Тус компанийн төслийн талбайд дээрх аварга техник хоёр ширхэг байдаг. Харин саяхнаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан уг техникийг угсарч эхэлсэн байна. Нийт дөрвөн ширхэг тус бүр 250 тоннын даацтай аварга белазыг Монгол инженерүүд угсарч байгаа аж.
Аварга белазууд шинэ оноос өмнө ашиглалтад орно гэдгийг ойрын эх сурвалж дуулгалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төслийн талбайд тус бүр нь 60 тоннын даацтай 10 гаруй белаз ажилладаг аж.
Харин 250 тоннын даацтай белаз дөрвийг ашиглалтад оруулснаар уурхайн бүтээмж хоёр дахин нэмэгдэх боломжтой юм байна. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа “Энержи ресурс”-ийнхатай “барьцаж” явуулж байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, бүх зүйлд дэлхийн стандартыг баримталж, үйл ажиллагаандаа “Энержи ресурс”-ийнхаас илүү технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
No comments:
Post a Comment