Уул уурхай, эдийн засгийн нэвтрүүлэг бэлтгэдэг “Хөгжил” хөтөлбөрийн цуврал үргэлжилсээр байна. Энэ Ням гаригийн 19.00 цагаас С1 телевизээр цацагдах шинэ нэвтрүүлгээрээ Тавантолгой ордын дэд бүтцийн асуудлыг хөндөн сурвалжиллаа.
Өдгөө монголчууд ухаж гаргах нүүрснийхээ статистикт толгой эргэж, ашиг орлогоо цаасан дээр тооцоолж байна. Тавантолгой ордын нүүрс, цаашлаад төмрийн хүдэр бусад эрдэс баялаг, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалт, тээвэрлэлт, усны хэрэгцээний талаар тогтож ярихгүй байгаа билээ. Гэтэл эдгээр дэд бүтцийн шийдлийг нэн даруй олохгүйгээр Монголын баялаг үнэ цэнгүй хэвээрээ байна. Тиймээс “Хөгжил” хөтөлбөрийн энэ удаа хөндөх дэд бүтцийн сэдэв олны анхаарлын төвд байх нь дамжиггүй.
The Mongolian Mining Journal-ийн мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэдэг “Хөгжил” телевизийн хөтөлбөр нь аливаа сэдвийг олон эх сурвалжийн мэдээллээр тайлбарладаг, анализ шинжилгээ бүхий, бодит, танин мэдэхүйн чанараараа онцлог юм. Уул уурхайн салбараас мөнгө саах зорилгоор хийдэг бусад нэвтрүүлгээс “Хөгжил” хөтөлбөр ялгарч гарсан, цаашид ч хараат бус нэвтрүүлэг байх зорилгоо ямагт дээдлэн ажиллана.
No comments:
Post a Comment