-Муу
төсөл болсон байна, дахин нягтал, шалга гэж хэн ч үүрэгдээгүй. Ажлын
хэсгийнхэн өөрсдөө л дутуу юм их байна. Эргэж харах, нэгтгэх зүйл их
байна гэж үзсэн учраас Тавантолгойн төслийг дахин нягтлаад Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлд танилцуулья гэж шийдсэн-
Коксжих нүүрснийхээ чанар нөөцөөрөө дэлхийд гайхуулж, анхаарлыг нь татаж байгаа Тавантолгойн Цанхийн баруун хэсгийг хэзээ ашиглаж эхлэх нь өнөөдөр тодорхойгүй хэвээр. Тавантолгойн ордыг ашиглах тендерт шалгарагсдын материал, ажлын хэсгээс боловсруулсан төслийг Засгийн газар ҮАБЗ-д танилцуулсан. Одоогийн байдлаар тендерт БНХАУ, ОХУ, АНУ-ын консерциумууд шалгараад байгаа бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах компаниудын хувь оролцоог Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувь байхаар тогтоосон.
Харин Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан төслийн талаар “Зөөлөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал ирүүлсэн байна. Тиймээс нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзсэний дараа санал, дүгнэлт хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжтой” гэсэн билээ. Засгийн газраас томилсон ажлын хэсгийн боловсруулсан төсөл, Тавантолгойн ашиглалтын гэрээ ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоолыг биелүүлээгүй байна гэх мэдээллийг эх сурвалжууд дэлгэж эхэллээ. Төслийг боловсруулах, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийхдээ зөвхөн мэргэжлийн хүмүүсийг оролцуулах, өмнө нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр алдсан алдаагаа дахиж давтахгүй байх гэсэн зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс удаа дараа өгсөн аж. Гэвч уг зөвлөмжийг хэрэгсэлгүй, сайд дарга нарын хүрээнд хийсэн гэрээ хэлцэл, боловсруулсан төслөө эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй, хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ байхгүй, техник эдийн засгийн үндэслэл ч үгүй оруулж ирсэн аж. Тиймээс энэ асуудлыг энэ хэвээр нь ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх боломжгүй, хэлэлцлээ гэхэд буцаахаас өөр аргагүй болно гэж Аюулгүйн зөвлөлийн ажлын албаныхан дүгнэсэн. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас зарим асуултад хариулт авсан юм.
-Засгийн газраас томилсон ажлын хэсгийн боловсруулсан төсөл, Тавантолгойн ашиглалтын гэрээ ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоолыг биелүүлээгүй байсан гэсэн. Аюулгүйн зөвлөлийн ажлын албаныхан Тавантолгойн төслийг техник эдийн засгийн үндэслэлгүй, эдийн засгийн тооцоо муутай байна гэсний үндсэн дээр дахин нягтлахыг та нарт даалгасан. Энэ ажил юу болж байна?
-Муу төсөл болсон, дахин нягтал, шалга гэж хэн ч үүрэгдээгүй. Ажлын хэсгийнхэн өөрсдөө л дутуу юм их байна. Эргэж харах, нэгтгэх зүйл их байна гэж үзсэн учраас Тавантолгойн төслийг дахин нягтлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулья гэж шийдсэн. Түүнээс муу төсөл боловсруулсан байна, та нар дахиад боловсруул гэж Аюулгүйн зөвлөлийнхөн бидэнд хэлээгүй.
-Та нар тэгээд дахин боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төслөө танилцуулсан уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр уг төслийг хэлэлцэж,Засгийн газарт буцаасан гэсэн яриа байна?
-Үгүй, материалаа бүрдүүлж өгөөгүй байгаа. Нягтлах, нэгтгэх ажил их байгаа учраас хараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгч амжаагүй байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Тавантолгойн төслийг авч хэлэлцээгүй. Энэ бол худлаа.
-Хэзээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Тавантолгойн төслийг танилцуулах гэж байна?
-Одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна, нэгтгэх тодруулах зүйл их байгаа учраас.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг төслийг хэлэлцээгүй гэдэгт та итгэлтэй байна уу?
-Хэлэлцээгүй, надад итгэхгүй байсан юм бол юунд асуусан юм?
“Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбишээс энэ талаар тодруулахад, Тавантолгойн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгөөгүй гэдэг хариултыг өгсөн юм.

No comments:
Post a Comment