2011/09/13

Тавантолгой төслийг буцаасан болохыг мэдэгдлээ


Тавантолгой төслийн хэлэлцээрийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд “Шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Шалтгаан нь дээрх төслийг одоо байгаа хувилбараар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн авах боломжгүй байсан аж.  Тодруулж хэлбэл, энэхүү төсөл нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжтой нийцээгүй юм байна.

Нөгөөтэйгүүр, Засгийн газраас төслийг буцааж авах хүсэлтээ ч мөн илэрхийлээд байсан аж.  Дашрамд сануулахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Тавантолгойн ордын төсөл өнгөрсөн долдугаар сарын 22-нд Засгийн газраас мэдүүлэгдэж, тэр дагуу ажлын алба судалгаа хийн ажилласаар эцэст нь өнгөрсөн долоо хоногт буцаасан юм байна.

No comments:

Post a Comment