2011/08/15

Д.ЗОРИГТ: “ЧАЙНАЛКО” КОМПАНИ ОЮУТОЛГОЙД ХУВЬ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ ГАРГАСАН НЬ ҮНЭН


Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг экспортлох нээлтийн ажиллагааны үеэр ЭБЭХ-ий сайд Д.Зоригттой ярилцлаа.
-Зөвхөн “Эрдэнэс МГЛ” ком панийн хувьд биш Таван толгойн хувьцаа эзэмшигч мон гол хүн бүрийн хувьд түү хэн үйл явдлын гэрч боллоо, бид. Үүнийг хүмүүс янз бүрийн өнцгөөс харж байгаа байх. Таван жилийн ярианд цэг тавьсан энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Би энэ арга хэмжээний ач холбогдлыг гурван талаас нь харж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Хүний хөгжил” сангаас 21000 төгрөг олгох, хувьцаа эзэм ших зэрэг улс төрийн шийдвэр өнгөрсөн жилээс хэрэгжиж эхлээд мэргэжлийн шийдлээ одоо олж байна. “Эрдэнэс Тавантолгой” ком панийн үйл ажиллагаа эхэлс нээр монгол хүн бүрт ногдох 536 ширхэг хувьцаа жинхэнэ утгаараа “амиллаа”.
Нүүрсээ борлуулж, ор лого той болж байгаа учраас тэр. Нэг жилийн хугацаанд их ажил амжууллаа. “Эрдэнэс Таван тол гой” компанийн үйл ажиллагаа бо ди тоор эхэлж, үүцээ нээж бай гааг харах сайхан байна.
Хоёрдугаарт, энэ ордтой хол боотой олон яриа, маргаан бай сан. Сүүлийн таван жил бид зөв хөн уул уурхай, Тавантолгой, Оюутолгойг л ярилаа шүү дээ. Улс төрийн энэ ярианд цэг тавьж, бүтээн байгуулалтын ажил жин хэнэ утгаараа өрнөж, одоо тех никийн, мэргэжлийн, эдийн зас гийн үйл ажиллагаа эхэллээ.
Яаж гэж маргалдах цаг хугацаа дуусаж, харин бодит амьдрал дээр өөрийн машин тоног төхөөрөмжтэй, хүний нөөцтэй компани бий бол лоо. Гуравдугаарт, монгол мэр гэжилтэн, инженер, эдийн засаг чид өөрсдөө юу хийж чадах вэ гэдгээ тодорхой хэмжээнд ха рууллаа. Өнөөдрийг хүртэл Мон голын арилжааны банкууд энэ ком панийг санхүүжүүлж, монгол инженерүүд төлөвлөгөө, ТЭЗҮ-г хийж ирлээ. Энэ компанийг авч явж байгаа монголчуудаараа бид бахархах ёстой.
-Тавантолгойн ордын экспорт 15 сая тоннд хүрвэл цэвэр ашгаа өгч эхэлнэ. Энэ хүртэл зээлээ төлөөд явна гэж тооцсон нь хэр бодитой тоо вэ. Дөрөвхөн жилийн дотор хүссэн үр дүн гарна гэж үү?
-“Эрдэнэс Тавантолгой” компани бү- тээгдэхүүнээ борлуулж, өөрийн гэсэн орлоготой болж байна. Тиймээс үр ашигтай ажиллах бүрэн боломжтой. Энэ компанийг мөнгөгүй, хөрөнгөгүй мэтээр яриад байдаг. Гэтэл энэ компани газар доорх асар их баялагтай. Үүнийгээ олборлож хөрөнгөтэй болоод тоног төхөөрөмж худалдан авч, ажлаа цаашид үр гэлж лүүлнэ. Тэгэхээр санхүүгийн тоо цоонд эргэлзэх зүйлгүй гэж бодож байна.
-Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс олборлох нүүрсийг экспортлоход БНХАУ-ын “Чайналко” ком панитай гэрээ хийсэн. Монголчууд хувь цаа эзэм шигч гэдэг утгаараа уг компанийг яагаад сонгосныг сонирхож байгаа байх?
-“Эрдэнэс Тавантолгой” ком панийн удирдлагууд санал ирүүлсэн 10 гаруй компаниас сонголоо гэж Засгийн газарт энэ асуудлыг танилцуулсан. Гэхдээ зөвхөн энэ компанитай гэрээ хийгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. “Чайналко”, “Жинан айрон энд стил” болон “Мицүи”, “Иточү”, КОРЕС гэх Япон, БНСУ-ын компанитай давхар гэрээ байгуулсан. Цанхийн зүүн хэсгээс экспортолж буй нүүрсний 70 хувийг БНХАУ, 30 хувийг Япон, БНСУ-ын зах зээлд гаргана гэж тохирсон.
