Засгийн газрын ээлжит бус хуралдаан завсарлаж, Тавантолгойн ордоос иргэн бүрт эзэмшүүлэх хувьцааны талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газрын тогтоолд зааснаар 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын нийт иргэнд Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр болжээ. Нарийвчилсан тоогоор өнөөдөр 2 сая 796 мянган иргэн байгаа бөгөөд 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэдэд хуваахаар нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдож буй аж. Энэ хувьцааг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмшинэ. Харин хувьцааг эзэмшүүлэх ажлыг Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны төлбөр тооцооны төвөөр дамжуулан, Хүний хөгжлийн сангийн дэвтэрт нь “Та Тавантолгойн ордын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна” гэсэн бичилт хийж, баталгаажуулах аж. Орон нутагт дээрх ажлыг зохион байгуулахдаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулан, баталгаажуулна гэж хэллээ.
2011/03/31
Хөрөнгийн зах зээл: IPO хийх гэж юуг хэлж байна вэ?
Эрдэнэс Тавантолгойн ХК – ийн хувьцааны 10 хувь Монгол улсын бүх иргэнд ногдох асуудал ойрын өдрүүдэд хамгийн “халуун” сэдэв болоод байна.
Бүх иргэн хувьцаа эзэмшигч болчихвол хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ иргэд зайлшгүй нэмэх шаардлага гарна. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугар иргэдэд тараагдах хувьцааг хэсэг хугацааны дараа арилжаалах боломж бүрдэх талаар удаа дараа мэдэгдээд буй. Тиймээс ч иргэд олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ тухай бүртээ нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна.
Иргэдийг мэдлэгжүүлэхэд төр засаг, хэвлэл мэдээлэл, хувь хүн өөрөө чармайх гээд олон хүчин зүйлээс хамаарна. Хөгжлийн төлөө Сэтгүүл зүй ТББ-аас явуулдаг ээлжит хөрөнгийн зах зээлийн сургалтаараа иргэдийн мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг сэтгүүлчдээр дамжуулж өгч байгааг та бүхэндээ хүргэж байгаа юм.
Бид өмнө нь та бүхэнд хувьцаа хэрхэн эзэмших талаар мэдээлж байсан /холбоотой мэдээнээс үзнэ үү/ бол энэ удаад хөрөнгийн зах зээлийн товч ойлголтуудаас хүргэж байна.
ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?
Хувьцаа гэдэг нь тухайн хувьцаат компанид хөрөнгө оруулж, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.
ХӨРӨНГИЙН БИРЖ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Компанийн хувьцаа, үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг борлуулах, худалдан авах боломжтой хөрөнгийн зах гэж хэлж болно. Хөрөнгийн биржээр дамжуулж компани, засгийн газар нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа зардаг.
IPO ГЭЖ ЮУ ВЭ?
IPO (intial public offering) буюу олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагааг IPO хийх гэнэ.
Сүүлийн үед мэргэжилтнүүд Тавантолгойн IPO хийнэ гэж их ярих болсон. Үүнийг зарим иргэн ойлгохгүй энэ талаар биднээс сонирхож асууж байсан удаатай.
Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд анх удаа гаргаж арилжааг эхлүүлэхийг IPO хийнэ гэдэг байна.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД ХААНА БАЙНА ВЭ?
NYSE –АНУ-ын Нью-Йорк хөрөнгийн бирж нь дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж бөгөөд тус биржийн зах зээлийн үнэлгээ 13,39 триллион ам.доллар бөгөөд 2317 компани бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Nasdaq – Насдак хөрөнгийн бирж мөн АНУ-ын Нью Йорк хотноо байрладаг дэлхийн анхны электрон бирж юм. Насдакийн зах зээлийн үнэлгээ 4,72 триллион ам.доллар бөгөөд одоо 2872 компани бүртгэлтэй аж.
Токyo – Японы Токио хөрөнгийн бирж нь үндсэн 1 дэх, 2 дахь зэх зээл хэмээн дотроо хуваагддаг. Зах зээлийн үнэлгээ нь 3,8 триллион ам.доллар, 2292 компани бүртгэлтэй бирж юм.
London – Их Британий Лондонгийн хөрөнгийн бирж нь дэлхийд мөн зах зээлийн үнэлгээ, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ толгой цохидог бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь 3,6 триллион ам.доллар бөгөөд үндсэн буюу хоёр дахь зах зээл хэмээн хоёр төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 3000 гаруй компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН
Монголын хөрөнгийн бирж нь 1991 онд байгуулагдсан одоо 335 хувьцаат компани бүртгэгдээд байгаа юм.
Хятадын эдийн засгийн өсөлт, ашигт малтмалын үнийн өсөлт болон уул уурхайн төслүүд идэвхижсэн зэрэгтэй холбоотойгоор 2010 онд Монголын Хөрөнгийн Бирж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй биржүүдийг нэгд тооцогдсон юм.
МХБ-ийн нийт зах зээлийн үнэлгээ болон Топ 20 Индекс 2011 оны эхнээс 127% болон 143%-иар тус тус өсчээ. Өнгөрсөн оноос эхлэн Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Option- Опцион - Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх. Oпцион нь деривативын нэг төрөл
Derivative-Дериватив - Бусад актив, үнэт цаасны үнэлгээнээс уламжлан хамаарсан үнэт цаас
Futures-Фьючерс - Активыг урьдчилан тохирсон үнээр, тодорхой хугацааны дараа худалдах буюу худалдан авах үүрэг
Preferred stocks - Давуу эрхт хувьцаа - Энгийн хувьцааны ногдол ашгийг төлөхөөс өмнө ногдол ашгийг үе тутам, тогтмол хувиар төлдөг эзэмшлийн онцгой хэлбэр
Common Stocks - Энгийн хувьцаа - Компанийг эзэмших эрхийг гэрчилсэн үнэт цаас
Treasury bills - ТБҮЦ - АНУ-ын сангийн яамнаас гаргадаг 1 жил хүртэлх янз бүрийн хугацаатай, эрсдэлгүй үнэт цаас
Money market - Мөнгөний зах зээл - Богино хугацаатай, хөрвөх чадвар өндөр мөнгө болон бусад санхүүгийн хэрэгслүүд эргэлддэг зах зээл.
Уншигч Та бүхэндээ санхүү, хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг анхан шатны нэр томъёонуудаас танилцууллаа. Дараагийн удаа уул уурхай, ашигт малтмалын компаниудын хувьцааг худалдан авахдаа юу анхаарах, тус салбарын нэр томъёо, шалгуур нь хөрөнгийн зах зээлд ямар үг хэллэгээр ашиглагддаг талаар мэдээлэх болно. Дашрамд хэлэхэд, энэ мэдээлэл нь хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой энгийн иргэдэд зориулсан болохыг анхаарна уу.

Тавантолгойн IPO-г хийх банкууд ажилдаа оржээ
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаална. Энэ үйл ажиллагааг хариуцах банкууд тодроод байгаа. "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs", "Macquarie Group''-ыг Засгийн газар онцолсон. Засгийн газрын хувьд нэмж банк сонгоно гэсэн байр суурьтай байгаа.
