Монгол Тавантолгойн ордыг Засгийн газрын нэрийн өмнөөс эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой" компани ирэх жил 3-4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна. Тус компанийн хувьцаа Лондон, Хонконг, Улаанбаатарын хөрөнгийн бирж дээр арилжигдах юм байна.
Тавантолгойн хувьцааг олон улсад гаргах үүргийг олон улсын нэр хүнд бүхий дөрвөн хөрөнгө оруулалтын банк хүлээсэн байгаа. Тодруулбал, Францын "BNP Paribas", Германы "Deutsche Bank", АНУ-ын "Goldman Sachs group", Автралийн "Macquarie" группүүд Тавантолгойн IPO хийхэд зуучлагч болон зөвлөх банкуудаар ажиллах ёстой билээ.
Монголын "Эрдэнэс Тавантолгой" компани дотоодын зах зээлд хувьцаагаа гаргаснаар Монголын хөрөнгө оруулагчдад хувьцааг худалдан авах боломж олгоно гэж "Блүүмбэрг"-ийн мэдээлэлд дурьдсан байна.
Түүнчлэн манай улсын "Энержи ресурс" ХК буюу "Mongolian mining corporation"-ийн Хонконгийн Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны талаар дурьджээ. Тус компани Хонконгийн Хөрөнгийн бирж дээрээс 5.8 тэрбум хонконг доллар буюу 744 сая ам.доллар босгож чадсан билээ.
"Энержи ресурс"-ийн эзэмшиж буй Ухаа худагийн уурхай Тавантолгойн ордын дөрвөн хувийг эзэлдэг бөгөөд үүнийг 22 хувийг тус компани олон улсад нээлттэй санал болгосноор дээрх мөнгийг босгож чадсан. Тэгвэл том Тавантолгойн орд Ухаа худагаас хэд дахин том учраас тэр хэрээр их мөнгө босгох боломжтой гэж албаны хүмүүс үзэж буй билээ.
Юутай ч ирэх жилийн эхээр Тавантолгойн хувьцаа олон улсад болон дотоодын хөрөнгийн бирж дээр гарах нь. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг албаны хүмүүс одоо болтол өгөөгүй байгаа билээ. Хувьцааны үнэлгээ хэр байх вэ гэдэг асуудал бий. Хэрвээ Монголын Тавантолгойн орд гадаадын олон компанитай хамтарч, олон улсын консорциумыг оруулсан байвал хувьцааны үнэлгээ өндөр байх боломжтой гэж албаны хүмүүс хэлж буй.
Одоогоор Цанхийн баруун хэсэгт Хятадын "Шинхуа Энержи" АНУ-ын "Пибоди Энержи" болон Орос Монголын хамтарсан консорциум орохоор болоод байгаа билээ. Харин зүүн цанхид Английн АНУ-ын "Пибоди Энержи" болон Орос Монголын хамтарсан консорциум орохоор болоод байгаа билээ. Харин зүүн цанхид ХБНГУ-ын "ВВМ Operta" болон Автралийн "McMahon limited" компаниуд оператор компаниар шалгараад байгаа юм.
No comments:
Post a Comment