2011/03/17

“Тавантолгой”-н галт тэрэг хөдөлжээ

Энэ мэдээллийг Minegolia Independent media сайт олон нийтэд цацжээ.

 “Таван толгой”-н ордын анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох хөрөнгө оруулалтын банкууд ажлаа хэдийнэ эхэлжээ. Монголын Засгийн газар Сайншандыг аж үйлдвэрлэлийн цогцолбор болгох 10 тэрбум ам.долларын төслийн ерөнхий зөвлөхөөр Bechtel корпорацийг сонгож,  орон сууцны хөтөлбөрт зориулж 800 тэрбум төгрөг (650 сая ам.доллар)-ийн бонд гаргах тухай хэлэлцэж байна.  

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, мөн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн CEO Б.Энэбиш “Таван толгой “Deutsche Bank and Goldman Sachs –ын хөрөнгө оруулагчид болон худалдааны агентлаг BNP Paribas, Macquarie-тай байгуулсан гэрээний дагуу хамтын үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн гэжээ. Үйл ажиллагаа хөрөнгө оруулагч банкуудад эрхийг олгосон өдрөөс эхэлсэн болохоор галт тэрэг хэдийнэ хөдөлсөн аж. Америкийн Bechtel группийг 11 хүний бүрэлдэхүүнтэй тендерийн комисс Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн ерөнхий зөвлөхөөр шалгаруулсан байна. Засгийн газрын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд 800 тэрбум төгрөг (650 сая ам.доллар)-ийн бонд гаргах асуудлыг хэлэлцэх болсноо мэдэгджээ. Монгол Улсын ерөнхий сайд уг хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгох үүрэг өгчээ. Нисэх буудлын орчим байгуулах орон сууцны хорооллын ажил ирэх тавдугаар сард эхлэх бөгөөд ирэх 2012 оны зургадугаар сард 1768 айлын орон сууц шинээр ашиглалтад орох ажээ. 

No comments:

Post a Comment