2011/08/01

Сү.Батболд ба хятад шаахайнууд

Left Banner
Таван толгойн ордыг ашиглах, стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах тендер дуулиан шуугиан тарьж эхэллээ. С.Батболдын Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн маш хариуцлагагүй ажиллажээ. Оюу толгойн гэрээ шиг хогийн юм хийчихэж. Гэрээ байгуулах ажлыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ахалж, бүрэлдэхүүнд нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нар орсон байна. Нөгөө л золигийн хэд чинь байгаа биз дээ. Эд нар Оюу толгойг монголчууддаа ашиггүйгээр гэрээлсэн. Таван толгойн иймэрхүү хөгийн гэрээний төслөө удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, дараа нь УИХ-д өргөн барих юм гэнэ. Хятадын талд 40 хувийг өгчээ. Орос-Монголын консерциум тендерт булхайгаар шалгарч 36 хувийг эзэмших гэнэ. Уг нь Япон, Солонгосын компаниуд Оростой хамтрах талаар санал ирүүлж л байсан юм билээ. Гэвч тэднийг барианд оруулсангүй.
Америкийн компанид манай дээрх эрхмүүд харин доль цохиж, шууд л хэлснээр нь  24 хувийг эзэмшүүлэхээр болжээ. Япон, Солонгосын компаниуд шалгаруулалтын эхний зургаад батгаж байсан боловч Хятад, Монгол, Орос гурвын хуйвалдаанаар жийгдэж орхиж.  Тэд одоо Сү.Батболдод гомдол тавьж байна. Танайх чинь ардчилсан улс мөн үү, биш үү гэж асуухад хүрэв. Шараа боллоо л доо. Мөн ард түмэндээ хувьцаа өгнө гэж мөнгөө тоолж ядаад байсан. Нэрлэсэн үнийг нь ч тогтоогоогүй байж шүү. Тэгтэл гэрээнд түүнийгээ тусгасангүй. Ухаандаа ард түмнээ таг мартаж орхижээ. Юу амласанаа санахаа больсон юм байлгүй.  Н.Алтанхуяг тэргүүтний хийсэн энэ төсөл яг энэ хэвээрээ батлагдвал иргэд хувьцаагүй хоцрох болж байна.
Доктор Г.Пүрэвбаатар гуай нэгэн сонирхолтой тооцоо хийжээ. Түүнийхээр бол тэрхүү хувьцаа гээд байгаа нүүрснээс нь нэг хүнд дөнгөж хоёр, гуравхан шуудай буюу 100 хүрэхгүй килограмм оногдох бололтой. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар харин сүрхий тархиа гашилган байж бодоод үзтэл  хувьцааны нэрлэсэн үнэ нь 100 төгрөг болж байна гэнэ.  Шоглоом гэгч нь энэ юм даа. Таван толгойн төслийг хийхдээ манай эрхмүүд техник эдийн засгийн үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээгүйгээр туучихсан байна. Тийм болохоор бүдүүн тоймоор нэгж хувьцааны нэрлэсэн үнэ төд гээд л Д.Сугар нүдээ аниад санаанд орсноо хэлэхээс яахав. Үнэ 100 төгрөгт хүрч байгаа нь их юм байхгүй юу. Оюу толгойг дээрх “найз”-ууд бас л техник эдийн засгийн үндэслэлгүй хийсэн. Ингэх нь Сү.Батболдын Засгийн газарт харин ч ашигтай байсан юм байна. Яагаад гэхээр анхнаас нь техник эдийн засгийн тооцоогүй явж байгаад асуудлыг хайш нь ч хамаагүй мурьж болно. 
