2011/03/11

Тавантолгойд хөрөнгө оруулах компаниудыг 10 хоног хэлэлцэнэ

Тавантолгойд хөрөнгө оруулах компаниудыг 10 хоног хэлэлцэнэ
Тавантолгой ордын тодорхой хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах компани, консорциумын хураангуй жагсаалтад 15 компаниас зургаа нь үлдээд буй.

Үлдсэн Бразил, Opoc, Австрали, Япон, АНУ зэрэг орны дэлхийн тэргүүн компаниудтай Засгийн газар хэлэлцсэний дагуу ялагчийг тодруулна хэмээн Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс МГЛ" компаниас мэдээлсэн. 

Үлдсэн компаниудыг хэр хугацаанд хэлэлцэж дуусах талаар "Эрдэнэс МГЛ" компанийн дэд дарга Б.Ганхуягаас тодруулсан юм.

Тэрээр "Үлдсэн компаниуд бүгд дэлхийд данстай том байгууллагууд. Тиймээс нэлээд сайн хэлэлцэж ярилцах байх. Ойролцоогоор 10 гаруй хоног хэлэлцээр хийнэ. Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээр дээр үндэслэж ялагчийг тодруулна" гэлээ.

No comments:

Post a Comment