Банкийг Засгийн газраас нэрлэсний дараа "Deutsche Ваnк"-тай холбоотой шуугиан дэгдэж, хэвлэлүүдийн гол сэдэв болж байсан. Өнөөдөр ч "Deutsche Ваnк"-ны дуулиан намжаагүй байна. Магадгүй энэ эцсийн ямар нэг шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлж болох талтай гэж хэвлэлүүд онцолж байна.
Энэ талаар "Эрдэнэс МПТ-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Төрийн өмчийн хороо удахгүй хариулт өгөх болно. Ямар ч байсан "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO хийх банкууд ажилдаа орчихсон. Тэднийг та бүхэнтэй холбоотой сөрөг мэдээлэл байна, ажлаа хийхээ боль гэх эрх бидэнд байхгүй. Гэрээ бол гэрээ." Хэмээн байр сууриа илэрхийлжээ. Засгийн газар дараагийн банкуудаа хэзээ сонгох бол, хэнийг нэрлэх бол гэсэн асуултын хариу сонирхол татсан хэвээр байна.

2011/03/30
Цанхийн баруун хэсэгт оросууд хүчтэй байна
“Тавантолгой” төслийн хүрээнд “Эрдэнэс MГЛ” төрийн өмчит компани Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендер зарлаад байгаа. Нэг дэх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Оператор компанийг тодруулах уг тендерийн ялагчийн “титмийг” авахаар Энэтхэг, Австрали, Герман улсын гурван компани хүч үзэж буй аж. Тэгвэл Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийн хоёрдугаар шатанд АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Мицуи” компаниудын консорциум, Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, Өмнөд Солонгосын “Крес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австрали, Швецарийн “Экстрата Коул”, Бразилийн Вале (хуучнаар СиВиАрДи-CVRD), Люксембургийн “Арсэлор Метал лимитед” гэх компаниуд үлдэж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй хэлэлцээр өрнүүлж байна.
Хураангуй жагсаалтад багтсан дээрх зургаан компани, консорциумтай УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ талаар ажлын хэсгийн гишүүн, “Эрдэнэс MГЛ”-ийн захирал Б.Энэбишээс тодруулахад “Хэлэлцээр үргэлжилж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр тендерийн ялагч тодорчих магадлалтай” гэсэн хариулт өгсөн юм. Ажлын хэсгийнхний Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах компаниудтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт үргэлжлэх бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Мицуи” компаниудын консорциум тендерт ялах нэлээд шаанстай байгаа гэнэ. Тавантолгойн баруун Цанхийн орд 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилд 15 сая тонн нүүрс олборлоход 30 жил ашиглах орд бөгөөд Тавантолгойн анхдагч хувьцааны үнэ 1.5-5 тэрбум ам.доллар гэж тооцоолж буйгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Хонгконгод болсон уул уурхай, хөрөнгө оруулалтын зөвлөгөөн дээр хэлсэн байна. Тавантолгойн хувьцаанаас иргэдэд 10 хувийг олгох асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэх бололтой.

Олборлолт, борлуулалт, тээвэр, боомт нэг Консорциумд төвлөрөх нь зөв үү?
Хураангуй жагсаалтад үлдсэн зургаан компанитай хийх хоёрдугаар шатны хэлэлцээр энэ долоо хоногт үргэлжилж байна. Тавантолгой ордод хамтран ажиллах нэг консорциумыг Монголын Засгийн газар сонгож мэднэ. Эсвэл, консорциумуудын нэгдлийг ялагчаар зарлаж магад. Эргэлзэхийн учир нь, нэг консорциум, үгүй бол консорциумуудын нэг нэгдэл байх ёстой гэх тов тодорхой чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч, УИХ-ын тогтоолоор ч ялгаж салгаж өгөөгүй юм.
Хураангуй жагсаалтад үлдсэн зургаан консорциум тус бүр тивийг төлөөлж байна. Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали, Евразийн төлөөллийг жагсаалтад санамсаргүй үлдээсэн юм биш. Тавантолгой ордыг хамтран ашиглах Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд “Улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг гаргахыг” Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2010 оны дөрөвдүгээр сард зөвлөмж болгосон. Сонгогдох хамгийн магадлалтай консорциум үүсгэхийг гадаадын компаниуд, нэн ялангуяа төр, засгийн газрууд нь өнгөрсөн хугацаанд хичээсэн билээ. Харин одоо ямар үйл явдал хэдийд өрнөсөн талаар эргэн харах, өнөөдрийн өрсөлдөөний өнгө төрх, мөн чанарыг илэрхийлэх цаг ирсэн байна.
Тавантолгой ордын Стратегийн хөрөнгө оруулагчаар өрсөлдөгчгүй шахуу тодрох эрмэлзлэлийг ОХУ ба БНСУ-ын компаниудын нэгдэл шаргуу илэрхийлсэн ба энэхүү нэгдлийн эхний дүр төрх 2009 оны арваннэгдүгээр сард тодорсон юм. Монгол улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр эхний төслөө танилцуулж, салхи хагалсан нэгдэл бол ОХУ, БНСУ-ын консорциум. Оросууд Монголын төмөр зам дахь нөлөөгөө, Солонгосууд нь санхүүжилтээрээ түрж гарах эрмэлзэлтэй. Уг нэгдлийн онцлог нь ОХУ ба БНСУ-ын төр улс төрийн асар хүчтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Тавантолгой ордыг ашиглах яриа өрнөх үеэс Монгол оронд хамгийн олон айлчилсан дээд зиндааны эрхмүүд бол Орос, Солонгосын удирдагчид байлаа. Монголын дарга нар ч хариу айлчлалыг нэжгээд хийж, тэр бүртээ Санамж бичиг цөөнгүй үзэглэсэн юм. Эдүгээ нэгэн Санамж бичгийн дуулиан дэгдээд байгаа ба Ерөнхий сайд С. Батболдын БНСУ-д айлчлах үеэрээ байгуулсан хамтын ажиллагааны, тэр дундаа дэд бүтцийн салбар дахь хоёр улсын Хамтын ажиллагааны Санамж бичгийн ерөнхий агуулга хаврын салхинд арай л хурдтай тарж эхэллээ. Хараахан Гэрээ болоогүй Санамж бичгүүд эдүгээ Тавантолгой орд дээр тухайн улсын консорциумыг Монголын Засгийн газар хэдийнэ сонгочихсон мэт сэтгэгдэл төрүүлэх зорилгоор бушуу түргэн мэдээлэгдэж байна.
Яг сар гаруйн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх Зөвлөх банкийг сонгох үеэр бас л ийнхүү дуулиан дагуулсан, тодорхой ашиг сонирхол илэрхийлсэн мэдээллүүд цацагдсан юм. Хөрөнгө оруулалтын дэлхийн нэр хүндтэй банкууд бие биенээ унагах сенсаац дэгдээхээр Монголын хэвлэлүүдэд өгөөш шидэж байлаа. Одоо түүний ижил БНСУ –ын консорциум хойд чиглэлийн төмөр зам тавих тендерт ялсан, улмаар ОХУ, Солонгосын нэгдэл Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч болоход ойрхон гэх агуулгатай мэдээллүүд сүүлийн хоёр өдөр эрчимтэй түгэв. Өрсөлдөөн ширүүсч байгаагийн дохио энэ бөгөөд дэгээ гогцоо болгоныг Монголын Засгийн газрын Ажлын хэсэг үл анзааран, хараат бус хэлэлцээрийн өнгө аясыг хатуу бариасай гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрж байна.