-“Чайналко” компани Оюутолгойн төсөлд оролцох хүсэлтэй гэж байсан. Энэ үнэн үү?
-Хятадын тал энэ асуудлыг өндөр, дээд төвшний уулзалтууд болон Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоо рондын комиссын хуралдааны үеэр нэг бус удаа илэрхийлж байсан. Оюутолгой эсвэл “Айвенхоу Майнз” компанид хувь эзэмших хүсэлтэй байгаа юм билээ. Монгол, БНХАУын Засгийн газар хоорондын комиссын протоколд “БНХАУ-ын талаас Оюутолгой төсөлд оролцох саналыг судална” гэсэн өгүүлбэр бий. Бид үүний дагуу л ажиллана. Ер нь “Чайналко” болон БНХАУ-ын бусад компанийг нэмүү өртөг шингэсэн томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах асуудалд нааштай хандах боломжтой гэж харж байгаа.
-Цанхийн зүүн хэсгийн ордыг өөрсдөө ашиглаж, олборлож бай гаа нь бидэнд маш том итгэл найд вар төрүүлж байна. Монголд зөвхөн Тавантолгойн орд байгаа юм биш. Цаашид нөөц нь илэрсэн, илрээгүй олон ордыг бид өөрсдөө ашиглаж чадна гэсэн үзэл бий боллоо шүү дээ.
-Тавантолгойн тухай бид олон жил ярьсан. Сүүлийн хоёр жилд бүтээн бай гуулалтын ажил идэвхжлээ. Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх төвшинд хүр сэн бол Тавантолгой нүүрсээ экс портолж эхэллээ. Бидний ярьж бай сан зүйл бодитоор хэрэгжиж байна. Цаашид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд буй Төмөртэйн орд газар, Бүрэнхааны фосфатын орд газрын олборлолтыг, ялангуяа бодит бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар анхаарал тавих болно. Эдгээр том төсөл бодит амьдралд хэрэгжих бүтээн байгуулалтын цаг үе эхэллээ гэдгийг онцлох хэрэгтэй.
-Тавантолгойн нүүрсний экспорт эхэллээ. Аливаа зүйлийн эхлэл чухал ч одоо өрнөл ямар байх вэ гэдэг нь сонирхолтой байна. Энэ төслийн өрнөлийг та хэрхэн харж байгаа вэ?
-Би маш өөдрөгөөр харж байна. Та вантолгойн ордын нүүрсний экс порт 2015 он гэхэд 13-15 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо бий. Цагаан су варгын орд ойрын жилүүдэд үйлдвэрлэлээ эхэлнэ. Бүрэнхааны ор дын ажил одоохондоо эцэслэн ший дэгдээ гүй ч нааштайгаар шийдэхийг хичээнэ. Стратегийн ач холбогдолтой, то моо хон орд газруудаас гадна манай яам ны дэргэдэх Улсын комисс энэ жил жижиг, том 17 уурхайг хүлээн авлаа. Ер нь аймаг, бүс бүрт том уурхайнууд хөгжих ёстой. Том уурхайнууд нь ард байгаа жижгүүдээ татаж, урагшлах нь өрнөлийн хамгийн чухал үйл явц. Эдгээрийг даган аймаг, бүс бүрт дэд бүтэц хөгжиж, ажлын байр бий болно. Энэ нь улс орны хөгжлийг урагшлуулах юм.
-Иргэд 21000 төгрөг авахаар хонон өнжин дугаарлаж байгааг та харсан уу?
-Харсан. Энэ мөнгийг тарааж эхлэх үед бид газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан шүү дээ. Тавантолгойгоос орж ирж буй мөнгөнөөс иргэн бүр 21000 төгр өгөө авч, 536 ширхэг хувьцаатай болчихлоо. Энэ хувьцааг ирэх жил биржид арилжаад эхэлнэ. Оюутан бүр 500 мянган төгрөгөө авч байна. Үүнээс үзэхэд эдийн засгийн үр шимийг бид хүртэж эхэлсэн байна.
-Бид баяжина гэх сураг сүү- лийн таван жил цуурайтлаа. Их мөн гөний сураг дуулдаж байгаа болохоос биш иргэдэд өгөөжөө өгөх үү гэдэг нь тодорхойгүй л байна. 21000 төгрөг авахаар дугаарлаж байгааг та харсан бол их л эмгэнэлтэй дүр зураг буусан байх. Иргэдийн хүсэж байгаа үр дүн төр засгийн бодлоготой хэзээ “уулзаж”, монгол хүмүүс ажилтай, сайн орлоготой болох юм бэ?
