Эрдэнэс Тавантолгойн ХК – ийн хувьцааны 10 хувь Монгол улсын бүх иргэнд ногдох асуудал ойрын өдрүүдэд хамгийн “халуун” сэдэв болоод байна.
Бүх иргэн хувьцаа эзэмшигч болчихвол хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ иргэд зайлшгүй нэмэх шаардлага гарна. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугар иргэдэд тараагдах хувьцааг хэсэг хугацааны дараа арилжаалах боломж бүрдэх талаар удаа дараа мэдэгдээд буй. Тиймээс ч иргэд олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ тухай бүртээ нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна.
Иргэдийг мэдлэгжүүлэхэд төр засаг, хэвлэл мэдээлэл, хувь хүн өөрөө чармайх гээд олон хүчин зүйлээс хамаарна. Хөгжлийн төлөө Сэтгүүл зүй ТББ-аас явуулдаг ээлжит хөрөнгийн зах зээлийн сургалтаараа иргэдийн мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг сэтгүүлчдээр дамжуулж өгч байгааг та бүхэндээ хүргэж байгаа юм.
Бид өмнө нь та бүхэнд хувьцаа хэрхэн эзэмших талаар мэдээлж байсан /холбоотой мэдээнээс үзнэ үү/ бол энэ удаад хөрөнгийн зах зээлийн товч ойлголтуудаас хүргэж байна.
ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?
Хувьцаа гэдэг нь тухайн хувьцаат компанид хөрөнгө оруулж, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.
ХӨРӨНГИЙН БИРЖ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Компанийн хувьцаа, үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг борлуулах, худалдан авах боломжтой хөрөнгийн зах гэж хэлж болно. Хөрөнгийн биржээр дамжуулж компани, засгийн газар нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа зардаг.
IPO ГЭЖ ЮУ ВЭ?
IPO (intial public offering) буюу олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагааг IPO хийх гэнэ.
Сүүлийн үед мэргэжилтнүүд Тавантолгойн IPO хийнэ гэж их ярих болсон. Үүнийг зарим иргэн ойлгохгүй энэ талаар биднээс сонирхож асууж байсан удаатай.
Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд анх удаа гаргаж арилжааг эхлүүлэхийг IPO хийнэ гэдэг байна.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД ХААНА БАЙНА ВЭ?
NYSE –АНУ-ын Нью-Йорк хөрөнгийн бирж нь дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж бөгөөд тус биржийн зах зээлийн үнэлгээ 13,39 триллион ам.доллар бөгөөд 2317 компани бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Nasdaq – Насдак хөрөнгийн бирж мөн АНУ-ын Нью Йорк хотноо байрладаг дэлхийн анхны электрон бирж юм. Насдакийн зах зээлийн үнэлгээ 4,72 триллион ам.доллар бөгөөд одоо 2872 компани бүртгэлтэй аж.
Токyo – Японы Токио хөрөнгийн бирж нь үндсэн 1 дэх, 2 дахь зэх зээл хэмээн дотроо хуваагддаг. Зах зээлийн үнэлгээ нь 3,8 триллион ам.доллар, 2292 компани бүртгэлтэй бирж юм.
London – Их Британий Лондонгийн хөрөнгийн бирж нь дэлхийд мөн зах зээлийн үнэлгээ, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ толгой цохидог бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 3,6 триллион ам.доллар бөгөөд үндсэн буюу хоёр дахь зах зээл хэмээн хоёр төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 3000 гаруй компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН
Монголын хөрөнгийн бирж нь 1991 онд байгуулагдсан одоо 335 хувьцаат компани бүртгэгдээд байгаа юм.
Хятадын эдийн засгийн өсөлт, ашигт малтмалын үнийн өсөлт болон уул уурхайн төслүүд идэвхижсэн зэрэгтэй холбоотойгоор 2010 онд Монголын Хөрөнгийн Бирж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй биржүүдийг нэгд тооцогдсон юм.
МХБ-ийн нийт зах зээлийн үнэлгээ болон Топ 20 Индекс 2011 оны эхнээс 127% болон 143%-иар тус тус өсчээ. Өнгөрсөн оноос эхлэн Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Option- Опцион - Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх. Oпцион нь деривативын нэг төрөл
Derivative-Дериватив - Бусад актив, үнэт цаасны үнэлгээнээс уламжлан хамаарсан үнэт цаас
Futures-Фьючерс - Активыг урьдчилан тохирсон үнээр, тодорхой хугацааны дараа худалдах буюу худалдан авах үүрэг
Preferred stocks - Давуу эрхт хувьцаа - Энгийн хувьцааны ногдол ашгийг төлөхөөс өмнө ногдол ашгийг үе тутам, тогтмол хувиар төлдөг эзэмшлийн онцгой хэлбэр
Common Stocks - Энгийн хувьцаа - Компанийг эзэмших эрхийг гэрчилсэн үнэт цаас
Treasury bills - ТБҮЦ - АНУ-ын сангийн яамнаас гаргадаг 1 жил хүртэлх янз бүрийн хугацаатай, эрсдэлгүй үнэт цаас
Money market - Мөнгөний зах зээл - Богино хугацаатай, хөрвөх чадвар өндөр мөнгө болон бусад санхүүгийн хэрэгслүүд эргэлддэг зах зээл.
Уншигч Та бүхэндээ санхүү, хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг анхан шатны нэр томъёонуудаас танилцууллаа. Дараагийн удаа уул уурхай, ашигт малтмалын компаниудын хувьцааг худалдан авахдаа юу анхаарах, тус салбарын нэр томъёо, шалгуур нь хөрөнгийн зах зээлд ямар үг хэллэгээр ашиглагддаг талаар мэдээлэх болно. Дашрамд хэлэхэд, энэ мэдээлэл нь хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой энгийн иргэдэд зориулсан болохыг анхаарна уу.

No comments:
Post a Comment