Тавантолгой ордын том хөрөнгө оруулагчаар тодрох магадлал өндөр байгаа ОХУ ба Солонгосын консорциум нь өнгөрсөн хоёр жилд стратегийн олон нүүдэл хийжээ. Юуны түрүүнд Японы тэргүүлэх компаниудыг тэд нэгдэлдээ татаж авсан юм. Монгол улсын Засгийн газар нь угтуулан тавих нөхцөлүүдээ хатуу тавьж байсны үр дүнд ийнхүү хоёр улсын консорциум хүрээгээ тэлэхээс аргагүй болж, нүүрсний гуравдагч зах зээл гэсэн шалгуур дор Японы компаниудыг консорциумдаа татсан билээ. Одоо энэ нэгдэлд Японы Сумитомо, Иточу, Марубени компаниуд ороод байна. Улмаар манай Ажлын хэсгийн шалгуур нарийсах тусам тус консорциум хятадуудад нэмж сээтэн хаяхаас аргагүй болсон юм. 1100 километр төмөр зам татаж, дээр нь Сибирийн цэвдэг дундуур тээвэрлэлт хийн, эргээд Япон, Солонгосын зах зээл рүү орох төлөвлөгөөг илүү бодит байдалд ойртуулахын тулд хятадуудтай хамтрах хэрэг гарсан ба харин өмнөд хөрш В. Якунины саналд өөр хариу барьжээ.
Хятадууд өөрийн санаагаа үл тавих улс учир Орос, Солонгосыг дагаж намирсангүй, харин Японы Мицуиг хамтрагчаараа сонгоод удаагүй байна. Уг нь Оросын төмөр замуудын нэгдлийн санаа нь Консорциумдаа хятадуудыг хавчуулсан тохиолдолд транзит тээврийн гурвалсан тохиролцоонд хүрэх, улмаар зүүн хязгаарын Нөмрөгийн боомтоор Монголоос өмнөд чиглэлд нүүрс гаргах шинэ хувилбар зүтгүүлэх явдал байлаа. Гэвч дээр өгүүлснээр, хятадууд оросуудын төлөвлөгөөнд “хавчуулагдахаасаа” илүүтэй өөрсдөө санаачлагыг гартаа авахаар шийдэн, шинэ нэгдэл бий болгосон юм. Ингээд зогсоогүй оросуудтай хэтэрхий дотносоод байвал өмнөд хил дээрх өөрийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж чадна шүү гэсэн сануулга арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа авсан юм. Шинхуа Энержи компани Пибоди Энержигээс өрх тусгаарлаж, Японтой ойртсон задрал- нэгдэл нь ийнхүү Тавантолгойн цуврал хэлэлцээрийн хоёр жилийн явцад хийгдсэн юм. Шинхуа Энержи , Пибоди Энержи гэсэн хослол анхны хувилбараараа хамтран зүтгээд явсан бол яах аргагүй хүчтэй өрсөлдөгч байсан. Ямар ч байсан Пибоди нь Шинхуагаас салж, харьцангуй жижиг Вэнсвэй дээр сонголт хийхээс аргагүйд хүрсэн шалтгаан бий. Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд борлуулах Монголын талын угтуулан тавих нөхцөлд биеэ нийцүүлэх гэж Шинхуа нь Мицуитай сүй тавьсан байхаас зайлахгүй.
Хятадын өөр нэг компани Вэнсвэйг дэлхийн зах зээлд мэдэх хүн цөөн. Харин өнгөрсөн жил Хонконгийн бирж дээр гарах үед нэрээ нэлээдгүй таниулсан байх. Вэнсвэй Монголын хил дагуу цагаа олж нүх гарцаа малтсаны хүчинд нүүрс зөөх дэд бүтцийн сүлжээтэй нэгэн болжээ. Үнэндээ Вэнсвэй компанийн Монголын хил дагуу цуглуулсан хямд нүүрсийг цааш нь Шинхуагийн төмөр замаар ачаад явдгийг бодвол Хятадын компаниуд өөр зуураа чанарын ялгаагүй, нэг нь нөгөөгийнхөө үргэлжлэл гэлтэй, бидний хувьд.
Хөрөнгө оруулагчийн шалгаруулалтад ОХУ-БНСУ-Японы консорциум өөр дээрээ дахин нэг оролцогч нэмэх эрмэлзэл байх аваас Шинхуа-Мициу нэгдэн бие давхар болох тун магадлалтай. Тэгвэл тэр нь Орос, Хятадын компаниудын тэргүүлсэн нэгдэл мөн чанартаа болж хувирна.
Цанхийн баруун хэсэгт олборлолт хийж, борлуулах зах зээлээ олох уг консорциум аль болох олон оролцогчтой байгаасай гэсэн эрмэлзлэлийг Монголын Засгийн газар тээж байна. Хэрэв Оросын төмөр замуудын нэгдэл, Япон, Солонгосуудын мөнгийг хармаалаад ороод ирвэл олборлолт, борлуулалт, тээвэр, боомтын асуудлаар Монголын нүүрс нэг этгээдээс хараат болох юм. Тиймээс Ажлын хэсэг хураангүй жагсаалтын хоёрдугаар шатны хэлэлцээрийг цөөнгүй хувилбараар хийж байна.
Зургаан оролцогчоос дараагийн ээлжинд ач холбогдлоороо эрэмбэлэгдсэн нэгдэл бол дээр цухас дурдсан АНУ-ын Пибоди, Хятадын Вэнсвэй. Албан танилцуулгад Пибоди Энержи дангаараа бичигдэж байгаа боловч тэд хамтарсан компаниа хэдийнэ байгуулсан. Тавантолгой ордын хөрөнгө оруулагчийн хэлэлцээр үргэжилсэн хоёр жилийн явцад Пибоди ямагт хүчтэй өрсөлдөгч байсан. Монголын Засгийн газрын дэвшүүлж буй угтуулан тавих нөхцөл дунд эднийх шилдэг технологиороо тэргүүлэгч юм. Гагцхүү тээвэр, боомтын асуудал дээр хүчин мөхөсдөж, аргагүй Вэнсвэйг хамтрагчаараа сонгосон биз ээ.
