Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудлыг дэлхий нийт чих тавин ажиглаж байна. Гэвч Тавантолгойтой холбоотой албан ёсны мэдээлэл УИХ-ын гишүүдэд ч ирээгүй байгаа нь олны хачирхлыг төрүүлсээр буй юм.
Засгийн гзараас Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчийг шийдэх тухай мэдээлэл нь УИХ-ын 39 дүгээр тогтоолтой нийцэхгүй байгааг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.
Тэрээр “Иргэд эх орны хишиг, эрдэнийн хувь, Тавантолгойгоос хувьцаагаа авч, хурдан арилжаалахыг хүсч байна. Нөгөө талаас УИХ-ын 39 дүгээр тогтоол дээр Тавантолгойг хувааж болохгүй, хуваавал компанийн үнэ цэнэ, ногдол ашиг буурч, зардал өснө. УИХ-аас хувааж болохгүй гээд байхад “хуваана” гээд байгаа нь эсрэг шийдвэр.
Миний бодлоор энэ сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж, Тавантолгой, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд шууд ээлжит чуулган руу шилжчихвэл зүгээр юм” хэмээн хэллээ.

No comments:
Post a Comment