Тавантолгой ордод төрийг төлөөлж ажиллах “Эрдэнэс Тавантолгой” компанийн зарласан уралдаант сонгон шалгаруулалт болон түүнийг тойрсон мэдээллүүд сонины нүүрийг дүүргэж, хэвлэлийн хуудаснаа тасрахгүй хөвөрсөөр. Оператор компани, стратегийн хөрөнгө оруулагчийг тус тус тендерээр шалгаруулах үйл явц үргэлжилж байгаа ч эцсийн хариу гараагүй байна. Мөн энэ хоёр тендерээс гадна хөрөнгө оруулагчийн зөвлөх банкыг сонгох ажил ид өрнөж байна. Эдгээр үйл явдлуудыг хооронд нь хольж, элдэв шуугианд зарим нь төөрөгдөлд орж эхэлжээ. Ийнхүү нэг бүхэл ордыг хоёр хувааж, гадныханд өгөх гэж байна гэсэн хардлагын араас хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллахаар дэлхийн тэргүүн эгнээнд жагсдаг нэр хүнд бүхий банкууд орж ирсэн нь сүүлийн үеийн халуун сэдэв болоод байна.
Оператор компани энэ сарын сүүлээр тодорно
“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн бүлэг ордыг ашиглахдаа баруун, зүүн Цанхи хэмээн хоёр хэсэгт хуваагаад буй. Зүүн цанхи дээр өөрсдийн хөрөнгөөр олборлолт хийхээр зарим ажлыг эхлүүлээд байгаа ба уурхайг өнгөрсөн сарын 13-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Цаашид хүчин чадлаа улам нэмэгдүүлэхийн тулд олборлолтод олон улсын чадварлаг компанийг хөлслөх болсон. Ингэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” гэрээт олборлогч буюу оператор компанийг сонгох болж, сонгон шалгаруулалт зарласан юм. Оператор компанийг тодруулах сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа өнгөрсөн сарын 27-нд дууссан. Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо тэдний материалтай танилцаж хараахан эцсийн шийдээ гаргаагүй байна. Гэрээт олборлогч нь уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, жил бүр уулын ажлын төлөвлөгөөний дагуу хөрс хуулалт олборлолт хийн, уурхайн олборлолттой менежментээ өөрсдөө хариуцах юм. Ялагч зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийн хэмжээний уурхайн бүтээн байгуулалтын ажилд оролцох эрхтэй болох юм. Дүн хэзээ гарах талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын сүүлч гэхэд хариу гарах байх” гэсэн товч хариултыг өгөв. Энэ дашрамд үүнд чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг сануулъя.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ТОДРУУЛАХААР ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО АЖИЛЛАЖ БАЙНА
Тэгвэл баруун Цанхи дээр олборлолт явуулахад бүх үйл ажиллагаагаа бие даан явуулах чадвартай хөрөнгө оруулагч байх юм. Үүнийг манайхан Стратегийн хөрөнгө оруулагч хэмээн нэрлээд байгаа ба сонгон шалгаруулалтад нэр бүхий 15 компани саналаа ирүүлсэн. Энэ нь,
1. БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компанийн консорциум
2. Монголын “Монголын Алт” групп
3. Люксембургийн “ArcelorMittal”
4. БНХАУ-ын Өвөрмонголын “Yitai” групп
5. АНУ-ын “Peabody Energy”
6. ОХУ-ын “Ен Плас”
7. Австралийн “Fortesque Metals”
8. Бразилийн “Vale”
9. Оросын төмөр зам, Японы консорциум болон БНСУ-ын консорциумуудын нэгдэл •Оросын төмөр зам (РЖД) • Японы консорциум o “Itochu” o “Sumitomo” o “Sojitz” o “Marubeni” • БНСУ-ын консорциум (“KORES”-ээр ахлуулсан БНСУ-ын 11 компанийн нэгдэл консорциум)
10. БНЭУ-ын “Mesco Steel”
11. БНЭУ-ын “International coal venture”
12. Монголын “Монголын авто замын нэгдэл” консорциум
13. Австралийн “Xstrata coal”
14. БНХАУ-ын Өвөрмонголын “Erdos Chenglong Coal investment”
15. Монгол, БНХАУ-ын “Signum Industrial” байна.
Стратегийн хөрөнгө оруулагчдад саналаа ирүүлсэн компани, консорциумуудын саналтай Үнэлгээний хороо танилцаж эхэлсэн байгаа. Маш хариуцлагатай сонголт болохоор хугацаа шаардагдаж магадгүй юм. Юутай ч тэдний саналтай нэгбүрчлэн танилцсаны дараа хураангуй жагсаалт гаргаж, тунаж үлдсэн компаниудтай Засгийн газраас томилсон Ажлын хэсэг хэлэлцээр хийж сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэдгээ албаныхан мэдэгдээд буй.
Стратегийн хөрөнгө оруулагч ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихгүй, уурхайн бүх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, борлуулалт, менежментээ хийнэ. Мөн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах юм. Харин нөөц ашигласны зэрэг төлбөр хураамж төлөх ажээ. Үнэлгээний хорооны ажлын явцаас дээрх тендерийн эхний шалгаруулалт шалтгаалах юм.
