"Иргэний танхим"-д өчигдөр Таван толгойн асуудлаар нээлттай хэлэлцүүлэг боллоо. Таван толгойд хөрөнгө оруулагч компаниудад Монголд нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагыг тендерт оролцогчдод тавьж байгаа юм. Мөн коксын болоод гангийн үйлдвэр барих тухай гэрээнд тусгажээ.
Хөрөнгө оруулагчид манай улсад 500 сая ам.долларыг буцалтгүй олгохоор болсон. Мөн 500 сая ам.долларын урьдчилгаа өгнө гэж байгаа. Түүнчлэн Монгол Улсад татвар хураамжаа төлөхөөс гадна борлуулалтынхаа орлогын таван хувьтай тэнцэх төлбөрийг "Эрдэнэс Таван толгой" компанид төлнө. Таван толгойд хөрөнгө оруулагчдаас манай тал ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын урьдчилгаа авна. Төмөр зам болон авто зам тавихаас эхлээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулах дэд бүтцийн асуудлыг хөрөнгө оруулагчдаар шийдүүлнэ. Байгалийн нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийлгэнэ.
Энэхүү биелдэг бол сайхан үлгэрийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш ярьсан юм. Таван толгой бол Монгол Улсын өмч учраас манай улсад хэн нь ашигтай санал гаргана, түүнийг сонгох гэдгээ Засгийн газар илэрхийллээ. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Таван толгойн ТУЗ-ын гишүүн Ж.Батзандан нар үүний эсрэг байрь суурьтай байсан юм. Тэд "Таван толгойн гэрээ Монголд ашиггүй болох нь. Эдийн засгийн тооцоо судалгаа дутуу дулимаг байна. Ийм муу гэрээ хийж, Монголын баялгийг үрэн таран хийх гэж байгаа хүмүүсийг нийтэд зарлах хэрэгтэй" хэмээн шүүмжлэв.
Мөн Ерөнхий сайд асан Содном "Ашигт малтмалын тухай хуульд монголчууд өөрсдөө хайгуул хийсэн уурхайгаа ашиглах гэрээ байгуулахдаа ордын 51 хувийг эзэмшинэ гэж заасан байдаг. Үүнийг баримталж гэрээ байгуулах ёстой" гэв. Хятадад 40 хувийг эзэмшүүлж байгааг хэлэлцүүлэгт оролцогсод бүгд шүүмжилж, Засгийн газрын эсрэг байр суурьтай байлаа.
Ер нь хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх нь Таван толгойн гэрээ дутуу дулимаг, монголчуудад ашиггүй болно гэж хатуу шүүмжилж байсан юм. ҮАБЗ-ийн хөндлөнгийн шинжээчид ч энэ гэрээг монголд ашиггүй болно. Тиймээс дахин хэлэлцэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэнээ танилцуулав.
Энэ хэлэлцүүлгээс харахад Тавантолгойн гэрээ дулимаг, монголчуудад ашиггүй гэрээ болсон бололтой.

No comments:
Post a Comment