-Ийм том зургаар асууж байгаа нь зөв. Хүн болгон ажлын байртай болж байж төр засгийн бодлого ард түмэндээ бодит өгөөжөө өгнө гэж би боддог. Бэлэн мөнгө тарааж, хувьцаа өгснөөр ард түмний амьдрал төдийлэн дээшлэхгүй, чанарын ахиц гарахгүй. Хамгийн гол нь хүн бүр ажлын байртай болж байж ча нарын өөрчлөлт гарна. Байдал сай жирч байгаа нь илт. Дэлхийн банкны тооцоолж, судалснаар энэ оны эхний улиралд Монголын нийт ажилгүйчүүдийн тоо 9.4 хувьд хүрч, анх удаа нэг оронтой тоонд багтсан.
АНУ-д байгаа ажилгүйчүүдийн тоо ч бас ес гаруй хувьтай байгаа гэсэн. Өнөөдөр Монгол Улсад 104 гаруй мянган ажилгүй иргэн байгаа. Эдгээр хүнийг ажлын байртай болгоно гэдгийг их том бодлого бодоод, нэг л их зузаан ном бичээд, учиргүй их хөтөлбөр, төлөвлөгөө батална гэж бид бодоод байх шиг. Гэтэл бодит амьдралд тийм биш юм. Оюутолгойн төсөлд 6000 гаруй хүн ажиллаж байгаа, уг тоо энэ жилдээ 10000 хүрч өснө. Мөн 3000 гаруй хүн Оюутолгойн мөнгөөр мэргэжил эзэмшиж байна. Өнгөрсөн жил Тавантолгой, Оюутолгойгоос бусад жижиг, дунд уул уурхайн төсөл 5000 ажлын байр шинээр бий болголоо. Энэ бүхнээс харахад Оюутолгой, Тавантолгой шиг ахиад гурав, дөрвөн том төсөл орон сууц, төмөр зам зэрэг дэд бүтцийн төслүүд хэрэгжихэд 100 мянган хүн ажилтай болох бүрэн боломжтой.
-Ирэх онд УИХ-ын сонгууль болно. Тавантолгойн төслийн ажил голдиролдоо орсон ч гэлээ элдэв улс төр, мөнгөний амлалттай орооцолдох вий гэх айдас иргэдийн дунд бий боллоо.
-Сонгууль, улс төрийн хэрүүлийг бид хөгжлийнхөө өнцгөөс хармаар байгаа юм. Тавантолгойн төслийг бид олон талаас ярьж байгаа нь сайн. Гэхдээ үүнийг улс төрийн оноо авах хэрэгсэл битгий болгоосой гэж хүсэж байна. Бодит ажлыг улс төрийн яриа орлох биш, улс төр нь энэ том ажлыг урагшлуулдаг тогтолцоо хэрэгтэй байна. Хэчнээн хэрэлдэж, маргалдаж байлаа ч энэ том төслүүд нь бодит ажил болж л байвал сайн. Энэ утгаараа ирэх жилийн сонгууль хүртэлх нэг жилд улс төрийн тогтвортой байдлыг юуны түрүүнд хангах ёстой. Сон гуулийн өмнөх үйл явдлууд энэ том төслүүдэд садаа болох ёсгүй.
-Тавантолгойн төсөлд улс тө рөөс гадна улс орнуудын эрх ашиг явж буйг бид харж байна. Цанхийн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерт оролцсон БНСУ, Японы компаниудыг хасчихлаа гэх яриа гарах боллоо. Дээрх компаниуд технологи нийлүүлэх асуудалд Монголын талыг гонсойлгосон нь үнэхээр үнэн юм уу?
-Япон, БНСУ-ын төлөөлөл энэ төсөлд орох ёстой гэж би бодож байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс борлуулах анхны гэрээндээ “Иточү”, “Мицүи”, КОРЕС компанид 30 хувийг нь борлуулах гэрээ хийсэн шүү дээ. Үүнтэй адил Тавантолгойн Цанхийн баруун хэсгийг олборлох гэрээ нь Япон, БНСУын төлөөлөл зайлшгүй байх ёстой, эцсийн байдлаар тэгж л шийдэж байх.
-Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах тендерт Монголын компани дөрөв дэх эх сурвалж болж оролцож болно гэж байсан. Энэ боломжтой юу?
-Эхний ээлжинд “Эрдэ нэс Тавантолгой” орж бай гаа шүү дээ. Яваандаа “Эр дэнэс Тавантолгой”-н орж бай гаа хувьцаан дээр нь үндэсний ком паниуд орохыг үгүйсгэхгүй. “Эрдэнэс Та ван толгой”-н хувьцааны 10 хувийг үндэсний компаниуддаа бор луулна гэсэн байгаа. Энэ бол үндэсний ком паниудын орол цоог бүрэн дэмжиж буй асуудал. Цанхийн баруун хэсэг дэх “Эрдэнэс Тавантолгой”-н оролцоог яваандаа үндэсний компаниуддаа шилжүүлж болно. Нэмж хэлэхэд, Тавантол гойн 68 мянган га талбай нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмч. Энэ лиценз хаашаа ч, хэнд ч шилжихгүй. УИХ-аас өгсөн тогтоолын дагуу уг ордын Цанхийн баруун хэсэгт гэрээгээр нүүрс олборлох компанийг тодруулна. Энэ компанид лиценз шилжиж очихгүй.
