Монголчууд Их замын эхэнд ирээд байна. Хоосон нойтон амьдралд цэг тавих цаг ч ирж магадгүй. Тавантолгой хэмээх эрдэнэсийн үүц нээгдэх дээрээ тулж гадна дотны олон хүн энэ зүг чих тавьж, анхааралтай ажигласаар байна. Урьд нь тоож ч харж байгаагүй том том банкууд бөөн бөөнөөрөө хөлхөлдөж байгаа нь цусны үнэр авсан араатнууд алах амьтан аа тойрон гүйх адил зэвүүн. Гадныхан гэлтгүй дотоодынхон ч гэсэн хутга сэлэмээ хурцлаад л шүлс савируулан гүйх нь бүр зэвүүн. Алаагүй баавгайн арьсыг аль хэдийн хуваагаад хэн хэдийг авахаа шийдчихсэн байх нь бүр инээдтэй. Мэдээж энд юу болоод байгаа нь ойлгомжтой хулгай дээрэм луйвар түүнийг тойрсон мэддэг мэддэггүй хүмүүсийн жүжиг янз бүрийн төрөл жанраар тавигдаж байна. Том хулгайч нар нь томыг хэлтлэн авч жижиг нь жижиг хэрчим авч харин ард түмэн гэсэн бүлэгт нь үртэс оногдох нь гачлантай.
1. ТАВАНТОЛГОЙ
46 жилийн өмнө нээгдсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун урагш 15 км т орших нүүрсний томоохон орд газар бөгөөд нөөцийн хэмжээ нь 6,4 тэрбум тонн гэж тогтоогдсон байна. Үүний 1,2 тэрбум тонн коксжих нүүрс гэж тооцогдож байгаа ба энэ нь өнөөдрийн зүгээр л ямар ч боловсруулалт хийлгүйгээр ухаад авахад л 80-90 тэрбум доллар болж байгаа нь хэний ч шүлсийг гоожуулахгүй байхын аргагүй. Энэхүү орд газар нь ашигт малтмалын үнэ хямд байхад хэнч тоохооргүй хог байж ёстой л хэн наашаа харсанд нь өгөхөд бэлэн байсан цаг бий. Гэхдээ өнөөдөр нүүрсний үнэ нэмэгдэж үнэд хүрэхэд энэхүү орд олон хүний бай болж боломжийн хэрээр л түүнээс ямар ч хамаагүй аргаар хувь хүртэхээр зүтгэцгээж байна. Эхний хэсэгүүд нь түүнээс амттай хэсгүүдийг нь аль хэзээний таслаад авч амжсан ба одоо 2-р ээлжнийхэн тэгээд ард түмэнд оногдох болж байна.
"Энержи ресурс" ба "Монголиан Майнинг Корпорац" тэд эхнийх нь "Арслангууд"
Тавантолгойн орд газрын нөөцийн 4 хувийг эзэмшдэг гэх боловч хамгийн их коксжих нүүрстэй хэсгийн өрөмийг нь хусаж авсан азтай этгээдүүд. Энэ л 411 сая тоннын нөөцөөрөө барьцаа болгон 600 сая доллар Хонг Конгийн бирж дээрээс хөрөнгө босгож байхад нь бид сүр дуулиан болгож улс орон даяар бөөн юм л болж байлаа. Гэхдээ 2008 онд болж байсан үйл явдлуудыг нь мартаад орхиж. 2008 онд улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордыг эзэмшиж байгаа "Энержи ресурс" ХХКомпаниас энэхүү орд газрын лицензийг буцааж авах гэж засгийн газар тухайн компанийн эзэмшигч нарын хооронд дайн болж байж билээ. Энэхүү компанийг Монголын хэдхэн баячууд эзэмшдэг бөгөөд үүн дотор мэдэгдэж байгаа нь 43.5 хувийг "MCS", 2,3 хувийг "MCS Холдинг", 14,1 хувийг "Петровис", 29 хувийг “Тэнгэрийн цаг", 6,1 хувийг "Шунхлай Майнинг" компани, таван хувийг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг. Үүний цаана мэдэгдэхгүй байгаа баячуудын нэр ч байгаа үүний дотор Ерөнхий сайд Батболд ч орж байж магадгүй. Тэд авдагаа авч илүү шунах шаардлагагүй болсон. Засагтай хийх тохироогоо ч хийсэн. Одоо үүцээ ухах л үлдээд байна. Сайн боловсруулж чадвал хэдэн тэрбум доллар халааслах болжээ. Тэд хоолны эхний хэсгийг идэж эхэллээ.