Угтуулан тавих нөхцөл бол Тавантолгойн олон улсын нээлттэй тендерийг дүгнэх гол шалгуур. Нүүрс тээвэрлэх төмөр зам, транзит тээврийн үнэ, боомтын шийдэл, шилдэг технологи, боловсруулах үйлдвэрлэлийн туршлага, дээр нь урьдчилгаа төлбөр. Эдгээр үзүүлэлтээр Ажлын хэсэг маань хөрөнгө оруулагч-консорциумуудад оноо тавьж байна. Хэлэлцээрийн хоёр жилийн явцад урьдчилгаа төлбөрийн хэмжээнд манай Засгийн газар нэлээд анхаарал хандуулж ирсэн ба эдийн засгийн сэргэлтийн явцад тэрхүү урьдчилгааны ач холбогдол нь ялимгүй багасаад ирлээ. Өдгөө нэгдүгээр нөхцөл транзитын хөнгөлөлт болчих магадлал бий. Оросын Төмөр замуудын нэгдэл солонгосуудаа чирээд ямар ч гэсэн шалгарна хэмээн итгээд байгаа үндэслэл чухам энд бий. “Тавантолгой” төсөлд оролцох хүсэлтэй БНСУ-ын компаниудын тоо эдүгээ 40 дөхөж байна. Төмөр замын барилгын ажилд оролцохоор Лотте группээр толгойлуулсан 28 компанийн төлөлөөлөгчид Монголд бууж мордсоор байгаа бол том тендерт оросуудтай Солонгосын 11 компани нэгдсэн. Эдний дунд БНСУ-ын Төмөр замын газар төрөө төлөөлөн явж байна.
Монголын нүүрс тээвэрлэлтэд зориулсан бууруулах коэффициентийг Владимир Якунин үе үе хэлдэг ба тэрхүү коэффициентийн хэмжээ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад өгдгөөс хамаагүй сайн шүү гэдгийг манай Зам тээвэр, хот байгуулалтын яамныханд байсгээд цухуйлгадаг. 65 хувийн тарифын хөнгөлөлт хэмээн түүнийг нь монголчууд нэрлэдэг. Зарим тооцооллоор 50 хувийн хөнгөлөлт гэсэн дүн гардаг. Хөнгөлөлтийг 25 жилийн турш Монголд эдлүүлнэ гэдэг. Уг нь транзит тээврийн тарифыг жил бүр тогтоох ёстой юм гэж тайлбар зүүхээ оросууд мартдаггүй. Энэхүү амлалтууд одоогоор Санамж бичгийн түвшинд яригдсан, мөдхөн Гэрээ болно гэсэн итгэл бий. Өнгөрсөн өвөл Ерөнхий сайдыг Москва яваад ирсний дараа тэрхүү Санамж бичиг баталгаажмаар түвшиндээ очиж, энэ хоёрдугаар сард Дэд сайд А. Гансүх Москва явж ярилцсанаар үйл явц хэсэг завсарлаад байна. Транзитын үнэ үйлчлэх тогтвортой хугацааг гурван жилийн давтамжтайгаар Гэрээнд тусгаж болзошгүй агаад тухай бүр нь сунгахдаа тарифт өөрчлөлт оруулах магадлалтай юм. Юутай ч Тавантолгойн нүүрсийг дамжуулан тээвэрлэх үнийн хэлэлцээр нууцын зэрэглэлтэй хийгдэж байна. Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын сүүлийн шатны хэлэлцээр хүртэл оросууд чихрээ хайрцганд нь хадгалах биз ээ. Ямар ч байсан хайрцагт чихэр бий шүү дээ.
Транзит тээврийн хөнгөлөлтөөс гадна боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монголын Засгийн газар угтуулан тавих нөхцөлдөө тусгажээ. Тиймээс хураангуй жагсаалтад үлдсэн компаниуд нь гангийн, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээрээ дандаа дэлхийн хэмжээнд нэр нь гардаг газрууд. Хураангуй жагсаалтад хойхно нэр сонсогдож яваа Арселор Митал, Вале, Экстрата нь дэлхийн гангийн үйлдвэрлэлд байр сууриа нэгэнт олсон том компаниуд юм. Монголын Засгийн газрын тавьж буй угтуулан тавих нөхцөлүүдийн дотор энэхүү боловсруулах үйлдвэр байгуулах ажил ордог боловч өнөөгийн үйл явцыг ажиглахад транзит тээврийн гарцад илүү ач холбогдол өгч, угтуулах бусад нөхцөл хоёрдугаар эгнээнд шилжжээ.
Зургаан компани-консорциумын хоорондох өрсөлдөөн ширүүсэх шатандаа оржээ. Нэг консорциум, эсвэл нэгдсэн консорциум хэлбэрээр ялагч тодрох эсэх хэлэлцээр өрнөж байна. Хэлэлцээр эгзэгтэй үедээ ирсэн ба гадаадын консорциумуудын лообий идэвхжих хандлагатай. Төмөр замын бүтээн байгуулалтад оруулах санхүүжилтийнхээ дүнг өндрөөр зарлах магадлалтай болж байна. Хоёр хөршийн компаниуд тэргүүлсэн консорциумуудын нэгдэл өөртөө итгэлтэйгээр хэлэлцээрт орж эхлэв. Зарим тохиолдолд угтуулан тавих нөхцөлийг Монголын тал бус, харин хөршүүд маань бидэнд тулгаж эхэлсэн мэт сэтгэгдэл гүнзгийрсээр байгааг тэмдэглэе. Ийм үед хэлэлцээр хийж буй Ажлын хэсгийн хараат бус байдлаас гадна Засгийн газрын алсын хараа, нийт монголчуудын нэгдмэл зорилго чухал юм.

Тавантолгойн асуудлыг маргааш хэлэлцэхээр боллоо
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцааны асуудал болон Хөгжлийн банкны удирдлагын багийн сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гарсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зөвхөн Тавантолгойн хувьцааг хэрхэн иргэддээ хүргэх, нэрлэсэн үнэ байх ямар байх талаар хэлэлцсэн байна. Гэхдээ асуудлыг эцэслэн шийдээгүй, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. Маргааш Засгийн газрын хуралдаан 10.00 цагт эхлэн иргэдэд тараах Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг тогтож эцсийн шийдвэрээ гаргасны дараа хэвлэлийн бага хурал зарлан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Асуудлыг шийдсэний дараа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд өөрөө хэвлэлийнхэнд зориулан мэдэгдэл хийх бололтой.
Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлаар Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудлуудаас хамгийн их сонирхол татаж буй нь Монгол улсын иргэнд хувьцаа эзэмшүүлэх тухай юм.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол улсын насанд хүрсэн 1,5 сая иргэнд эзэмшүүлэхэд бэлэн болоод байгаа талаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дарга мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан насанд хүрсэн Монгол улсын иргэнд Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа юм.
Харин одоо 18 -аас доош насныхан буюу хүүхдүүдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх, хэдэн оны, хэдэн сарын, хэдэнд төрснөөс өмнөх хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх мөн хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх вэ зэрэг асуудлыг Засгийн газар шийдэх ёстой.
Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаан хэвлэлийнхний анхаарлыг их татаж байгаа юм.

2011/03/29
“Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханшийг хөөрөгдөж байсныг илрүүлжээ
Он гарснаас хойш 500 мянган төгрөгөөс суга өссөн уг хувьцааны ханшийг мэргэжилтнүүд “но”-той хэмээн сэжиглэдэг байсан юм. Ялангуяа он гарснаас хойш хийгдсэн арилжааны мэдээг харахад 4 өдрийн арилжаагаар л 100-аас дээш ширхэг хувьцаа арилжсан бол бусад өдрүүдийн ихэнхэд нь өдөртөө 1-10 ширхэг хувьцаа л арилжиж байжээ. Энэ цөөн тооны хувьцааг хэсэг хүмүүс хоорондоо наймаалцаж, үнийг хөөрөгдөж байж болзошгүй гэсэн хардлага байсан билээ.
