2011/09/08

40:24:36 хувилбар эцсийн шийдвэр биш

“Тавантолгой” ордын эзэмшлийн хувьцааны 40:24:36 хувилбар эцсийн шийдвэр биш гэж ТӨХ-ны дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга Д.Сугар мэдэгджээ. Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын Шинхуа  групп, 24 хувийг  АНУ-ын Пибоди энержи, үлдэх 36 хувийг  Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр шийдвэрлэснээ Засгийн газрын Ажлын хэсэг танилцуулсаныг танхим нь бүрэн дэмжиж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар болсон юм.

Харин хаврын чуулган завсарлахаас өмнө тэрхүү төслийг хүлээн авч амжаагүй. Гол нь тэр төсөл нь бэлэн болсон эсэх нь өөрөө тодорхой бус байгаа.  Талууд хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлөө хэрхэн тохиролцсон эсэх нь тодорхойгүй.  “Тавантолгой” ордын Баруун Цанхид “Шинхуа”, Пибоди энержи”, “ОХУ –ын төмөр зам”  болон Япон, Өмнөд Солонгосын компаниуд стратегийн хөрөнгө оруулагчаар  ажиллах магадлал өндөр байна. Япон болон Өмнөд Солонгосын компаниудыг тендерээс шахах бодол байхгүй гэж  Засгийн  газар мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч тендерийн урьдчилсан сонгон шалгаруулалтад зөвхөн хамтарсан консорциумын захирлууд оролцох нь тодорхой байгаа ажээ. ТӨХ Тавантолгой ордын Зүүн Цанхийн оператор компанийг шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаад байна. Зүүн Цанхийн нүүрсийг олборлох эрхийн төлөөх тендерийн ялагчаар эхэндээ Австралийн Макмохан компанийг ажлын хэсэг онцолсон авч Засгийн газар  Макмохан компани, Австралийн Лейтон компанийн хоорондох  сонирхлын зөрчлийг шалгуулахаар саналыг хойшлуулсан байна. Шалгалтын үр дүнгээр Лейтон Макмоханы хувьцааны 19 хувийг эзэмшдэг нь тодорхой болсон ажээ. “Эрдэнэс Тавантолгой” Зүүн Цанхиас энэ жилээс эхлэн 1.3 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн авч олборлолтыг цаашид нэмэгдүүлэхэд техник технологи, тоног төхөөрөмж шаардлагатай. Зүүн Цанхид нүүрс олборлолтыг хэдийнэ эхлүүлсэн боловч гэрээгээр хамтран ажиллах оператор компаниуд шаардлагатай байна. 

No comments:

Post a Comment