2011/09/13

Тавантолгойн бодлогод хөрш орнуудын сонирхол тусна


Монголын томоохон орд газруудын талаархи мэдээллийг манай хойд хөрш ОХУ-ын мэдээллийн сайтууд болон хэвлэлүүдээр өнгөрсөн долоо хоногийн эцсээр нийтэлж эхэлжээ. Энэ нь Монголд болсон олон улсын хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалттай холбоотойгоор хийж байгаа мэдээллийн “давалгаа” бололтой. Тэдгээрийн нэгэнд Тавантолгойн тухай дурдсан байгаа бөгөөд бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Дэлхийн хамгийн томоохон нүүрсний орд газрын нэгэн болох Тавантолгойн зохицуулагч төрийн компани Эрдэнэс-Тавантолгой нь өөрийн IPO анхдагч хувьцааны худалдааг ирэх оны эхний улирал хүртэл хойшлуулахаар болсон гэж Монгол улсын ерөнхий сайд С.Батболд Ройтер агентлагт баасан гарагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

 С.Батболд хэлэхдээ, “Хөрөнгө оруулалтын эцсийн зөвшилцөлд  манай хоёр хөрш орнуудын сонирхол тусах учиртай” гэж хэлж байгаа юм. Мөн Тавантолгойн олборлолтыг явуулах компанийн шалгаруулалтыг энэ оны сүүл буюу ирэх оны эхээр гаргана гэж Монголын засгийн газар өмнө нь зарлаж байсан билээ. 

Үүний зэрэгцээ ноён С.Батболд хэлэхдээ,  Монголд байгуулах шинэ замын санхүүжилтийг олохын тулд Монголын Төмөр Зам (УБТЗ)-ын 49 хувийг хөрөнгийн биржийн худалдаанд оруулахаар төлөвлөж байгаа талаар дурдсан байна. Тэгвэл Тавантолгойн орд газрын олборлолтын шалгаруулалтад ялалт байгуулсан гурван оролцогчийн нэгэн болох Оросын Төмөр Зам компаниар удирдуулсан консорциум Тавантолгойн төслийн 36 хувийг авах юм.

Орос болон Япон,Өмнөд Солонгосын энэ консорциумд Оросын Төмөр Зам компаниас гадна  Өмнөд Солонгосын LG Daewoo Int, Японы Itochu Corp,Sumitomo Corp,Marubeni Corp,Sojitz Corp зэрэг компаниуд багтсан байгаа юм байна. Энэ оны хоёрдугаар сард Оросын төмөр зам компани энэхүү гурван улсын хамтарсан консорциумыг байгуулж Монгол дахь Тавантолнгойн нүүрсний уурхайн олборлолтод оролцуулах компаниудын шалгаруулалтад оролцох болж байгаагаа зарлаж байсан юм. Мөн Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн санхүүгийн групп энэ орд газарт ажиллах сонгирхолтой байгаа талаараа мэдэгдэж байжээ.

2010 онд Монголын засгийн газар Тавантогойн олборлолт хийхийн тулд тус ордын 49 хувийг үнэ хаялцуулан худалдах гэж байсан санаагаа өөрчилж өөрийн хамгийн үнэ цэнтэй энэ ордод бүрэн хяналтаа тогтоосон хэвээр үлдсэн байна. Харин энэ оны долоодугаар сард Монголын парламент Тавантолгойн оператор Эдэнэс-Тавантолгой компанийн 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад зарах Засгийн газрынхаа төлөвлөгөөг баталж харин тус компанийн 50 хувь нь Монгол улсын засгийн газрын мэдэлд үлдэхээр болсон байна. Мөн Монгол улсын иргэдэд Тавантолгойн 10 хувийг үнэ төлөбөргүйгээр ваучер болгон өгөх, харин үндэсний компаниудад мөн 10 хувийг нь нэрлэсэн үнээр зарах шийдвэр гаргасан байна.  

Говийн өмнө зүгт орших Тавантолгойн орд газрын доор 6.5 тэрбум тонн нүүрс байгаа бөгөөд, нийт нөөцийн 40 хувь нь өндөр илчлэг бүхий коксжсон нүүрс юм байна.

No comments:

Post a Comment