2011/03/04

Тавантолгой ордыг тав хуваа гэв

“Буян” компанийн босс Б.Жаргалсайхан Монголын эдийн засгийн форумын үеэр Тавантолгойн орд газрыг хоёр биш тав хуваах санал гаргалаа. Тавантолгой орд газрыг тав хувааж, таван үндэстний компанид ашиглах эрхийг нь өгөх ёстой гэв.  Гадаадын консерциум оролцлоо гэхэд дандаа Монголын компаниудтай хамтарсан байх ёстой гэсэн шаардлага тавихыг ч Засгийн газрынханд зөвлөв. Тиймээс тав хуваах төсөл боловсруулж түүнийгээ УИХ-д удахгүй өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Харин зарим эдийн засагчид Тавантолгой төслийг огт хуваах хэрэггүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

No comments:

Post a Comment