"Монгол 999" буюу компаниуд хоёрдугаар ээлжнийхэн "Цөөврүүд"
Цөөн хэдхэн баячууд халаасаа түнтийлгэж байхад түүнтэй барьцах өнгөлөг мөнгөлөг аавын хүүхдүүд Монголд бас байна. Тэд ч бас хоол идэх эрхтэй. Бас мөнгө ч байгаа эрх мэдэл ч байгаа бас эрх мэдэлд хүрэх чадал ч байгаа. Нэгэнт хаалганы гадна үлдсэн тэдэнд хоол амсуулахгүй бол өөрсдөө бариулна гэдгээ Арслангууд бас мэдэлгүй яахав арслан хэдий хүчтэйч олон цөөврийн эсрэг хүчгүйдэх тул чамд хоол өгнө харин дуугүй бай гэдэг мессежийг тэдэнд өгсөнөөр тэд түмпэн саваа бэлдэж эхэлсэн. Бүр чадалтай хэсэг нь"Монгол 999" гэсэн компани байгуулж 10 хувийг авна гэж шуналтахыг нь яана. Тэгээд тэр нэгдэлд нь 2000 компани байна гэж сурталчилж байх юм. Яасан их шунал вэ. Мэдээж арслангууд арьсаа хамгаалахын тулд 39-р тогтоол гээчийг гаргаж ирэв ээ. Хуулийн хувьд амалсанаа баталгаажуулж байгаа нь тэр. Мэдээж 2000 компанид өгвөл нүд ирмэхийн зуур ард олон гэдэг шоргоолжнууд босч бүгд хум пад болох тул бүх компаниудад гэж манжилж байгаа юм. Тэр компаниуд дотор нь өөрсдийнх нь бас багтах бөлгөө. Гэхдээ бас хязгаартай 2010 оны 6 сарын 30 наас хойш байгуулсан бол болохгүй, тайлан өгч байгаагүй бол бас болохгүй гэсэн хориг тавихаа бас мэдэлгүй дээ. Үүнийг дагаад бас нэгэн хөгийн бизнес цэцэглэж байна, энэ нь компани худалдан авах. 300,000-800,000 төгрөгийн хооронд хөөрхөн наймаа явагдаад байгаа бололтой. Ингээд хөөрхий тамгатай хутагт гэдэг шиг тамга барьсан хүн жирийн иргэнээс илүү гэдгийг хэлээд өглөө. Уул нь тамгатай л болохоос биш жирийн иргэнээс юугаараа ялгаатай юм бол. Насаараа хураасан мөнгөөрөө байр авахаар хадгалж байсан нэгэн, худлаа үнэн тайлан өгөөд тамга атгаад сууж байгаа нэгэн 2 юугаараа ялгаатайг тайлбарлаад өгөхгүй л юм даа. Байр авах мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөх сонирхолтой хүн тамга тэмдэг тайлан майлан гэсэн хөгийн цааснаас болж эрхээ хасуулах нь бас гачлантай. Ингээд бүх компаниуд Тавантолгойн хувьцааны 10 хувийг мөнгөөрөө худалдан авахаар болж хоолондоо орох бэлтгэлээ ханган, арслангуудын үлдэгдэлийг идэхээр овооролдон байна.
