2011/08/01

Тавантолгойг хэний бүлэглэл улстөржүүлж байгаа нь удахгүй тодорхой болно


 Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг хэн нэг этгээд ашиглах хуулийн ямар ч боломжгүй байлаа. Гэвч хэсэг бүлэг хүний улс төрийн ашиг сонирхол, эрх мэдлийн дэргэд хууль юу юм бэ, гууль л байхгүй юу гэдгийг харуулж чадаж байна. Яг үүнтэй төстэй аргаар Тавантолгойд хандаад эхлэв. ҮАБЗ гэдэг том бай гууллагын гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд ажилладаг. Зарим нэг онцгой үүргийн албан тушаалтан зөв лөхийн үүрэгтэйгээр үйл ажил лагаанд нь оролцдог шиг са наж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийн өмнөөс ҮАБЗ-ийн нэг шинжээч зоригтой, том, задгай дуугарлаа. Зөвлөлийн шийдээгүй асуудлаар хэн нэгэн алба хаагч дуугардагг үй учиртай. Хааяа нэг мэдээ ирүүлэхээрээ хуурай, 2-3 ерөн хий өгүүлбэртэй, тодорхойгүй зүйл өгдөг тийм л чанд газар юм шүү дээ, уг нь. Гэтэл нэг шинжээч нь Төрийн гурван өндөрлөг гишүүнээр нь ажилладаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийн өмнөөс ёстой нэг баруун солгойгүй гэдэг шиг авч өгөв. Энэ байдал яах аргагүй хардах сэдэл төрүүлээд байгаа юм. Маш тодорхойгоор хэлэ хэд Тавантолгойг улст өржүүлэх гээд хэрэггүй дээ л гэмээр байна. Хамтарсан Засгийн газрын үедээ л Тавантолгойг явуулъя. Дараа нь аль нэг нам нь дангаараа засаглах тохиолдолд энэ тө- сөл олигтой хөдлөхгүй гэдгийг Монголын улс төрийн өнгөрсөн үеийн гашуун туршлагаар батлан хэлж чадах юм байна. Хамтарсан Засгийн газрын үед Оюутолгой хөдөлг өөнд орж, орлогогүй монгол хүн байхгүй болсон биш үү. Өмнийн говьд урьд хожид байгаагүй томоохон төслийн ажил өрнөж буй. Гавьяаг нь АН, МАН адилхан хүртэнэ. Тавантолгойг улстөр жүүлэхг үй гэж байгаа бол одоо л хөдөлгөх хэрэгтэй.
ҮАБЗ-ийн шинжээчийн хэлсэн шиг Монголын Засгийн газар “Зэрэг нэмэхийн өмнө” киноны тэнэг ноён, хужаа наймаачнаас долоон дор сэтгэхгүй байлгүй дээ. Тавантолгойг улс төрийн халуун сэдэв болгохын тулд Засгийн газрыг есөн шидээр нь дуудсаныг дотроо гайхаж л суулаа. Цөөнгүй улстөрч хэлж байгаа юм. “Даварсан нэг нөхөр гараад ирж дээ” гэж. Тавантолгойг гацаахыг хүсэж байгаа УИХын тоотой хэдэн гишүүн байх юм аа. Улстөрчдийг бүлэглэж болдог. Тэрний хүн, энэний нөхөр, тийм фракцынх гэж. Тавантолгойг улстөржүүлэхийг хүсээд байгаа нөхдийг аль бүлэглэлд, хэнд хамаардгийг нь тандахаар үнэн төрх ерөнхийдөө тодорхой болж байна. Энэ тухай дараа дараагийн дугаараараа хөнд өх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна. Тавантолгойг улстөржүүлэх хэрэггүй гэж дахин хүсье. Гадад марган ҮгҮй болов ҮАБЗ-ийн шинжээчийн үгийг хувь этгээдийн байр суурь гэж ойлгож болохоор байна. Харин албан ёсны мэдээллийг бодитой зүйл гэж ойлгодог хаа газрын ёс билээ. Хамтарсан Засгийн газрын 2011 оны долдугаар сарын 4-нд болсон ээлжит бус хуралдаанаас доорх мэдээллийг ирүүлсэн юм. Түүнд “Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар төслийг эцсийн байдлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Оролцогч талууд хувь хэмжээ гээд бүх нөхц өл өөр тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал, урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон байна. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон. Түүнчлэн манай талаас тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцжээ. Монголын тал өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсанаар хөрөнгө оруулагчид манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнчлэн Монгол Улсад төлөх бүх татвар, хураамжаас гадна лиценз эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг мөн өгөхөөр тохиролцсон байна.
Хэлэлцээрийн явцад БНХАУын “Шинхуа” групп 40, АНУ-ын “Пибоди” 24, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь (18:18)-ийг хамтран эзэмшихээр болжээ. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад Ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гаригт УИХ-д өрг өн барихаар болов” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ гэсэн байна. Ийм мэдээ ирүүлснээс 22 хоногийн дараа төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг худалдан авах гэрээг “Chinalco”- гийн охин компани “Chalco trading”-тэй байгууллаа гэсэн баярт мэдээг цацсан юм. Таван жилийн хугацаатай гэрээ дуусмагц олон улсын аргачлал бүхий ахиу үнийн жишгээр БНСУ, Японы зах зээлд нүүрсээ борлуулж эхлэх аж.
Тавантолгой төслийн эцсийн сонгон шалгаруулалтад үлдэж чадаагүй БНСУ-ын KORES, Японы “Itochu”, “Mitsui” компанитай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр гадаад талаас гомдогсод байхгүй боллоо. Дараа оны эхний улирлаас олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалж эхлэхээр тооцож буй. Ямартай ч Тавантолгойтой холбоотой гадаад талын маргаан эцэс болов. Хамгийн гол нь 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт, борлуулалтаа бараг зэрэг шахуу эхлүүллээ. Одоо дотоод талцлаа шийдэх буюу “Тавантолгойн” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг баталчихвал монгол хүн бүрийн хүсэж мөрөөдөөд байгаа хувьцааныхаа барааг харах л үлдэх гээд байна.

No comments:

Post a Comment