2011/08/08

ИХ ХҮЛЭЭЛТ ТЭЭСЭН ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ӨМНӨД ХӨРШИЙГ ЗОРИЛОО


 Коксжих нүүрсний үнэ 2015 он гэхэд 17 хувиар өсөж, тонн нь 350 ам.долларт хүрнэ хэмээн “Globes” сэтгүүл мэдээлсэн өдөр Таван тол гойн нүүрсийг экс портолж эхэл лээ. Гэхдээ тонныг нь 70 ам.дол лараар шүү. Өнгөрсөн пүрэв га ригт бол сон экспортын нээлтийн өдөр Цан хийн зүүн хэсгээс 4000 тонн нүүрс Гашуун сухайтын боомтоор гар гасан нь нийтдээ 280 мян ган ам.дол лараар үнэлэгдэв. “Эр дэнэс МГЛ” ком панийн гүйцэтгэх захирал Б.Энэ бишийн тооцоогоор экс портын эхний өдөр бид 52000 ам.дол ларын ашиг тай ажиллажээ. Зас гийн газрын зургаан жилийн хэ лэлцээнд цэг тавьсан экспортын гарааны өөдөөс чулуу нүүлгэх нь утгагүй ч дуусахгүй баялаг мэт дур гиж болохгүй тул цаашид дэлхийн зах зээл дэх үнээр нүүрсээ гаргах хэрэгтэйг сануулах нь илүүц биз. Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс энэ онд 1.3 сая тонн нүүрс экспортолно хэмээн тооцоолж бай гаа. Б.Энэбиш захирлын хэлж буй гаар энэ онд дээрх хэмжээний нүүр сийг 70 ам.доллараар гаргаж, ирэх оноос дэлхийн зах зээл дэх үнийг харгалзан үзэх аж.
Дээрх үнээр тооцвол энэ онд Тавантолгойгоос 91 сая ам.долларын орлого олох нь. Чамлахааргүй мөнгө ч одоогийн зах зээлийн ханш буюу 90 ам.доллараар худалдсан бол 26 сая ам.доллар илүү халааслах байжээ.
ҮЛ МЭДЭГДЭХ 536 ХУВЬЦАА “АМЬ ОРОВ”
Гэвч Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсэнд монгол хүний хөлс, хүч, ухаан шингэсэн учраас бид бахархах нь зүйтэй. Өнөөдрийг хүртэл үл мэдэгдэх хэвээр байсан 536 ширхэг хувьцаа Тавантолгойн нүүрсийг экспортолж эхэлснээр баталгаатай болж байгаа юм. ТӨХ-ны дарга Д.Сугар болон “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын хэлж буйгаар ирэх гуравдугаар сард Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд арилжих аж. IPO хийх ажилд дэлхийн санхүүгийн акулууд зөвлөж байгаа учраас Хонконг, Лондон болон Монголын хөрөнгийн биржид нэгэн зэрэг арилжаа хийхээр төлөвлөж байгаа юм билээ.
“Л.ГАНСҮХ САЙДАА ХИЧЭЭГЭЭРЭЙ”
Тавантолгойн нүүрсний экспортын нээлтийн үеэр Б.Энэбиш уг ордын өнөөгийн байдал болон ирээдүйн зорилтыг танилцуулахдаа ийн учирлав. Учир нь нүүрс баяжуулах үйлдвэрийн шавыг энэ онд тавихаар зэхэж байгаа. Ингэхийн тулд усны асуудлыг шийдэх ёстой бөгөөд ордоос 65 км-ийн зайд байрлах Балгасын Улаан нуурын гүний бассейныг ашиглах юм. Урьдчилсан тооцоогоор уг нуурын усыг 15 жил ашиглах боломжтой гэжээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хуулийн дагуу усны зөвшөөрөл олгохыг БОАЖЯ болон Усны хэрэг эрхлэх газарт үүрэгджээ. Тиймээс энэ ажлыг түргэлэхийг Л.Гансүх сайдаас хүссэн нь энэ. Баяжуулах үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд баяжуулсан нүүрсээ олон улсын зах зээлд 150 ам.доллараар борлуулах боломж байгаа юм. Тус компани кокс-химийн үйлдвэр байгуулах судалгаа хийж эхэлсэн байна. +МОНГОЛ Энэ үеэр сонгон шалгаруулалтаас гээгдсэн гэж маргаан үүсгээд буй Япон, БНСУ-ын компаниудын талаар ТӨХ-ны дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга Д.