“Эрдэнэс
МГЛ” нь 2010 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн
Гүйцэтгэх захирлыг тодруулах сонгон шалгаруулалтын тендерийг зарласан
билээ. Тендерийг олон улсад нээлттэй зарлаж, гадны томоохон хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр өргөн цацсан нь дээрх албан тушаалд дэлхийн
хэмжээний туршлагатай эрхмийг сонгох сонирхолтойн илэрхийлэл болж
байлаа. Улмаар эцсийн шалгаруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн
ТУЗ-ийн анхны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан ч зарим шалтгааны
улмаас түр хойшлуулж, цаг хугацаа алдахгүйн тулд дээрх албан тушаалд
“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг түр хугацаагаар
тохоон томилсон.
Уг тендерийн асуудал өнөөг хүртэл
хараахан эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Харин сүүлийн үед “Эрдэнэс
Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан Орлогч захирлыг томилох
шийдвэр цэгцрэх тийшээ ханджээ. Уг албан тушаалд Дэлхийн банкны Уул
уурхайн ахлах мэргэжилтэн, салбарын институцийг бэхжүүлэх техникийн
туслалцааны төслийн удирдагч Грэм Хэнкок сонгогдох магадлал хамгийн
өндөр байгаа аж. Грэм Хэнкок Дэлхийн банкинд дөрвөн жил гаруй ажиллажээ.
Түүний Дэлхийн банкны төслийн багийнхантай хамтран бичсэн “Өмнөд
Монголын дэд бүтцийн стратеги” гарын авлага нь чухал ач холбогдолтой
материалд тооцогддог. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Сингапурт зохион
байгуулагдсан Asia Mining Congress буюу Азийн уул уурхайн хурлын үеэр
“Монголын эдийн засгийн сүүлийн жилүүдийн болон өнөөгийн нөхцөл байдал”
сэдэвт илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байсан юм.
Манай
улсад цөөнгүй жил ажиллан, Монголын эдийн засгийн талаар мэдлэг
мэдээлэлтэй болсон эрхмүүд ийнхүү уул уурхайн компаниудад топ менежерийн
алба хаших болжээ. Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн
газрын өмнөх Тэргүүн асан Аршад Саед эдүгээ “Peabody Gobi” компанийн
Захирлын албыг хашиж байгаа. Peabody нь Тавантолгой ордын олон улсын
шалгаруулалтад оролцож буй билээ. Ноён Аршад Саед гол төлөв хилийн чанад
дахь оффистоо ажилладаг ба газрын холоос компаниа удирдаж, үе үе
Улаанбаатарт ирдэг аж.
No comments:
Post a Comment