“Эрдэнэс Тавантолгой” ХК эхний жилдээ дөрөвдүгээр давхаргаас олборлолтоо явуулаад гурав, дөрөв дэх жилээсээ “том” гэж нэрлэсэн ТЭЗҮ-ийн дагуу “0” давхаргаас олборлож эхлэхээр тооцоолж байгаа аж. Жилд 15 сая тонн коксжих нүүрс олборлоно гэж үзвэл 30 жилийн хугацаанд ойролцоогоор 410 сая тонн нүүрс гаргаж авна хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан.
Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах бол зүүн хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан, гэхдээ эхний 5-10 жилд гэрээт олборлогчтой хамтран ашиглах төлөвлөгөөтэй. Цанхийн баруун хэсэг 1204 сая тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь коксжих нүүрс. Харин тус компанийн дангаар эзэмших Цанхийн зүүн хэсгийн нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сард баталгаажуулж, ТЭЗҮ-ийг нь баталсан билээ. Зүүн Цанхийн нөөц 795 сая тонн бөгөөд энэ хэсэгт агуулагдаж буй нүүрсний 70 гаруй хувь нь коксжих нүүрс аж.
Дашрамд дурьдахад, Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах эхний шанг саяхан татсан юм. Зүүн Цанхи буюу “Эрдэнэс Тавантолгой” компани оператор компанитай хамтран нүүрс олборлох хэсгийн бүтээгдэхүүнийг Хятадын төрийн мэдлийн “Chinаlco” компанийн охин компани “Chalco” худалдан борлуулж зөвхөн Хятадын гэлтгүй БНСУ, Японы компаниудад таван жилийн турш нийлүүлэх болж байгаа юм.
Тус компани манай улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлсөн. Үүнийхээ хариуд “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтыг таван жил хариуцах юм. Харин үүнээс хойш Монгол Улс өөрөө борлуулалтаа хариуцах аж.
No comments:
Post a Comment