Гадныхан ба тонуулчид "Луунууд"
Тэдэнд юу хэрэгтэй юм бол. Хэн ч тоож хардаггүй жижигхэн улсад тэд яагаад бөөн бөөнөөрөө сүрэг сүрэгээрээ сэгэн дээр эргэлдэх тас адил эргэлдэх болов. Мөнгө үнэртээд байгаа болохоор тэр. Мөнгө үнэртэж байгаа газар л тэд бөөнөөрөө эргэлдэж юу ч үгүй болтол цөлмөх бөлгөө. Түүний гашуун түүхүүд одоо ч хар Африк нэртэйгээр томоос том зарлалын самбар болон өлгөөтэй өнөөдрийг хүртэл байж л байна. Тэр самбарыг хараад жийрхэж байгаа нэгч Монгол өнөөдөр алга. Ирээдүйд олох их мөнгөн дотор тархи эргэн мөрөөдөж суугаа ядуу жаалууд. Тэд мөнгө үнэртсэн луунуудын дунд баярлаж хөөрсөөр суугаа хүүхдүүдээс хэрхэн мөнгийг нь салгах вэ гээд л өдрийн бодол болон суугаа. Жаахан томуудад нь тоглоомын машин жижигүүдэд нь чихэр өгвөл яах бол гээд л .. Хэрэв хоосон байсан бол тэд биднийг тоож харах ч үгүй. Тэдэнд хоолны 29 хувь оногдох хувь тохиолтой. Тэднээс мөнгө авна гэж бид горьдож суугаа. Ашиг олохгүй бол тэд хэнд мөнгө хялайлгадаггүй, тэдний бизнесийн хуулийн хамгийн 1-р заалт. Бага ашиг бас тэдэнд хэрэггүй. Эндээс юу олох вэ гэдэгээ тэд маш сайн тооцоолсон байгаа. Тийм л учраас энд эргэлдээд байгаа юм даа. Өгсөн л бол авч байж л сална. Тэдэнд арга олон бий. Ямар л бол ямар аргаар. Тэдний хоол нь үнэтэй ч .... Хорвоо дэлхий өөрчлөгдөж тэдний нүүр царайг таньдаг болсон хүмүүс. Соёлтой тонуулчид болжээ. 20-р зууны эхээр ийм зүйл болсон бол шууд дээрэм тонуул цус нулимс үнэртэх байлаа Монголоос.
Хусам долоогчид буюу ард түмэн "Шоргоолжнууд"
Дээр хэлсэн хум пад болохгүйн тулд шоргоолжинд бас амсуулах хэрэгтэй. Цаст уулын арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна гэж үг байдагдаа. 2008 оны 7 сарын 1 нээс хойш шоргоолжноос айдаг болоод байгаа юм даа тэд. Хэрэв айдаггүй байсан бол өдийд Тавантолгой чив чимээгүй алга болох байлаа Бороо гоулд шиг. Гэхдээ бас хэтэрхий том хоол байгаа нь нуух аргагүй болгоод байгаа юм. Тийм л учраас хүн болгонд 550 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй өгч та бидний амыг хаах гээд байгаа юм даа. Өөрсдийн компанид нь 32000 танд 550 болж байна уу. Үүнийгээ цайруулахдаа тэд мөнгөөрөө авч байгаа болохоор гэдэг юм, бас татвар төлсөн болохоор гэдэг юм.
Малчин Бадарч надад ингэж хэлж байна би 2000 малтай хөлсөө гоожуулж байж энэ малыг өсгөлөө. Одоо талыг нь зараад энэ мөнгөөрөө наад хувьцааг чинь авмаар байна гэж байх юм. Надад яагаад нэрлэсэн үнээр нь өгч болдоггүй юм.
Уурхайчин Ганболд асууж байна Би 18 жил уурхайд ажилласан. Цалингаа хуримтлуулсаар 30 сая болсон энэ мөнгөөрөө наад хувьцаанаас чинь авч болохгүй юм уу. Надад яагаад өгч болохгүй байгааг ойлгохгүй байна. Би татвар төлсөн үү төлсөн ажил хийдэггүй компаниудаас илүү ихийг төлсөн намайг яагаад ялгаж байгаа юм. Тамгагүй хүн хүн биш юм уу.