Ханш нь огцом өсч байх үед Санхүүгийн зохицуулах хороо, ҮЦТТТХТ болон Хөрөнгийн биржийн төлөөлөл орсон Ажлын хэсэг шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын урьдчилсан дүнгээр “Тавантолгой”-н хувьцааны өсөлт хөөрөгдөл байсныг тогтоосон байна. Энэ талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатаас тодруулахад “Он гаргаад ҮЦТТТХТ, Хөрөнгийн биржийн төлөөлөл, манай багийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, шалгалт хийж байгаа.
Хөрөнгийн биржтэй харилцан мэдээлэл солилцож, дүгнэлтүүдтэй танилцаж эхэлсэн. Хөөрөгдөл байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Тодорхой тооны нийлүүлэлтийн данснуудаас тодорхой тооны дансууд руу хувьцааг хооронд нь тойруулж зарах замаар ханшийг өсгөсөн байна. Хөөрөгдөж хөөрөгдөж одоо үнэ нь буурч байна гээд орхихгүй. Бүх гүйлгээ бүртгэлд орчихсон байгаа. Шалгалтын дүн ойрын үед эцэслэн гарна” гэсэн юм.
Ямар ч байсан өнгөрсөн өвлийн Хөрөнгийн зах зээлийн халуун сэдэв болж байсан “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ханшны өсөлт зохион байгуулалттай, хөөрөгдөл байсан нь тодорхой боллоо. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа болохоор ямар хариуцлага тооцох талаар тодорхой шийдвэр одоохондоо алга. Хөрөнгийн биржийн мэргэжлийн байгууллагууд үүнд оролцсон байвал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах аж.
Д.Сугар: Эрдэнэс-Тавантолгойн нэрлэсэн хувьцааны үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ
"Эрдэнэс-Тавантолгой"-н нэгж хувьцааны нэрлэсэн үнийг энэ оны эхний улиралд багтаан тогтоох тухай засгийн газар,төрийн өмчийн хорооноос мэдэгдсэн. Эхний улирал дуусахад гуравхан хоног үлдлээ.
Одоо хүртэл иргэд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад хишиг хувьцаагаа яаж авахаа мэдэхгүй байгаа. Ойролцоогоор нэг хүнд 538 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ. Засгийн газраас хувьцааг хэрхэн олгох асуудлаар журам боловсруулж байгаа юм байна.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас нэгж хувьцааны үнийг хэрхэн тогтоож байгаа талаар тодрууллаа.
“Нэгж хувьцааны үнийг тогтоох хоёраас гурван саналыг төрийн өмчийн хороо гаргалаа. Саналаа засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Нэрлэсэн үнийг засгийн газар албан ёсоор тогтоогоогүй гэж хэлж мэдэхгүй байна. 1000 орчим төгрөгөөр тогтоох болов уу гэсэн яриа байна. Гэхдээ үүнд болгоомжлох хэрэгтэй. Хэрэв мянгаар тогтоовол нэрлэсэн үнэд тулчих аюул байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийг тогтоодог аргачлал бий. Энэ аргачлалаар 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх талаар засгийн газар маргааш хуралдаж шийдвэр гаргана” гэлээ.
Иргэдийн хувьцааг эхний улиралд багтаан эзэмшүүлэх шийдвэр энэ хурлаас гарна. Харин аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшүүлэх ажлыг судлах шаардлагатай байгаа тул хойшлуулжээ. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр худалдах хувьцааны талаар мөн засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх юм байна. Нэгэнт хувьцааг иргэд аж ахуйн нэгжид худалдах, хуваарилах техникийн ажиллагаа хангагдсан болохоор шийдвэр хүлээгдэж байгаа юм.
Ийнхүү тавантолгойг хэрхэн ашиглаж эхлэх нь тодорхойгүй байгаа хэрнээ иргэдэд хувьцааг эзэмшүүлэх бэлтгэл хангагджээ. Ногдол ашиг тараадаг компанийн тоо цөөрч буй ч иргэдийн хувьцааны талаарх ойлголт сайжирчээ. Энэ сард 58 мянган иргэн хө- рөнгийн зах зээлд “тогложээ”. Одоогоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данстай 437 мянган хүн байгаа. Гэхдээ иргэдэд эхний удаа давуу эрхийн хувьцаа үнэгүй тараана. Тиймээс энгийн хувьцаанд шилжтэл энэ данс ашиглагдахгүй талаар төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ярьж байв.
Хувьцаа эзэмших дансаа 5000 төгрөгөөр нээлгэнэ
Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 300-1000 төгрөгт тогтоох шийдвэр гаргасан тохиолдолд иргэд хэрхэн хүлээж авах, тэдний байр суурийг сонсохоор хөрөнгийн биржид очсон юм. Биржийн үүдэнд урт дараалал үүссэн байлаа. Иргэд хувьцааны талаар ойлголт авахаар зорьж буйгаас гадна дансаа нээлгэхээр ийнхүү цугларчээ. Иргэн хүн хувьцааны данс нээлгэхэд 5000, аж ахуйн нэгж 50000 төгрөг байв. Үүнд иргэд маш их бухимдаж байсан юм.
Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Г.Бавуу: Ядуу ард түмний хувьцаа ямбатны халаасанд орно
Монголын төр хувьцааны дансаа нээлгэ гэсэн. Дансаа нээлгэхээр иртэл 5000 төгрөг нэхэж байна. Хоногийн хоолоо залгуулж ядаж байгаа иргэн яах юм. Луйвар явагдаж байна. Давуу эрхийн хувьцаа гэж нэрлэсэн болж ямар ч хэрэггүй данс нээлгэж төр ард түмнээ луйвардлаа. Төрийн өмчийн хороо, төр, засгийг өөрчлөөгүй цагт тавантолгойн хувьцаа сая доллар байсан ч ард түмэнд юу ч наалдахгүй, ягаан цэнхэр тасалбар шиг үлгэр болоод өнгөрнө. Ард түмэн гэнэн байна. Уужуу тайван гэсэн нэрийн дор өөрсдийгөө хуурч 20 жил боллоо. Өнөөдөр энд хөл тавих зайгүй байгаа ч дансаа нээлгэх мөнгөтэй хүн хуруу дарам цөөн. Ядуу ард түмний хувьцаа ямбатны халаасанд орно.
Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн А.Баатар: Хувьцааны ашиг цөөн хүнийг тэтгэнэ
Хувьцааны нэрлэсэн үнэ өндөр бага байх бидний амьдралд нөлөөлөхгүй. Хувьцааны дансныг 5000 төгрөгөөр нээж луйвар хийж байгаа төрд үнэхээр гомдож байна. Хувьцааны ашиг цөөн тооны хүний амьдралыг тэтгэнэ. Төр, засгийг өөрчилж байж энэ асуудлыг ярих ёстой. “Тавантолгой”-н хувьцаа нэг сая 500 мянга болж байна. Ард түмэнд оногдох хувьцаа энэ хэмжээнд тооцогдсон тохиолдолд хувьцаа тараах тухай ярих хэрэгтэй.
