“Дисковер
Монголиа” олон улсын чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдын
зүгээс Монголын нүүрс тээвэрлэлт, хилийн худалдаатай холбоотой асуултыг
нэлээд тавьсан. Энэ талаар “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх
захирал Т.Нарантай уулзаж ярилцлаа.
-Монгол Улс дэд бүтэцгүйгээс тээвэрлэлт эрхэлсэн компаниуд нэлээд бэрхшээл давдаг, тэгээд Хятадад хамгийн хямдхан нүүрсээ зардагт хөрөнгө оруулагчид эмзэглэж байх шиг. “Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалтын үеэр тавьсан илтгэл, асуусан асуултуудыг нь харж байхад ингэж бодогдсон?
-Хөрөнгө оруулагчдын тавьсан илтгэлийг эрхбаригчид сонссон бол өөрсдөө ямар тэнэг шийдвэр гаргаснаа ойлгох байсан биз. “Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын “Чайналко”-ийн охин компани болох “Чалько” компанитай экспортын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 250 сая ам.доллар урьдчилгаа болгон авсан. Сонгуулиар иргэдэд амалсан өрөө төлөхийн тулд авсан зээл. Улстөрийнхөө амлалтыг биелүүлэх гэж биш улс орныхоо эдийн засгийн бодсон бол энэ гэрээг байгуулах хэрэггүй байсан юм.
-Яагаад, тэр вэ. Харин ч монголчуудад ашигтай гэрээ болсон юм биш үү?
-Монгол Улс “Чалько”-гоос авсан зээлээ төлж дуусах хүртэл нэг тонн нүүрсээ ердөө 70 ам.доллараар зарна гэсэн үг. Гэтэл манай гэр хорооллынхон нэг тонн нүүрсийг хэдээр худалдаж авдаг билээ. Гэрээгээр бол “Чалько” энэ жил Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс 1.3 сая тонн нүүрс экспортлох юм байна лээ. Харин ирэх жил энэ хэмжээг нэмэгдүүлж 3.5 сая тонн нүүрс экспортод гаргана гээд л “Эрдэнэс МГЛ”-ийн захирал нөхөр ярьж байсан. “15 сая тонн коксжих нүүрс олборлоно гэж тооцвол 30 жилийн хугацаанд ойролцоогоор 410 сая тонн нүүрсийг хятадууд маш хямдханаар худалдаж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 30 жилийн турш 70 ам.доллараар коксжих нүүрсээ монголчууд хятадуудад зарж байгаа юм. Энэ хугацаанд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсвөл яах вэ. Хятадууд Монголоос маш хямдхан худалдаж авсан сайн чанарын коксжих нүүрсээ Өмнөд Солонгос, Япон руу зарна гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Монголын нүүрсийг монголчууд биш хятадууд зарах ёстой юу. Хөрөнгө оруулагчид юу хэлсэн бэ гэвэл далайд гарцгүй Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн шиг бодлого баривал нүүрсээ хилийн худалдаанд хямдхан зараад л дуусна шүү гэдгийг анхааруулсан.
-Таны хувьд “Чалько” компанитай хийсэн гэрээнд сэтгэл дундуур байгаа юм байна, тийм үү?
-Төмс тарьдаг нэг нөхөр 30 жилийн турш нэг хятад нөхөр төмсөө 500 төгрөгөөр зарах гэрээ байгуулсантай л адилхан юм. Төмсний үнэ цаашид өсч таараа биз дээ. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж нэг үг байдаг. Хятад, Япон, Солонгосын эрчим хүчний хэрэглээ цаашид өснө гэсэн судалгааг дэлхийн шинжээчид хийсээр байхад монголчууд нүүрсээ хятадуудад хямдхан зараад, нөгөөдүүл нь Монголын нүүрсийг Япон, Өмнөд Солонгост худалдах болчихоод байна шүү дээ. Хятадын тогтоосон үнээр л Монголын нүүрсийг Япон, Солонгос худалдаж авах нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, Монголын нүүрсны шимийг нь хятадууд, шимэлдгийг нь монголчууд хүртэх нь ойлгомжтой. Монголчуудад өөрсдөө нүүрсээ зараад мөнгө олох боломж байсан.
-Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Хятадад нүүрсээ зарахаас өөр гарцгүй юм биш үү. Харин ч Хятадын тал гуравдагч зах зээлд манай нүүрсийг гаргах боломж олгож байгаа гэж албаны хүмүүс тайлбарладаг шүү дээ?
-Монгол Улсын нүүрс олон улсын зах зээлд худалдаалах боломж, гарц байгаа. Бид Тяньшиний боомтоор дамжуулан нүүрсээ олон улсын зах зээлд гаргахаар ярилцаж байгаа. Үүнийг Засгийн газар дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм. Ядаж л Тяньшин хүртэл нүүрсээ тээвэрлэчих хэрэгтэй. Нүүрсээ тээвэрлэх дэд бүтцийнхээ асуудлыг яаралтай шийдэх ёстой. Тяньшиний олон улсын уул уурхайн биржид очоод нүүрсээ үнэ хаялцуулаад зарах хэрэгтэй биз дээ. Яахав, залхуу хүний хийдэг гэрээ юм даа. Ажилтай, амьдралтай, овсгоотой айл ийм юм хийхгүй. Ирэх жилийнхээ сонгуульд бэлтгэх мөнгөө олохын тулд эдийн засгаараа тоглож болохгүй л баймаар. Дэд бүтэц энэ тэр гэлтгүй, Цагаан хад хүртэл нүүрсээ шороон замаар зөөгөөд цаанаас нь хятадууд ирж аваад явна гэхээр амар санагдсан юм байгаа биз.
-Тавантолгойн Цанхийн зүүн хэсэгт нүүрс-химийн үйлдвэр барина гээд байгаа шүү дээ?
-Баритал ч удах биз. Нүүрс угаахад маш их ус хэрэгтэй. Усгүй говьд угаах үйлдвэр барина гэдэг асуудалтай шүү дээ. Усныхээ хэрэглээг яаж шийдэх вэ гэдгээс эхлээд л.
-”Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг дотоодын нүүрс тээвэрлэлтийнхээ үнийг 15 хувиар нэмсэн. Гэхдээ тус нийгэмлэгийн дарга нар нүүрсний үнэ өсөхгүй гэсэн тайлбар хийсэн. Энэ үнэн болов уу?
-Тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа юм чинь нүүрсний үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Нөгөө гэр хорооллын, эмзэг бүлгийнхний үүрэх ачаа 15 хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг. Дотоодын хэрэглэгчид нь нэг тонн нүүрсийг өндөр үнээр худалдаж авах бол хятадууд дэлхийн зах зээлээс хямдхан нүүрсийг Монголоос импортлохоор боллоо. Тэгээд Монголын нүүрснээс өндөр ашиг унагана л даа, тэд. Иймэрхүү тэнэг шийдвэр гаргаад л сууж байна шүү дээ, манай улстөрчид.

No comments:
Post a Comment