2011/03/30

Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлаар Засгийн газар хуралдаж байна

Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлаар Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудлуудаас хамгийн их сонирхол татаж буй нь Монгол улсын иргэнд хувьцаа эзэмшүүлэх тухай юм. 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны 10 хувийг  Монгол улсын насанд хүрсэн 1,5 сая иргэнд эзэмшүүлэхэд бэлэн болоод байгаа талаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дарга мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан насанд хүрсэн Монгол улсын иргэнд Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа юм. 

Харин одоо 18 -аас доош насныхан буюу хүүхдүүдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх, хэдэн оны, хэдэн сарын, хэдэнд төрснөөс өмнөх хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх мөн хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх вэ зэрэг асуудлыг Засгийн газар шийдэх ёстой. 

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаан хэвлэлийнхний анхаарлыг их татаж байгаа юм. 

No comments:

Post a Comment