Нэг хүнд 13 мянган ам.долларын хувьцаа оногдох тооцоо гарчээ
“Иргэний хувьцаа” төрийн бус байгууллага нэг хүн хэдэн төгрөгийн хувьцаа эзэмших боломжтойг тооцоолжээ. Энэ тооцоогоор 13 мянган ам.долларын хувьцаа эзэмших боломжтой аж.
Тавантолгойн орд газар 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний нэг тонныг олборлоход 56 ам.доллар гэж тэд үзэж байна. Ингэж олсон орлогын 10 хувийг л иргэддээ хувьцаа болгож олгоход хангалттай. Нийт орлогын 10 хувь 35,84 тэрбум ам.доллар болох бөгөөд үүнийг 2,7 сая хvн амд хуваахад нэг мoнгол хүнд 13 мянган ам.долларын хувьцаа оногдох тооцоо гарчээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”- н хараат бус ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандангийн ярьж буйгаар дунджаар таван гишүүнтэй нэг өрх тавантолгойн ашгаас 5-10 сая төгрөгийг хүртэх боломжтой аж. Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ижил төстэй хувьцааны ерөнхий дүр зургаас ийм мөнгө босох нь гэсэн тооцоог тэрээр хийжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргах товыг шийджээ
Монголчуудын тэсэн ядан хүлээж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид энэ оны сүүлчээр, эс чадваас ирэх оны эхний хагаст гаргана хэмээн Монгол Улсын Засгийн газар албан ёсоор өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ хэмээн “Ройтерс” онцолжээ.
Хонконгод болж өнгөрс өн хөрөнгө оруулагчдын “Уул уурхай ба мөнгө” сэдэвт олон ул сын бага хурлын үеэр төрийн өмчит “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Ройтерс”- ийн сурвалж лагчид өг сөн ярилцлагадаа “… Банкируудын тооцоолсноор 1.5-5 тэрбум ам.долларын IPO-г яг хэзээ хийхийг ирэх зургадугаар сарын эхэн гэхэд Монголын Засгийн газар тодорхой хэлж чадах юм” гэжээ.
Түүнчлэн тэрбээр “Хонконг, Лондоны хө- рөнгийн бир жтэй IPO хийх эрх авсан банкууд ойрын үед энэ талаар зөвлөлдөх юм. Яавал ашигтай байх вэ гээд ший дэх олон асуудал бидэнд бий. Гэхдээ маш их үр дүнг хүлээж байгаа” гэсэн.
2011/03/28
Иргэдийн нэр дээр данс шууд нээнэ
“ҮШТГХГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам “Манай төв нь иргэд, аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгох бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж иргэд, аж ахуйн нэгжийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраар баталгаажуулж байгаа юм. Мөн иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, үл тасрах горимоор, ажиллах өндөр хүчин чадалтай мэдээллийн тоног төхөөрөмжийг гадаадаас худалдаж авсан. Ингэснээр урьд нь нэг иргэнд данс нээхэд таван минут зарцуулдаг байсныг хоёр секунд болгох боломж бүрдсэн” гэж ярилаа.
Төвлөрсөн хадгаламжид нээгдсэн дансны батламжийг иргэдэд тараана. Үүний ард удирдамж бичсэн бөгөөд хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл тус хувьцааг борлуулж болохгүйг анхааруулсан аж. Харин иргэд хувьцаагаа эргэлтэд оруулахын тулд брокерийн пүүсэд дахин данс нээлгэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэдийн хоёр дахь данс юм. Олон улсын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ мэдрэгдэн, хоёр дахь зах зээл нээгдэх үед иргэд хувьцаагаа энгийн хувьцаанд хөрвүүлэх боломж бүрдэнэ.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газраас хараахан тогтоогоогүй байна. 1.5 тэрбум ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг хэт бага, эсвэл өндөр тогтоовол нэлээд эрсдэл авчирна. Тиймээс нэлээд судалгаа хийж, болгоомжтой хандахыг анхааруулж байгаа юм. Харин хувьцааны нэрлэсэн үнэ нь 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэх бололтой. Цэнхэр, ягаан тасалбарын түүхийг давтахгүйн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж гол үүрэг гүйцэтгэх юм.
Тиймээс эхний ээлжинд брокер, диллерийн пүүсэд тавих шаардлагаа өндөрсгөх аж. Орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулах, нэг аймагт хоёроос доошгүй пүүсийн салбар байхыг шаардаж байгаа юм. Мөн банкууд брокер, диллерийн үйл ажиллагаа явуулж болох асуудлыг Монголбанк баталж, эхний банкуудтайгаа ярилцаж эхэлсэн байна. Энэ нь банкны системийг ашиглах, үр дүнтэй арга гэнэ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай “Дэлхийн томоохон хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах хүсэлтээ тавьж эхэлсэн. Гэвч бид тодорхой шалтгаануудаас болж тэдгээр компанийн хувьцааг бирж дээрээ арилжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Арилжаа, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйлчилгээ манайд хоцрогдсон, өртөг нь өндөр.
Эдгээр нь зах зээл тэлэх, хөрөнгө оруулалт татахад саад болдог. Иймээс эрх зүйн орчноо сайжруулахаар хууль боловсруулж байна” гэж ярилаа. Мэргэжилтнүүд одоогийн хэрэгжиж буй Үнэт цаасны тухай хууль олон улсын стандартыг хангахгүй байгааг онцолсон. Үүнийг шинэчлэхийн тулд гадны зөвлөхүүдтэй гурав орчим жил хамтран ажиллаж, боловсруулсан хуулиа ХЗДХЯ-нд шилжүүлжээ.
Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хууль бэлэн болж байгаа юм. Энэ нь Хөрөнгийн биржийг олон улсын зах зээлийн түвшинд хүргэхэд эрх зүйн орчныг бүрэн хангахаар боловсрогдсон гэлээ. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн цахим тооллогын программ нь 1993 оноос хойш шинэчлэгдээгүй аж. Тиймээс интернэтэд суурилсан программ суулгахаар төлөвлөж байна. Дээрх программ нь секунтэд 25 мянган ширхэг хувьцааг арилжаалах боломжийг бүрдүүлэх аж.
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Төрийн өмчийн хорооноос Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 20-ны дотор хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээ нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийтдээ 14.2 сая ам.долларын өртөгтэй аж. Энэхүү төслийн үр дүнд зах зээлийн механизм, төлбөр тооцооны систем, бүртгэлтэй байгаа компаниудын стандартыг сайжруулахад тодорхой алхам хийгдэх юм.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржид арилжаалахаар төлөвлөж байна.
