Тавантолгойн төсөлд оролцох гадаад хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын дараа оролцооны хувь хэмжээгээ тогтоолгож авсан гэх олон улсын хөрөнгө оруулагчдын гурван төлөөлөл Монголын ҮАБЗ-өөс энэ хувь хэмжээг өөрчлөх шийдвэр гаргасны дараа өөрсдийн оролцооны ирээдүйд итгэл алдарч эхэлсэн гэх мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн байна. Ялангуяа Оросын “РЖД” компаниар удирдуулсан Япон, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн орны төлөөлөл бүхий консорциум Тавантолгойн төслийн 36 хувийг эзэмшин олборлолт явуулахаар зэхэж байсан нь ийнхүү дахин хувь хуваах байдалд шилжсэнээр эрсдэлтэй байдалд орлоо хэмээн Оросын хэвлэлийнхэн шуугиж эхэлжээ.
Өчигдрөөс эхлэн Оросын сайтуудад тавигдсан Тавантолгойн төслийн талаарх мэдээллүүдийг дор орчуулан хүргэж байна.

Дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэгэн болох Тавантолгойн ордод олборлолт явуулах тендерээс шалгараад байсан Оросын төмөр зам компани /РЖД/ болон түүгээр толгойлуулсан олон улсын консорциум уг ордыг ашиглах төслийн 36 хувийг эзэмшихээр болоод байсан юм. ОХУ энэ эрхийг авахын төлөө өнгөрсөн таван жил хугацаанд багагүй хичээж, байнга өрсөлдсөөр ирсэн билээ. Өнгөрсөн долдугаар сард гаргасан бүрэн бус албан мэдээгээр “РЖД” компанийн тэргүүлсэн олон улсын консорциум Тавантолгойн төслийн 36 хувийг, харин Хятадын Шиньхуа Энержи 40 хувийг, Америкийн Пибоди Энержи 24 хувийг эзэмшихээр тохирсон тухай мэдээлж байсан юм.
Гэтэл өчигдрөөс /энэ мэдээлэл есдүгээр сарын 20-д гарсан.ред/ Монголын төрийн удирдлагууд энэ хувь хэмжээг өөрчлөхөөр болсон нь тодорхой болжээ. Тэгэхдээ хувь эзэмших талуудад одоо хэр нь оноогдож байгаа хувь хэмжээг нь эргэн харах болсон тухайгаа илтгэсэн албан мэдэгдлийг өгөөгүй байгаа аж. Нөгөө талаар өөрсдөд нь оногдох хувийг нь тодорхойлсон анхны шийдвэрийг баталгаажуулсан албан мэдэгдлийг ч бас тэдгээр компаниуд аваагүй байгаа гэнэ. Энэ бүхнээс үзвэл гадаадын компаниудад оноосон хувь хэмжээний талаар Монголын тал ямар ч шийдвэр гаргаагүй болж таарч байгаа юм.
2009 оноос Оросын “РЖД” компани Тавантолгойн төлөө өрсөлдөөнд орж эхэлсэн бөгөөд тухайн үедээ энэхүү монополь компани Монголын талтай Тавантолгой болон алт-зэсний томоохон орд Оюутолгойд олборлолт явуулах сонирхлоо хамтын ажиллагааны гэрээндээ оруулахаар тохирсон байжээ.Тэгэхдээ энэ хэлэлцээний дагуу Оросын төмөр зам компани Монголд шинэ төмөр замыг барихаар аль эрт тохиролцчихсон байсан бололтой. Гэхдээ хоёр тал харилцан тохирч гар барьсан ч, үүнийгээ цаасан дээр буулгаж, баталгаажуулаагүй юм байна.