- Уучлаарай. Би энэ асуултанд хариулт өгдөг хүн бишээ хууль баталсан тэр хүмүүсээс нь асуусан нь дээр байх.
Ноён дарга Дэмбэрэлээ та энэ хүмүүст хариулт өгнө үү. Мөн хууль батлагчидаа. Тамгатай тамгагүй гэж яагаад ялгасан аа тайлбарлаад өгнө үү.
Шоргоолжинд зориулсан хоол
Шоргоолжнуудад оногдох хэсэгээ бас зүгээр өгөхгүй нээ. Мэдэх мэдэхгүй өчнөөн мяндагтан ойлгох ойлгохгүй юм ярьж түвэг удах нь яршигтай. Данс нээнэ нээхгүй, батламж өгнө өгөхгүй гээд л. Зарим нэг нь бүүр наад хувьцаа чинь хэдэн зуун сая болно гээд учраа олохгүй байгаа иргэдээ бүүр тэнэгтүүлж өгч байна. Хэдэн зуун сая болж байвал сайн л байна. Гэхдээ болохгүй бол тэгж хэлсэн эрхэм маань зөрүүг нь кармаанаасаа гаргаад өгөх юм байхдаа.
Доод албан тушаалтанууд нь дээдхийнхээ ажлыг хэрэгжүүлэх гэж жинхэнэ бантан зуурч өгч байгааг нөгөөдүүл нь хардаггүй л юм байхдаа.
Хөрөнгийн бирж нь ачаалалаа дийлэхээ болингуутаа л данс нээлгэх гэж яарах хэрэггүй гээд дарга нь гэнэ үү нэг авгай ярих юм, гэтэл мэргэжилтэн нь гэнэ үү нэг авгай данс нээлгэх шаардлагагүй шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн бол шууд хувьцааг нь өгнө гэх юм.
Төрийн өмчийн хороон дарга нь болохоор батламж өгнө данс нээлгэх шаардлагагүй гээд зурагтаар ярьж байх юм.
Бусдыг бодвол жаахан юм гадарладаг миний хувьд Хөрөнгийн бирж дээр данс нээлгэж байж ноогдол ашиг хүртэх, зарах, болон бусад эрхүүд нээгддэг гэдгийг мэдээд л байна даа.
Гэхдээ дээрхи хүмүүсийн ярихыг сонсвол данс нээлгэх ч юм шиг үгүй ч юм шиг.
Энэ олон салаа замын альнаар нь явах вэ гээд бид чинь манарч өгч байна шүү Төр засгийнхан.
Шулуухан иргэдэдээ хэлэхэд дансаа нээлгэсэн л дээр байх. Ноён Сугар хэлэхдээ наадмын өмнө өгнө гэж байна. Баяр тааруулаад л бантан хутгадаг та нарын бас нэг сюрприз ч юм билүү хэн мэдэх вэ.
Найз маань надад ӨГЧ БАЙВАЛ АВЧ БАЙ ЗОДОХ ГЭВЭЛ ЗУГТААЖ БАЙ гэж хэлдэг байж билээ. Өгч байвал авч бай ямар ч байсан дансаа нээлгэх минь.
Би ч яахав өөрийгөө болгоч лоо. Бусдын өмнөөс Төр засагаасаа хүсэхэд яах ёстойг нь хэлээд өг ДАНСАА НЭЭЛГЭЖ ХУВЬЦААГАА АВАХ УУ, ЭСВЭЛ БАТЛАМЖ НЭРТЭЙ АЛГЫН ЧИНЭЭ ЦААС АВААД БОЛОХ УУ
БИД Ч БАС ХООЛОО ИДМЭЭР БАЙНА ОНОГДОХ ЁСТОЙ ЮМ БОЛ
No comments:
Post a Comment