Харин “Санхүүгийн зах зээл өргөжих болсонтой холбогдож энэ шатанд иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Иймээс иргэдийг зөв мэдээллээр хангах, санхүү, хөрөнгийн зах зээлийн харилцаанд иргэд хэрхэн оролцох, ямар бэлтгэлийг хангасан байвал зохих талаар сургалт сурталчилгаа сайн хийх хэрэгтэй” гэдгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зөвлөлөө.
Тавантолгойд өрсөлдөх зургаан консорциумыг танилцуулж байна
"Шинхуа Энержи" нүүрс олборлолтоор дэлхийд гуравдугаарт ордог
Хятадын "Шинхуа энержи" компани 1995 онд үүдээ нээсэн, нүүрс олборлолт, тээвэрлэлт, цахилгаан эрчим хүчний нүүрс нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Хятадын төрийн өмчит компани. "Шинхуа" групп корпорацийн охин компани. Нүүрс олборлолтоороо улсдаа тэргүүлдэг, харин дэлхийд гуравдугаарт ордог.
Японы "Mitsui&Co" компани хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлдэг
Японы "Mitsui&Co" компани 1947 онд байгуулагдсан. 65 улсад 151 салбартай. Японы голлох компаниудын нэг. Үйл ажиллагаа нь ган төмрийн үйлдвэрлэл, хими эрчим хүч, жижиглэн худалдаа, хоол хүнс, автомашин, харилцаа холбоо, дэд бүтэц, тээвэрлэлт рүү чиглэдэг. Гадаадад олон төрлийн хөрөнгө оруулалт хийдэг.
БНСУ, Япон, ОХУ-ын нэгдсэн консорциум
"Иточу" кимоно, "Марубени" зотон даавууны, "Сумитома"- номын дэлгүүрийн худалдаагаар бизнесээ эхэлж байжээ. "Иточу", "Сумитома", "Сожиц", "Марубени"-г Монголчууд андахгүй. Дөрвөн жилийн өмнө цэвэр ашиг нь 218,6 тэрбум иен болж байсан "Иточу"-гийн түүх 1858 онд кимоногийн худалдаагаар эхэлж байж. Эрчим хүч, эрдэс баялаг, металл, даавуу, санхүү, ой, содон бүтээгдэхүүн, даатгал, үл хөдлөх хөрөнгө, машин техникийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.
"Марубени" 1858 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа нь зотон даавууны худалдаагаар эхэлсэн. Мэдээж жил ирэх бүр үйл ажиллагаа нь өргөжиж байсан. "Тоцу", "Нанё Буссан" компаниудтай нэгдсэн нь өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн гэдэг.
"Сумитома"-гийн түүх бүр эртнийх. Масатомо Сумитомо 1615 онд номын дэлгүүрээ нээсэн үеэс тооцогддог. Жирийн нэг номын дэлгүүрээс эхэлсэн энэ бизнес өнөөдөр хүнд үйлдвэр, банк санхүү, цемент, хөнгөн үйлдвэр, химийн бүтээгдэхүүн, уул уурхай, автомашин, компьютерын салбарт явуулж байгаа үйл ажиллагаагаараа дэлхийг хэрээд байна.
Харин "Сожиц" залуухан компани. 2004 онд "Нисшо Ивай", "Ничимэн" корпораци нэгдэж байгуулжээ. Мөн л олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нэг том салбар нь уул уурхай. Өнгөрсөн онд 95 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.
Оросын монополь "Оросын төмөр зам" компани
Оросын төрийн өмчит Оросын төмөр зам компани улсынхаа толгой компани. Тус улсын ДНБ-ний 2,5 хувийг бүрдүүлдэг. Эзэмшлийн төмөр зам нь 85,500 км.
Австрали, Швейцарийн "Экстрата коул" консорциум нүүрсний акул
Австрали-Швейцарийн "Экстрата Коул" консорциум коксжих нүүрсний тав дахь том үйлдвэрлэгч. Өмнөд Африкийн томоохон нүүрс олборлогч. Австралийн нүүрсний экспортын толгойлогч. Өмнөд Африк, Австрали, Колумбийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг.
Бразилийн "Валэ" нүүрсний шуналтан
Бразилийн "Валэ" үндэстэн дамнасан компани. 1942 онд байгуулагдсан. Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг. Төмрийн хүдэр, зэс, төмрийн хайлш, нүүрс хүчлийн кали, хөнгөн цагааны салбарт амжилттай ажиллаж байгаа.
Бразилийн нийт экспортын 11,9 хувь нь "Валэ"-д хамаатай. Өнгөрсөн оны цэвэр ашиг нь 5,5 тэрбум доллар. Таван тивийн 38 оронд салбартай. Мозамбикт жилд 14 сая металлург, эрчим хүчний нүүрс олборлох 70 жилийн нөөцтэй уурхайтай. Австралид 2,7 тн нүүрсний нөөцтэй ордыг эзэмшдэг.
Люксембургийн "Арсэлор митал" гангийн магнат
Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн магнат тодотголтой энэ компани 1989 онд байгуулагдсан. Өнгөрсөн онд 78 тэрбум долларын ашигтай ажилласан. 60 оронд өөрийн төвтэй. Дөрвөн тивийн 20 орны аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил 90,6 сая тонн боловсруулаагүй гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ нь дэлхийн гангийн бүтээгдэхүүний найман хувийг эзэлдэг.
Иргэдэд эхний ээлжинд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээсэн батламж өгнө
Олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн бирж болгон хөгжүүлэхийн тулд ийнхүү Лондонгийн хөрөнгийн биржийн менежментийн багийг сонгон шалгаруулж ажиллуулж буй.
Юуны өмнө ЛХБ-ийг ийнхүү ажиллуулж буйн гол шалтгаан нь манай хөрөнгийн биржийн үйл ажиллагааны програм буюу хэрэглэгчдэд данс нээх, гүйлгээ, арилжаа хийх зэрэг дотоод програм нь 1993 оноос хойш нэг ч шинэчлэгдээгүй байсан бөгөөд ЛХБ-д төлж буй төлбөрийн 70 орчим хувь нь програм шинэчлэлийн ажилд зарцуулагдаж байгаа аж. Харин үлдсэн 30 хувийн төлбөрт хөрөнгийн биржийн менежментийн шинэчлэл, сургалт, зэрэгт зарцуулагдаж байгаа аж.
АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН 65 ОРЧИМ ХУВИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 10 САЯД ХҮРДЭГГҮЙ БАЙНА
Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон зарим УИХ-ын гишүүн Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн зарим мэргэжлийн байгууллагаар очиж танилцлаа.
Түүнийг Хөрөнгийн бирж дээр очих үед холбогдох албаны хүмүүс одоогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлаар танилцуулсан юм.
Тэдний танилцуулж буйгаар, Монголын хөрөнгийн биржид 336 компани бүртгэлтэй буюу хувьцаат компанийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн 457 мянган иргэн буюу насанд хүрсэн иргэний гурван хүн тутмын нэг нь Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ/ данстай юм байна.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх явдал. Тиймээс энэ ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар УИХ-ын дарга сонирхон асууж байлаа.
ҮЦТТТХТ-ийн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламын мэдээлж буйгаар “Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас насанд хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 1,5 сая иргэний мэдээллийг хүлээн аван “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхэд бэлэн болоод байна. Эдгээр иргэдэд эхний ээлжинд автоматаар данс үүсэх юм” гэлээ.
