уу гэсэн, хоёр компани зєвшєєрсєн.

-Оператор компани борлуулалтад оролцохгvй гэсэн vv? 
-Борлуулалтад оролцохгvй. "Эрдэнэс Тавантолгой" єєрєє бvх ажлаа хийнэ. Оператор компанид зєвхєн олборлолт хийсний цалинг л єгнє.

-"Эрдэнэс Тавантолгой'' компанийн нvvрс борлуулах гэрээ дэндvv хямдхан, урт хугацаанд vргэлжлэх алдагдалтай гэрээ боллоо гэдэг шvvмжлэл байна. Vvнэхээр тийм алдагдалтай гэрээг хийсэн хэрэг vv? 
-Би тэгж бодохгvй байна. "Чалко"-той гэрээ хийсэн. Энэ бол "Чайналко" гэж тєрийн маш том компанийн охин компани шvv дээ. Тэгэхээр манай Засгийн газар ард тvмэндээ амьдралд нь дэмжлэг vзvvлэхийн тулд мєнгєний хэрэгцээ байлаа. Тийм учраас бид 250 сая ам.долларыг урьдчилгаа болгож авах хэрэгтэй байсан. Хэрвээ бид урьдчилгаа тєлбєр авах шаардлагагvй байсан бол шал єєр гэрээ хийнэ шvv дээ. Ямар ч байсан хэлэлцээ хийсний vр дvнд бид 250 ам.долларын урьдчилгаа авч чадлаа. Энэ мєнгє Засгийн газрыг vvргээ биелvvлэхэд ч, ард тvмний амьдрал ахуйд ч ямар нэгэн байдлаар хэрэг болох байх гэж бодож байна. Хоёрдугаарт, одоогийн "Чалко"-д нийлvvлж байгаа нvvрс бол нvvрсний олон давхаргын хамгийн дээд талын єгєршсєн чанар муутай нь. Vнэ нь vндсэндээ 70 орчим ам.доллараас илvv гарах бололцоогvй. Ойролцоо vйл ажиллагаа явуулж байгаа бага Тавантолгой, Ухаахудагийн нvvрсний vнэ ч бас иймэрхvv л байгаа. Тэгэхээр боломжийн vнэ. Гуравдугаарт энэ vнэ хязгааргvй vргэлжлэхгvй. Урьдчилгаанд авсан 250 сая ам.доллараа бид нvvрсээр тєлж дууссаны дараа зах зээлийнх нь зарчмаар шийдээд, гэрээ хэлцэл хийгээд явна. Тийм боломж байгаа. Тэгэхээр бидний зvгээс харахад энэ бол тийм ч муу гэрээ биш. Єєр хvмvvс ямар ч єнцгєєс нь харж, яаж ч дvгнэж болно шvv дээ. Тэр бол чєлєєтэй асуудал.

-Хилийн боомтуудын хvчин чадлыг нэмэгдvvлэх асуудал хэцvv байх шиг байна, цаашид экспорт улам нэмэгдэх тєлєвтэй байдаг? 
-Энэ асуудал vнэхээр тулгамдлаа. Энэ бол зєвхєн Тєрийн ємчийн хороо, ажлын хэсгийн хvрээнд шийдэгдэхгvй шvv дээ. Засгийн газар, ЗТБХБЯ єєр олон талаас хамаарна. Бид сайн олборлоод, тээвэрлээд байдаг, хилээр гаргах тал дээр явцуу дамжлага vvсээд байвал хvндрэлтэй л дээ. Энэ асуудлыг Засгийн газрын том ажлын хэсэг дээр ярьж байгаа, тодорхой шийдвэр гарах байх.

-Япон Солонгосын компаниудыг яагаад хасчихав гэх шvvмжлэл одоо ч єрнєж байна. Японы тал нот бичиг хvртэл илгээлээ шvv дээ? 
-Нэгдvгээрт, Япон, Солонгосын компаниудыг хасаагvй. Тэднийг хассан албан ёсны ямар ч шийдвэр байхгvй. Хоёрдугаарт, ийм ойлголт тєрvvлэхэд янз бvрийн нєхцєл байдал нєлєєлсєн. Яагаад гэвэл энэ консорциумууд чинь дотроо бас нэг толгойлох компанитай. "Мицуи", "Шинхуа" хоёрын хувьд Шинхуа нь голлоод л бидэнтэй яриад байгаа. Оросын Тємєр замын хувьд Оросын тємєр зам нь голлоод, Япон, Солонгос нь дагаад байгаа юм. Тэгэхээр бид урилга, заллата, яриа хєєрєєгєє толгой компанид нь захиа явуулснаас болж буруу ойлголт гарсан байна лээ. Ер нь бол Япон болон Солонгосын албаны хvмvvс Монголын албаны хvмvvстэй уулзахдаа нэг юм ярьдаг. "Монголд маш их баялаг байна, Солонгос, Японд єндєр технологи байна. Энэ хоёрыг нийлvvлбэл маш их vр дvнтэй байх болно" гэж. Тэгээд яг ширээний ард суухад Япон, Солонгосын тал тодорхой єндєр технологи санал болгоогvй. Нvvрс худалдаж авах саналаа л илэрхийлсэн. Vvнд бид сэтгэл дундуур байсан л даа. Энэ ч бас тийм ойлголт тєрvvлэхэд нєлєєлсєн байхыг vгvйсгэхгvй.

Харин ч энэ нєхцєл байдал сайнаар нєлєєлсєн байна лээ. Єчигдєр, уржигдраас Япон болон Солонгосын компаниуд бидэнтэй уулзаж байгаа. "Бид тодорхой алдаа гаргажээ. Бид vvнийг судалж, тодорхой саналтай ирье" гэдгээ хэлж байна. Жишээлбэл, єчигдєр "Корес" компанийнхан "Бидэнд нvvрснээс шингэн тvлш гаргах бололцоо байна" гэсэн. Саналаа боловсруулаад ир, харъя, хэлэлцээрээ vргэлжлvvлье, эцсийн шийдвэр гараагvй гэдгийг хэлсэн. Тийм учраас яриа, хэлэлцээр vргэлжилж байна.

-Эцсийн шийдвэр хэзээ гарах вэ, УИХ-аар хэзээ орж ирж шийдвэрлэгдэх бол гэсэн хvлээлт vvсээд байна, баримжаа байна уу?
-Амьдрал, нєхцєл байдал баялаг, тулгарч байгаа бэрхшээл олон байна. Бид уг нь бараг л наадмаас ємнє оруулах тєлєвлєгєєтэй ажилласан шvv дээ. Гэхдээ гол асуудлаа шийдвэрлэж чадаагvй байна. Ямар ч байсан хэлэлцээ vргэлжилж байна. Амаргvй байна. Болдогсон бол энэ асуудлыг ондоо багтааж шийдвэрлэх сонирхолтой байна.

No comments:

Post a Comment