Тавантолгойд хөрөнгө оруулах зургаан компаниас нэгийг сонгох хэлэлцээр энэ сарын аравнаас эхэлсэн. Хэлэлцээр үргэлжилж байна. 15 компани стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад оролцсон.
Үүнээс зургаан компанийг богино жaгcaaлтанд хамруулсан юм. Техникийн нөхцөл шаардлагыг хангаж зохих оноогоо авсан компаниуд юм. ОХУ-ын төмөр зам /РЖД/, Японы консорциум болон БНСУ-ын консорциумуудын нэгдэл, Барзилийн Вале, Австрали Швейцарийн Экстрата, БНХУ-ын "Шинхуа-Энержи" болон Японы " Мицүй энд Ко" компанийн консорциум "Пибоди Энержи" гэсэн зургаан компанитай хэлэлцээр явагдаж байна.
Хэлэлцээрийн үр дүнд нэг буюу нийлсэн консорциумын аль нэг нь шалгарна. Санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, ажиллах хүч тэр дундаа Монгол ажилчид хэдийг авах гэх мэт урьдчилгаа төлбөртэй холбоотой олон асуудлыг нэг бүрчлэн ярьж тохиролцох учраас тоймлож хэлэхэд эрт байна гэж албаны хүмүүс хэлэв.
No comments:
Post a Comment