Хөрөнгө оруулалтын зөвлөх банкуудтай танилцах уулзалт өндөрлөлөө
Хүлээлт үүсгэн дүн нь гарахгүй дуншиж байгаа хоёр тендерээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт хийх босгох хамтрагчаа сонгохоор Улаанбаатарт дэлхийн хамаг л нэртэй банкныхантай хийж буй уулзалт халуунхан сэдэв болоод байна.
Уулзалтыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ахалж буй.
1. JP Morgan
2. Gredit Suisse
3. Goldman Sachs
4. Morgan Stanley
5. Deutsche bank
6. Barclays Capital
7. CITI
8. UBS
9. Standard Chartered bank
10. Bank of China international
11. Jeffries
12. ING
13. Bank of America Merrill Lynch
14. HSBC
15. Macquarie
16. BHP Paribas
Эдгээр 16 банк “Эрдэнэс Тавантолгой”-д IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт хийх зэргээр туслах гэнэ. Албаны хүний өгсөн мэдээллээр бол ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулалтын зөвлөх банкыг дөрөв дөрвөөр нь хүлээн авч уулзаж байгаа бөгөөд банкуудтай хийх танилцах уулзалт өчигдрөөр дуусгавар болжээ. Уулзалтын салхийг “Standart Chartered bank” хагалсан бол “Gredit Suisse” банкны танилцуулгаар өндөрлөсөн байна. Хөрөнгө оруулалтын зөвлөх банкуудын дэлхийн зах зээлээс хэрхэн мөнгө босгох танилцуулгыг нь эхний ээлжинд сонсох бөгөөд дараагийн шатанд ажлын хэсгээс тохиролцоо өрнүүлэх гэнэ.
Бас нэг төөрөгдөл
Эдгээр банкуудаас хэдэн тэрбумын урьдчилгаа авах ёстой гэсэн мэдээлэл гарсан. Зөвлөх банк Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргаж өгснийхөө шанд Монголоос мөнгө авахгүй. Харин хувьцаа арилжаа бүрээс тодорхой шимтгэл авах юм гэдгийг онцолж хэлэх байна. Тиймээс шимтгэлийн хувийг тохирох нь гол асуудал болоод байна. Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаа арилжаалах ажил ирэх оны эхний улиралд багтан хийгдэх учиртай гэнэ. Тавантолгойн ордыг 5-8 тэрбум ам.доллараар үнэлж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 25 хүртэл хувийг арилжиж, хоёр тэрбум ам.доллар босгох боломжтойг ч гадаадын мэргэжилтнүүд аль хэдийн хийчихээд байгаа аж.
За, ингээд дээс томж найзыгаа аврах гэсэн шоргоолжны үлгэр шиг хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа хувьцааны ирмэг “дээр” ирлээ. Дээр дурдсан ажлууд амжилттай явагдаж байж гэмээн та хувьцаа болоод цаашилбал ноогдол ашгаа авах боломжтой болно шүү дээ. Тиймээс олонхийн уруул дээр гарч ирж байгаа энгийн асуултууд бяцхан зөвлөгөө өгсүү.
Хувьцаагаа авахад юу бэлтгэх вэ?
Та брокер дилерийн компаниудад хандан дансаа нээлгэж байх нь эртдэхгүй. Хэрвээ та хувьчлалын яагаан, цэнхэр тасалбар авч байсан бол танд данс байгаа гэсэн үг. Үүнийгээ дахин баталгаажуулж нягтлаад брокер дилерийн компанидаа даатгачихад хангалттай.
2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүр. Мэдээж хүн амын тооллого болоод, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн гэдгээ нотлох бичиг баримттай бол. Яагаад ийн он цагийн хязгаар гаргасан нь тодорхой. Яг л энэ түүхэн цаг үед төрж хувьцаа хүртэх эрхтэй болж байгаагаараа нэг талаар бид азтай гэж хэлж болно. Тийм ч учраас яг энэ хязгаарт байгаа хүмүүсээр багцаалан Тавантолгойн 15 тэрбум хувьцааны 10 хувь буюу 1,5 тэрбумыг хуваагаад хүн болгонд 550 орчим хувьцаа гэж тооцоолж байгаа хэрэг. Компаниудад 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татварын зөрчилгүй, дотоодын нэгж гэсэн хязгаар тогтоосон байгаа. Мэдээж шалгуур нөхцөл тавихгүй юм бол хүссэн хүн болгон компани байгуулж чадах юм хойно. Харин компаниуд өр ширээ цэгцэлж байхад илүүдэхгүй нь. Түүнээс гадна дотоодын гэдэг ямар компанийг хэлэх вэ гэсэн хэмжээс нь хараахан тодорхой болоогүй байна. Одоогоор 20-оос дээш хувь гадаадын хөрөнгө оруулалттай бол хувьцаа нэрлэсэн үнээр худалдан авах боломжгүй болно.

No comments:
Post a Comment