Харин энэ тохиролцоо ажил хэрэг болох явц дунд Монголын Ерөнхийлөгч солигдсон бөгөөд Монголын тал ч энэ асуудлыг өөрийнхөөрөө буюу анх хэлэлцэж тохирсноосоо өөрөөр тайлбарлах болсон юм. Монголын Засгийн газар Оюутолгойн ордыг “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз”-ын нэгдэлд зарсан бол дараагаар нь Тавантолгойг бүх сонирхогчдод санал болгож эхэлсэн билээ.Тавантолгойг зарах асуудал амар хялбар байсангүй. Эхлээд түүнийг хоёр хувааж 51 хувийг нь Монголд үлдээж үлдсэн 49 хувийг нь олон улсын томоохон уул уурхайн концернүүд оролцсон шалгаруулалтаар зарахыг оролдсон юм. Гэвч дараа нь энэ шалгаруулалтын дүнг цуцалсан байна. Харин Тавантолгойг зарах сүүлийн хувилбарыг 2010 онд УИХ-аар баталсан юм. Үүгээр бол Тавантолгойн 30 хувийг олон улсын биржээр арилжаалах, харин Монгол Улс өөртөө 50 хувийг үлдээн, 10 хувийг нь ард иргэддээ, 10 хувийг дотоодын компаниудад нэрлэсэн үнээр нь зарахаар төлөвлөсөн.
Энэ хувилбараар гадаадын хөрөнгө оруулагчдад оногдох хувийн төлөө Оросын “РЖД” компани олон улсын консорциум толгойлж оролцсон бөгөөд энэ шалгаруулалтад өмнө нь өрсөлдөж байсан нөгөө л томоохон өрсөлдөгчид бас оролцжээ. Харин шалгаруулалтын ялагчаар нэг биш харин гурван ч өрсөлдөгчийг тодруулах өвөрмөц шийдлийг монголчууд гаргасан байна. Тэгээд тэдгээр ялагчдад төсөлд оногдох Тавантолгойн хувийг тухай бүрд нь харилцан адилгүй хэмжээтэйгээр оноож өгсөн аж. Гэтэл одоо дахиад л хувааж хувиа тогтохоор болж байгаа юм байна. Энэ хуваарилалтын талаар Оросын төмөр зам компанийн захирал Н.Якунин ярихдаа, “Монгол Улс энэ том ачааг хун, хавч, цурхай гурвын үлгэр шиг яаж авч явах гэж байгааг нь сайн ойлгохгүй л байгаа” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Бид Тавантолгойгоос толгой эргэмээр их ашиг хайгаагүй, харин УБТЗ-ийн хувийг эзэмшигч удирдлага болох Оросын Засгийн газрын нэрийн өмнөөс даалгаврыг нь гүйцэтгэж байгаа юм” гэсэн байна.
Тавантолгойн өрсөлдөөнд оролцохыг сонирхсон ч эцэстээ Монголд ажил хэрэг явуулахаас татгалзаж байгаа миний таних нүүрсний компаниудын төлөөлөл хэлэхдээ энэ түүх дуусах яагаа ч үгүй гэж байгаа юм. Урьд өмнө нь Монгол Улс хоёр хөрш болох Хятад Орос хоёрыг л хардаг байсан бол одоо энэ улсын баримжаа авах тогтолцоо илүү ярвигтай болсон бөгөөд гуравдахь цэг нь АНУ болсон байна. Хэлэлцэж тохирох боломж бараг л байхгүй гэсэн үг.
Тавантолгойн асуудал яригдаж эхлэх үеэр Оросын “РЖД” компани ялалтдаа бүрэн итгэлтэй байсан аж. Энэхүү итгэлтэй байдал нэлээд хугацаанд үргэлжилсэн байна. Одоо харин ийм итгэл бараг л алга болж байх шиг байна хэмээн хойд хөршийн хэвлэлүүд сенсаацилж байна. Ийнхүү Тавантолгойн төслийг тойрсон шуугиан хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байж мэдэх бөгөөд Монголын Засгийн газар ирэх оноос эзэмшиж байгаа Тавантолгойн 50 хувиа хөрөнгийн бирж дээр хувьцаа болгон зарахад нь ч сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр байна.

No comments:
Post a Comment