Тавантолгойн төсөл нэн тэргүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс
өгсөн зөвлөмжийг зөрчсөн. Гэрээ хийж, төсөл боловсруулахдаа үндэсний
эрдэмтэн, шинжээчдийг ажлын хэсэгт оруулах зөвлөмжийг Засгийн газар
биелүүлээгүй. Дээрх шаардлагыг ҮАБЗ-өөс дахин тавьсан. Түүнчлэн УИХ-ын
тогтоолд Тавантолгойг хоёр хуваана гэж заагаагүй. Харин одоо баруун,
зүүн гээд хуваачихсан байна. Энэ нь нүүрсний борлуулалт, экспорт зэргийг
“асуудалтай” болгож байгаа юм. Мөн Тавантолгойн үнэ цэнийг алдагдуулж
байгаа хэрэг хэмээн эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг үзэж байна.
Харин доктор профессор, эдийн засагч С.Авирмэд хэлэхдээ “Тавантолгойн төсөл Монгол улсын эрх ашгийн эсрэг, гадаадын баячуудад найр тавьсан төсөл болсон. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаадын хөрөнгө оруулалт 30-аас илүүгүй хувь байх ёстой. Харин одоо нэг ордыг хэд хуваах гээд байгааг ойлгохгүй байна. УИХ-ын үзэл баримтлалд нийцээгүй, мэргэжлийн бус, ард түмний эрх ашгийн эсрэг, Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн төсөл болсон гэж үзэж байна” гэв.

No comments:
Post a Comment