Сугар тайлбар өгсөн юм. Тэрбээр “Зохион бай гуулагчийн санамсаргүйгээс дээрх ком паниудын нэр гээгдсэн. Эдгээр компанийг хасах ямар ч үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэдэг шиг тэд Монголын талыг гонсойлгосон асуудал бий аж. Анх Япон, БНСУын компаниуд манайд технологи нийлүүлэх, ялангуяа гангийн үйлдвэр, нүүрс шингэрүүлэх технологид хамтран ажиллах санал тавьсан юм билээ. Дараа нь технологи нийлүүлэх талаар тодорхой санал хэлэлгүй зүгээр л нүүрс худалдаж авах хүсэлт гаргажээ. Тиймээс хассан, гээгдсэн гэх асуудал үүнтэй холбоотой байж болох талтайг Д.Сугар онцолсон. Бас нэг сонирхолтой мэдэгдэл хийсэн нь “Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах тендерт тунаж үлдсэн гурван компани дээр нэмж Монголын компани дангаараа оролцох боломжтой” гэх өгүүлбэр байв. Сонгон шалгаруулалтад байгаагүй компани гэнэт гарч ирсэн нь гаднынхны, тэр дундаа БНСУ, Японы талыг эгдүүцүүлэв. Үүнийгээ ч тэд мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлсэн байна лээ. Ямартай ч Д.Сугар даргын хэлсэн дээрх өгүүлбэр Монголын компаниудад “том санаа” өгсөн шүү.
“153 ХУВЬ”-ИЙН ЭРХ АШГИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?
Тавантолгойн нүүрсний 60 гаруй хувь нь л коксжих нүүрс бөгөөд үлдсэн нь БНХАУ, Монгол хоёрт л ашигладаг эрчим хүчний нүүрс. Үүнээс үүдэж Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах компаниуд ямар эрх мэдэлтэй байх вэ гэсэн маргаан дэгдэх болов. “Коксжих нүүрсээ та нар манай нутгаар тээвэрлэнэ, дээр нь бид эрчим хүчний нүүрсийг чинь шингээж өгье. Тиймээс Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт байгуулах компанийн 51 хувийг бид эзэмшье гэж БНХАУ-ын тал тулгаж байна. Оросууд төмөр зам барих болон боомтуудаараа түрий барьж мөн л 51 хувийг нэхэж байгаа бол “Peabody” нүүрс борлуулах сүлжээ, технологийн давуу талаараа сүрдүүлж мөн л дээрх хэмжээний хувь нэхэж байна. Энэ гурван эрх ашгийн учрыг олох хэцүүхэн сонголт Монголын Засгийн газарт үүслээ” хэмээн Д.Сугар ярив. Тиймээс уг хэлэлцээ амаргүй нөхцөлд явж байгаа аж. Ямартай ч одоогоор “Shenhua energy” 40 орчим, “Peabody” 24, Орос, Монгол нийлээд 36 хувьтай байж болох юм гэсэн гаргалгаа хийжээ. Гэхдээ энэ нь эцсийн шийд биш.
МАРГААШ Л МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЮМ ШИГ 1800 ХОНОГ
Тавантолгойн төслийг ярьж эхэлснээр бид 1800 гаруй хоногийг ардаа үджээ. Маргааш л Монгол хөгжих мэтээр бодох зуур эерэг, сөрөг олон асуудал үүссэн байна. Их мөнгөний сурагт Монголын ард түмэн “дөжирчихсөн” байгаа ч экспорт эхэлсэн нь “хэзээ нэгэн цагт” гэх ойлгомжгүй он цагийг бага ч болтугай ойртууллаа. Хамгийн гол нь Цанхийн зүүн хэсгийг монголчууд өөрсдөө олборлож, үр шимийг хүртэж байгаа нь олон орд газрыг өөрийн хүчээр ашиглах эрч хүчийг бидэнд өглөө. “Тавантолгойн төслийг монголчууд маш ухаалгаар шийдсэн. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар уг төслийг иргэний нийгэм, УИХ, Засгийн газартайгаа ярилцаж, шийдэлд хүрсэн нь олон улсад үлгэр жишээ болж байна” хэмээсэн. Их хүлээлт дагуулсан Тавантолгойн нүүрс Гашуунсухайтын боомт хүртэлх 240 км замаар цувж эхэллээ.

No comments:

Post a Comment