Өнгөрөгч
баасан гаригт хуралдсан ҮАБЗ-ийн хуралдаанаас Тавантолгойн ордын
хэлэлцээрийн төслийг Засгийн газарт буцаажээ. Хаврын чуулганы Аюулгүйн
зөвлөлд танилцуулахаар өгсөн уг төслийг ҮАБЗ-ийн ажлын албаныхан “Бүрэн
гүйцэд бус, хагас дутуу боловсруулагдсан төсөл байна. Төслийг дахин
нягталж, Засгийн газраас нэмэлт мэдээлэл авсны дараа ҮАБЗ-өөр хэлэлцэнэ”
хэмээсэн билээ. Гэвч чуулганы завсарлагааны хугацаанд Засгийн газраас
дээрх асуудлаар ҮАБЗ-д шаардсан мэдээллийг нь гаргаж өгсөн эсэх нь
тодорхойгүй. Харин өнгөрөгч баасан гаригт хуралдсан ҮАБЗ-ийн
хуралдаанаас Тавантолгойн ордын хэлэлцээрийн төслийг Засгийн газарт
буцаасан гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.
Төслийг буцаах болсон шалтгаан нь товч бөгөөд тодорхой. Төслийг УИХ-ын 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолд нийцүүлсэн байдлаар дахин боловсруулж оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн байна.
Дээрх тогтоолуудад Тавантолгойн ордыг хуваахгүйгээр бүхэлд нь ашиглах, уг ордын 10 хувийг хувьцаа хэлбэрээр Монгол улсын нийт иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйнуудад өгөх, 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах замаар хөрөнгө босгож, үлдсэн 50 хувийг Монголын төрийн мэдэлд авах зэрэг тодорхой заалтуудыг суулгаж өгсөн. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төсвийн зардлаар хайгуул хийж нөөцийг тогтоосон ордын 50-иас доошгүй хувийг төр эзэмших ёстой.
Харин өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд Засгийн газраас өргөн барьсан төсөлд Тавантолгойн ордын Зүүн цанхийг дангаар нь эргэлтэд оруулах, ингэхдээ Хятад 40, ОХУ болон Монгол Улс 36, АНУ 24 хувийн оролцоотой байхаар тусгасан . Ордын лиценз 100 хувь төрийн өмчид байх бөгөөд зөвхөн уг ордод хийх хөрөнгө оруулалт буюу дэд бүтэц, төмөр зам барих болон операторын үйл ажиллагаа явуулах, борлуулалтын эрх зэрэг олон талыг харгалзан үзэж, энэ хувь оролцоог тогтоосон. Тухайлбал, Хятадын тал төмөр зам барих, операторын үйл ажиллагаа явуулах, борлуулалтаа өөрөө хийх, урьдчилгаа төлбөр өгөх зэрэг тендерийн бүх шалгуурыг хангасан Хятадын тал 40 хувийн оролцоотой байх болно гэдгийг хэлэлцээрийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд хэлж байсан билээ.
Гэвч өнгөрөгч баасан гаригт хуралдсан ҮАБЗ-ийн хуралдаанаас Засгийн газрын боловсруулсан төслийг буцаах шийдвэрт хүрсэн байна. ҮАБЗ-өөсгаргасан уг шийдвэрийн дагуу Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах төслөө УИХ-ын дээрх тогтоолуудад нийцүүлсэн байдлаар дахин боловсруулах үүрэг хүлээжээ. Одоогийн байдлаар Тавантолгойн ордыг тав хуваагаад байгаа. “Энержи Ресурс”-ийн эзэмшилд буй Ухаа худагийн ордоос гадна орон нутгийн өмчийн “Тавантолгой Транс”, “Дайцуки”, “Эрдэнэс МГЛ” компани дангаараа олборлолт явуулж буй Баруун цанхи болон Зүүн цанхи. Засгийн газраас боловсруулж, ҮАБЗ-д танилцуулсан төсөлд зөвхөн Зүүн Цанхийг ордын ашиглалтыг эхлүүлэхээр тендерийн шалгаруулалтыг явуулж, ялагчдыг тодруулсан бөгөөд энэ нь “Уг ордыг хуваахгүйгээр бүхэлд нь ашиглах” тухай УИХ-ын баталсан тогтоолыг зөрчсөн гэж үзэж, ҮАБЗ уг төслийг буцаасан байна.
Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс”-ийн өмчид шилжсэн Ухаа худагийн орд, “Дайцуки” компанийн эзэмшилд буй талбайг үлдээгээд орон нутгийн өмчид байгаа “Тавантолгой транс” болон “Эрдэнэс МГЛ”-ийн олборлолт хийж хэлээд буй Баруун Цанхийг нийлүүлж бүхэлд нь ашиглах тендерийг зарлах шаардлага тавьж байгаа бололтой. Гэвч ингэсэн тохиолдолд одоо тендерт шалгарчихаад байгаа компаниудыг яах вэ, шалгаруулалтыг дахин явуулах уу гэдэг асуулт гарч байгаа юм. Энэ тал дээр ҮАБЗ-өөс ямар нэг чиглэл өгөөгүй тул шалгаруулалтыг дахин явуулах уу, нэгэнт шалгарсан компаниудтайгаа дахин хэлэлцээр хийх үү гэдгийг Засгийн газар өөрөө шийдэх бололтой.
Дээр нь нэмж хэлэхэд Тавантолгойн ордоос үндэсний компаниудад хувьцаа хэлбэрээр олгох 10 хувийг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж, иргэдэд олгох 10 хувийг 20 болгох санаачлага гарган хуулийн төсөл өргөн бариад байгаа. Энэ ч мөн УИХ-ын эрх мэдлийн асуудал тул ҮАБЗ-өөс уг асуудал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Ямартаа ч өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хүлээлт үүсгээд байсан Тавантолгойн төсөл улам л ээдрээтэй байдалд орж байх шиг. Үлдсэн богино хугацаанд Засгийн газар төслөө дахин боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж чадах уу? ҮАБЗ гурван гишүүнтэй, харин шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь ганц Ерөнхий сайдын нуруун дээр ирлээ.
Баасан гаригт хуралдсан ҮАБЗ-ийн хуралдаанаар олны анхаарлыг татсан бас нэгэн асуудал хөндөгдсөн нь С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа явцын талаар Улсын Ерөнхий прокурор мэдээлэл хийж, Аюулгүйн зөвлөлөөс уг хэргийн шалгалтын явцыг шуурхайлах чиглэл өгсөн явдал. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ өдөр ҮАБЗ-ийн хуралдаанаас олон нийтийн анхаарал татахуйц бас нэгэн шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгаж буй ажлын хэсгийг өргөтгөж, анх байгуулсан ажлын хэсгийн хэмжээнд аваачихаар болсон аж.
Уг хэргийг шалгахаар 1998 онд анх байгуулсан ажлын хэсэг, түүнээс хойш ажиллаж байсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн олонтаа солигдож, өөрчлөгдсөний зэрэгцээ тэнд ажиллаж байсан цагдаа, тагнуулын ажилтнуудын орон тоог цомхотгосон, өөр ажилд шилжүүлсэн гэх зэргээр нэлээд өөрчлөлтүүдийг хийсэн аж.Тиймээс ҮАБЗ-өөс энэ хэргийн илрүүлэлтэд анхаарал хандуулж, ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүнийг анх ажиллаж байсан хэмжээнд өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна.
Мөн ажлын хэсгийг хөрөнгө санхүү, шаардлагатай техник хэрэгсэл, зохион байгуулалтын хувьд дэмжиж ажиллахыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд даалгасан бололтой. Харин тагнуул, болон цагдаа дээр хоёр тусдаа ажиллаж байгаа ажлын хэсгийг ерөнхийд нь зангидаж ажиллах, удирдлагаар хангах үүргийг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт өгчээ. Одоогоос жил гаруйн өмнө тэрээр Улсын Ерөнхий прокуророор томилогдсоныхоо дараа С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгах болно гэж мэдэгдэж байсан. Энэ хугацаанд шалгалтын ажилд ямар ахиц дэвшил гарсан талаар тодорхой мэдээлэлгүй. Гэвч Ерөнхий прокурор ҮАБЗ-д мэдээлэл хийхийн өмнө уг хэргийг хариуцаж буй прокурортай уулзаж, хэргийн шалгалтын явцтай танилцсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

No comments:
Post a Comment