2011/09/02

Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй


Хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцэн АН уламжлалт “4-11” арга хэмжээгээ өчигдөр зохион байгууллаа. Энэ удаа тэд “Монгол хүн-2020” хөтөлбөрийн таван чиглэлийн нэг болох “Эрдэм боловсролтой монгол хүн” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлгийн талаар сэтгүүлчдэд онцлов. АН дээрх хэлэлцүүлгээ одоогоор 14 аймагт зохион байгуулаад буй юм. Орон нутагт ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр боловсролын салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай нь мэдэгдсэн гэнэ. АН-ын дарга Н.Алтанхуяг “Ялангуяа цэцэрлэг, бага боловролын буюу 1-3 дугаар ангийн хөтөлбөрт илүү өөрчлөлт хэрэгтэй. Энэ жил улс даяар 51230 хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Анхнаас нь боловсролын суурийг зөв тавих учиртай” гэлээ.
Тэд үлдсэн аймгуудад ес, аравдугаар сард багтаан хэлэлцүүлгээ хийх аж. Ингээд иргэдийн гаргасан саналыг нэгтгээд салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дунд дараагийн шатны хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. Улмаар боловсролын салбарт ямар шинэчлэл хэрэгтэйг тодорхойлохыг зорьжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл өгсөн УИХ-ын 57 дугаар тогтоол бий. Гэвч үүнийг зөрчиж Тавантолгойн ордыг баруун, зүүн Цанхи гэх мэтээр хэд хэдэн хэсэгт хуваасныг шүүмжилж байна. Засгийн газар дээрх тогтоолыг зөрчсөн юм биш үү?
-Тавантолгойн асуудал хэлэлцээрийн шатандаа яваа. Бид алдаатай шийдвэр гаргахгүйн тулд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг сонсож байгаа. Энэ талаар УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод, чуулганаар ярина. Алдаа байвал тэр үед засна. Мөн Ажлын хэсэг хуралдаж байгаа. Хүсвэл сэтгүүлчид энэ хуралд орж болно. Ойлголтын зөрүү байх юм. Тавантолгойн ордыг хуваасан юм байхгүй. Манайхан байхгүй юмыг дэвэргэж ярьдаг. Цөмийн хаягдлыг Монголд булах гэж байна гээд байгаа. Тийм зүйл болоогүй. Өчигдрийн (уржигдар) Засгийн газрын хуралдаан дээр энэ талаар мэдээлэл сонссон. Засгийн газар төрд ажиллагчид, олон нийт, хэвлэлийнхний ойлголтыг нэгтгэхэд анхаарах болно.

No comments:

Post a Comment