Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монголын ард түмэнд хувь, хишиг хүртээх ажил хэтэрхий удааширч байгааг олон хүн шүүмжилж буй юм. Аль болох яаралтай энэ төслийг хэрэгжүүлж, Монголын ард түмэн өөрсдийнхөө хувийг хүртэх нь зүйд нийцэх билээ.
“Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан “Монголчууд алтан хувиа эзэмшээсэй билээ. Төрийн менежмент хувийн менежмент шиг уян хатан байгаасай гэж хүсэх ч төрийн өмчит компаниуд мэлхийн хурдаар ажиллаж байна...
Миний бие гадаад хүнд биш, монгол хүнд л итгэдэг. “Эрдэнэс Тавантолгой” битгий хэл үүнээс ч том компанийг монгол хүн удирдаж байна. Монгол хүн монгол хүндээ итгэ. Засгийн газар нь монголчууддаа итгээч гэдэг шаардлагыг л тавьж байгаа.
Тавантолгой дээр зарим тохиолдолд стратегийн хувьд сул байдал үүсээд байх шиг байна. Бид стратегийн ордоо стратегийн утгаар нь л ашигламаар байна. Хэдэн дарга нар, эсвэл хэдэн цөөн тооны олигархиудын өмч хөрөнгийг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хангах зорилгоор биш, монголчуудад л давуу байдал үүсэх ёстой.
Хэрвээ би шийдвэр гаргадаг бол Тавантолгойтой холбоотой бүх шийдвэрийг цуцалмаар байна” гэлээ.

No comments:
Post a Comment