2011/03/11

Тавантолгойн хөрөнгө оруулагчийн эцсийн шалгаруулалтыг хэзээ хийх нь тодорхойгүй байна

Тавантолгойн хөрөнгө оруулагчийн эцсийн шалгаруулалтыг хэзээ хийх нь тодорхойгүй байна
-Тавантолгойн эргэн тойронд-

Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум)-ийг шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд дотоод, гадаадад нээлттэй зарласан билээ. 

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани (консорциум)-ийг шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалт явагдсан байгаа. 

Урьдчилсан сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нээс  өмнө уул уурхайн олборлолт, бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 15 оролцогч /компани, консорциум/ материалаа ирүүлсэн талаар бид мэдээлж байсан.

Үнэлгээний хорооны гишүүд оролцогчдоос ирүүлсэн материалтай танилцаж, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан үнэлгээний журмын дагуу үнэлж тус бүрийн өгсөн үнэлгээг нэгтгэж, нэгдсэн дүнг гаргахад үндсэн гурван шалгуур үзүүлэлтийн нийлбэрээр 70-аас дээш оноог зургаан оролцогч авчээ.

Үүнд:
- Пибоди Энержи /АНУ/
- Шинхуа Энержи болон Мицуи, комданиудын консорциум /БНХАУ, Япон/
- Оросын Төмөр зам болон Японы консорциум, Өмнөд Солонгосын компаниудын консорциумуудын нэгдэл /ОХУ, Япон, Өмнөд Солонгос/
- Экстрата Коул /Австрали-Швейцарь/
- Валэ /Бразиль/
- Арсэлор Митал /Люксембург/

Эдгээр зургаан оролцогчийг хураангуй жагсаалтад оруулж, сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд Улсын Их хурын 39 дүгээр тогтоолд заасан нөхцөлийн дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөр зэрэг асуудлаар хэлэлцээ хийхийг Үнэлгээний хорооны зүгээс зөвлөмж болгожээ.

Эцсийн шалгаруулалтыг яг хэзээ хийх талаар холбогдох хүмүүсээс тодруулсан боловч тэд тодорхой хариулт өгсөнгүй.  

No comments:

Post a Comment