Таван толгойд Хятадууд үндсэндээ хаанчлахаар уг төсөл хийгджээ.  Энэ нь бүр ч ноцтой байдал үүсгэж байна. Сү.Батболдын албатууд Хятад руу гүйж очоод “Танайх 40 хувийг нь авна шүү. Бидэнд 600 сая юанийн тусламж үзүүлчих, дээр нь дахиад 250 сая доллар өгөөрэй” гэжээ. Хятадууд жижигхэн бор чулуугаар том хар чулууг цохиж өөр рүүгээ өнхрүүлэхээ мэдэлгүй яахав.  Тэд шаахайныхаа улыг гялалзуулсаар орж ирэх нь тодорхой. Ерөөсөө Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр Н.Алтанхуягийн баг биш Хятадууд зонхилж ажилласан юм шиг харагдаад байх юм. Тэгээгүй бол Хятадууд өнөөдөр Солонгос, Японыг “Хай, та нар-аа, нүүр-сээ манай-хаас абу-баа” гэж гэдийхгүй байхсан. Өөрөөр хэлбэл хятадууд манай нүүрсийг хил рүүгээ зөөж оруулаад  үнийг нь өгсөн Япон, Солонгос руу ачуулахаар тооцож, хийж чаджээ. Нөгөөтэйгүүр Хятад шаахайнууд ийнхүү Монголыг ч, Японыг ч, Солонгосыг ч Монголчуудын өөрсдийнх нь баялгаар цохиод унагачихлаа. Хятад санаа гэдэг энэ дээ.
Сү.Батболдын Засгийн газрын хоолой дээр тээглээд байгаа ганц том яс бол сонгуулийн амлалтын 1,5 сая төгрөг гэдгийг хүний, өөрийн хятад шаахайнууд цөмөөрөө мэдэж байгаа. Амлалтынхаа энэ лут шахаанаас гарахын тулд Сү.Батболд, Д.Зоригт нар нэлээд нарийн ухаан сийлсэн бололтой. Д.Зоригт нь урд зүгийн угшлаа жинхэнэ хөзөр болгохыг хичээтэй. Хятад эздийнхээ өмнө дэлгэж тавьсан түүний “хөзөр” өөрт нь том хожил авчирч байна. Хятадад  хямд үнэтэй нүүрс өгч, Монголдоо Таван толгойн Баруун Цанхийн нэг тэрбум 200 сая тонн нүүрснийхээ нөөцийг дөнгөж 500 сая доллароор худалдаж орхилоо. Энэхүү 500 саяыг өнөөх амлалтынхаа ам таглахад ашиглана. Бас Орос, Америкчуудаас 500 сая доллар авна гэж байгаа. Мөн догь наймаа байгаа биз. Харин ингэснийх нь төлөөсөнд Хятад шаахайнууд Д.Зоригт болон түүний нөхдөд чамгүй их шан харамж барьж буй нь захын нэг муу чавганцад ч төвөггүй ойлгогдоод байна. Энэ бол хамгийн энгийн магадлалын гаргалгаа юм.
Нэгэнт хувьдаа том юм унагаж чадсан тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үнэлэлт, дүгнэлт энээ тэрээг аргалчихвал УИХ-д суугаа 76 хятад шаахайгаа өлхөн дөнгөнө. Оюу толгойн гэрээг хийхдээ тэд энэ байтугай муу аргад гаршчихсан юм чинь дээ. УИХ-аас хэрвээ тэдний хийсэн  луйврын  гэрээг буцаавал харин байдал арай өөрөөр эргэж магадгүй.   Гэхдээ л хэцүү дээ. Хятадын эдийн засгийн бүрэн хараат улсын парламентын 76 жижиг хятад шаахайг урд зүгийн жинхэнэ том хятад шаахайнууд нь мөнгөөр цохиж орхихоо магадгүй.  
Иргэд ийм зүйлийг огт тэвчихгүй. Хөдөлгөөн, холбоодууд дуу дуугаа авалцан босоод ирнэ. Хувьсгалт өөрчлөлт хийхээр тэртээ тэргүй бэлтгэж эхлээд байгаа тул харин ч сайхан шалтаг, шалтгааны нэг нь Таван толгойн энэ заваан явдал болно. Ман-АН-гийн Засгийн газар буюу Сү.Батболдын эзэгнэлд иргэний хөдөлгөөнүүд цэг хатгахаар аргаүй болно. УИХ-ыг ч тараана. Иргэний эвслүүдээс түр засгийн газрыг байгуулна. Ерөнхийлөгчийн дэмжлэг, ил далд оролцоотойгоор УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлана. Улс төрийн дахин хуваарилалт нэг иймэрхүү замаар л хийгдэж таарна даа. Үүний  гол шалтгаан нь дан ганц Таван толгойн асуудал биш, бүхэлдээ олгирахижсан төрийг эвдэж, шударга ёсны илэрхийлэл болсон  шинэ төр засгийг эмхлэн байгуулах ниймгийн захиалга байсныг түүх хожим нь аяндаа гэрчлээд өгнө. Цаашдаа том, жижиг хятад шаахайнуудад Монгол төрийн толгойд гарах боломж дахиад хэзээ ч олдохгүй байх аа.

No comments:

Post a Comment