Энэ эрхийг авч байгаа буюу гэрээгээр олборлох, нүүрсээ зарах эрхтэй компаниуд дотор Монголын “Эрдэнэс Тавантолгой” 18 хувийг эзэмшихээр тохирсон. Үүнийг хүмүүс буруу ойлгосон байна лээ. Өөрөөр хэлбэл, уг талбайг “Эрдэнэс Тавантолгой” компани 100 хувь эзэмшээд, гэрээгээр олборлох эрхтэй компани дотроо 18 хувиа аваад дээрээс нь олборлох ком панийн нүүрсний орлогоос жил бүр тодорхой хувь авна гэсэн гэрээ байгаа.
Энэ нь үйл ажиллагаа явуулж байгаа компаниуддаа хяналт тавих, УИХ-ын тогтоолыг биелүүлэх ач холбогдолтой. Нэгэнт 100 хувь эзэмшиж байгаа орд газар дотроо ашиглалт явуулах компанийн эзэмшиж байгаа тодорхой хувийг Оюутолгойн 34 хувьтай хольж хутгаж яриад байх хэрэггүй юм.
-Тавантолгойн ордыг л гэхэд бид 130 гаруй жил ашиглах боломжтой гэж тооцсон. Уул уурхайн энэ баялаг нөөц хэзээ нэгэн цагт, магадгүй хэдэн зуун жилийн дараа дуусна. Тэр үед бидний ирээдүй юугаар амьдрах вэ. Нэг ёсондоо уул уурхайгаас олж буй мөнгөө хэрхэн зарцуулж, ирээдүйдээ юу үлдээх вэ гэдгийг сонирхож байна?
-Эхний ээлжинд уул уурхайн салбараа хөл дээр нь босгоход санаа тавих хэрэгтэй. Босоогүй байгаа юмны хойноос санаа зовох нь зөв биш байх. Канад, Австрали улс 100 гаруй жил уул уурхайгаа ашиглаж, өнөөгийн хөгжилд хүрсэн жишгийн дагуу бид явах ёстой. Тэд уул уурхайг хөгжүүлэхдээ нэгдүгээрт, ардчиллыг бэхжүүлсэн байна. Энэ бол хөгжлийн суурь. Ардчилсан засаглал нээлттэй байж л уул уурхайгаас орж байгаа мөнгө нь иргэддээ шударгаар хуваарилагдана.
Эдгээр орны жишгээс харахад юуны түрүүнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн үйлчилгээний хуваарилалтыг иргэддээ шударгаар хүргэх хэрэгтэй. Хөдөөгийн аль ч сургууль хотынхоос ялгаагүй байх ёстой. Тэгж байж хүн бүрийн гарааны төвшин ижилхэн болно. Эргээд бидэнд үлдэх юм бол бо ловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц. Монгол хүний толгойд байгаа мэдлэг, ухаанаар л Монгол Улс хөгжинө.
Австрали, Канадад уул уурхайгаа дагаад боловсролын салбар нь түлхүү хөгжсөн байдаг. Бид хүмүүсийн боловсролд анхаарлаа хандуулах ёстой. Өнөөдөр Австрали, Канадын ком паниуд Монголд ажиллаж байгаатай адилхан монголчууд, Монголын компаниуд хэзээ нэгэн цагт дэлхийн зах зээлд гарах цаг ирнэ. Бразилийн “Вале” анх төрийн мэдлийнх байсан, өдгөө дэлхийд уул уурхайгаар тэргүүлэх болтлоо томорсон жишээ бий.
-Монгол Улсын иргэн Д.Зоригтын хувьд нэг асуулт асууя. Тавантолгойгоос иргэдэд олгож буй 21000 төгрөг, 536 ширхэг хувьцаагаа та авсан уу?
-536 хувьцаа дансанд маань бий. Ирэх жил хөрөнгийн биржид арилжаалж эхэлбэл 536 ширхэг хувьцаа маань мөнгө болж эхэлнэ. Гэхдээ би үү нийгээ зарахгүй, хүүхдүүддээ хад гална. Төрийн хишгийг авахгүй бай ж болохгүй байх. Аав, ээж маань хүүх дүүдийнхээ 21000 төгрөгийг нийл үүлээд л авдаг юм (инээв).

No comments:

Post a Comment