Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд энэ сарын 18-нд “Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Дээрх сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэх санаачлагыг иргэд гаргаж, Иргэний танхимд хүргүүлсэн юм байна. Энэ дагуу Иргэний танхимаас иргэдийн санаачлагыг дэмжиж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар Тавантолгойн ордын Зүүн цанхид төрийн мэдлийн “Эрдэнэс тавантолгой” компани олборлолт явуулж, коксжсон нүүрсийг өмнөд хөрш рүү экспортлоод буй. Нэг тонныг нь 70 ам.доллараар үнэлээд байгаа. Гэхдээ үүгээр Тавантолгойн ордын нүүрсийг олборлох ажиллагаа зогсохгүй мөн баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал тавигдаж байгаа юм. Иргэний танхимд болох хэлэлцүүлэг энэ чиглэлээр өрнөх ажээ.
No comments:
Post a Comment