2011/09/02

"Эрдэнэс Тавантолгой"-н орлогч захирал сонгогдох нь

"Эрдэнэс Тавантолгой" компанийн орлогч захирлын суудалд Грэм Хэнкок хэмээх эрхэм сонгогдох магадлал өндөр байгаа аж.

Грэм Хэнкок нь Дэлхийн банкны Уул уурхайн ахлах мэргэжилтэн, салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн удирдагчаар дөрвөн жил гаруй ажилласан гэнэ.

Гүйцэтгэх захирлыг тодруулах сонгон шалгаруулалтын тендерийг олон улсад нээлттэй зарласан. Харин зарим шалтгааны улмаас уг асуудлыг шийдэхийг түр хойшлуулж, "Эрдэнэс МГЛ" компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш уг ажлыг одоо хашиж байгаа юм.

No comments:

Post a Comment