Харин одоо Засгийн газар хувьцааны нэрлэсэн үнэ болоод бусад шийдвэрийг гаргавал иргэдийн дансыг үүсгэн хувьцаа эзэмшигч хэмээсэн батламжийг өгөх юм байна.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын ярьж буйгаар “Нэг иргэний дансанд 538 ширхэг хувьцаа орох ба тус бүрийн нэрлэсэн үнийг Засгийн газар тогтоох учир одоогоор тэд байна гэх боломжгүй. Ямар ч байсан иргэдэд хувьцаа эзэмших данс автоматаар үүснэ. Одоо иргэдийг брокерийн пүүсүүдэд нээлгэж байгаа дансыг ашиглах цаг арай болоогүй. Учир нь иргэдэд өгөх 538 ширхэг хувьцааг Засгийн газраас чиглэл өгтөл буюу Тавантолгойн хувьцаа хоёр дахь зах зээлд гартал иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй байх юм. Үүнийг бид өмнө нь тарааж байсан цэнхэр, ягаан тасалбарын алдааг давтахгүйн тулд хийж байгаа” гэлээ.
Харин аж аж ахуйн нэгжүүдэд арилжаалах 10 хувийг түр харзнах хэрэгтэй байгаа юм. Учир нь өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 73 мянга орчим аж ахуйн нэгжийн 65 орчим хувийн жилийн орлого 10 сая төгрөгт хүрдэггүй байна. Тиймээс жижиг компаниуд Тавантолгойн хувьцааг худалдан авахад санхүүгийн бэрхшээл үүснэ. Дээрээс нь томоохон компаниуд ахиухан хувьцаа эзэмшихийн тулд жижиг компаниудтай тохиролцож эхлэх учир тус асуудлыг цэгцэндээ ортол нь түр хойшлуулах шаардлагатай байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна.
Түүнчлэн хоёр дахь зах зээл буюу олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн хувьцааг борлуулах хүртэл иргэд хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай бөгөөд үүнд Засгийн газрыг хүч тавин анхаарахыг Төрийн өмчийн хорооныхон хүсч байлаа.
Одоогоор манай улсын нийт иргэний 94,9 хувь нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа. Ямар ч байсан насанд хүрсэн иргэд болох 1,5 сая иргэнд Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх бэлтгэл ажил хангадаад байна. Аж ахуйн нэгжийн хувьд 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татвар, тайлангийн ямар нэгэн зөрчилгүй аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Харин хүүхдийн хувьд хэдэн оны хэдэн сарын хэднээс өмнө төрсөн хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх вэ гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байгаа юм.
Ямартай ч Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-үүд хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаатай болгохоор ажилласаар байна.
Лондоны биржид төлөх мөнгийг төсвийн тодотголоор шийднэ
Энэхүү системийг бүрэн нэвтрүүлэх болон биржийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах менежментийн багийн цалинд нийтдээ 15 сая ам.доллар шаардлагатай гэдгийг Английн тал мэдэгджээ. Төрийн өмчийн хороо Лондоны Хөрөнгийн биржтэй Боловсронгуй үйлчилгээний гэрээ буюу "Master service agreement"-ийг ойрын хугацаанд байгуулах юм. Энэ гэрээнд үйл ажиллагааны зардал хийгээд цалин хөлсийг ямар хугацаанд хэрхэн төлөх талаар тодорхой тусгах аж.
Одоогийн байдлаар дээрх зардлыг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байгаа. Тиймээс санхүүгийн асуудлаас болж хоёр биржийн хамтын ажиллагааны явц удааширч болзошгүй байна. Гэхдээ зардлын хэмжээ нэгэнт тодорхой болсон учраас эх үүсвэрийг яаралтай тодорхойлох шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Мөн зардлын хэмжээ нэлээд өндөрт тооцогдож байгаа болохоор төсөвт тодотгол хийх замаар шийдэхээс өөр аргагүй гэх мэдээлэл ч байна.
Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай "Хэрэв төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзвэл Засгийн газар УИХ-д саналаа хүргүүлнэ. УИХ эцсийн шийдвэрийг гаргах учиртай" гэсэн юм. Тэгэхээр 15 сая ам.долларыг шийдэхийн тулд УИХ-ын хаврын чуулганыг хүлээнэ гэсэн үг. Төрийн өмчийн хороо Лондоны Хөрөнгийн биржтэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээ ёсоор ирэх сарын 20-ны дотор "Master service agreement"-ийг байгуулах учиртай.
Харин энэ гэрээг байгуулахын тулд Монголын талаас гаргах санхүүгийн эх үүсвэр тодорхой болсон байх шаардлагатай юм байна. Санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн тохиолдолд Лондоны биржийнхэн зөвхөн арилжаа, төлбөр тооцооны программ хангамж нэвтрүүлээд зогсохгүй хөрөнгийн зах зээлд оролцох компаниудын стандартыг тодорхойлох, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, мэргэжилтнүүдийг давтан сургах зэрэг өргөн хүрээтэй ажил хийх юм.
Лондоны Хөрөнгийн биржийнхэн Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэхийн тулд 15 сая ам.доллар шаардлагатай хэмээж буйг хэт өндөр зардал гэж ойлгох шаардлагагүй бөгөөд дээрх тооцоо нь зах зээлийн бодит үнэлгээ юм байна. Лондоны тал Монголын хөрөнгийн зах зээлийг өөд татсанаар асар их ашиг олно гэж найдаж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржийг Ази дахь стратегийн түншээ хэмээн албан ёсоор зарлаад байгаа юм. Ер нь англичууд энэ жил Торонтогийн биржээс эхлээд дэлхийн томоохон биржүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
Гэхдээ хөгжиж байгаа зах зээл гэдэг утгаар нь Монголын Хөрөнгийн биржид илүү их анхаарал хандуулж буй нь анзаарагдах болсон. Мөн тэд үнэт цаасны зах зээлд гарах их өсөлтийн ирээдүй Азид, тэр дундаа Монголд байх нь тодорхой гэдгийг ч баттай хэлж байгаа. Хоёр бирж хамтын ажиллагааны гэрээгээ хийж, төлбөр мөнгөний асуудлаа шийдсэний дараа Монголын компаниуд зөвхөн дотоодын биржид хувьцаагаа арилжаалаад зогсохгүй Лондоны Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломжтой болох юм.
2011/03/26
Иргэдэд эхний ээлжинд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээсэн батламж өгнө
Олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн бирж болгон хөгжүүлэхийн тулд ийнхүү Лондонгийн хөрөнгийн биржийн менежментийн багийг сонгон шалгаруулж ажиллуулж буй.
Юуны өмнө ЛХБ-ийг ийнхүү ажиллуулж буйн гол шалтгаан нь манай хөрөнгийн биржийн үйл ажиллагааны програм буюу хэрэглэгчдэд данс нээх, гүйлгээ, арилжаа хийх зэрэг дотоод програм нь 1993 оноос хойш нэг ч шинэчлэгдээгүй байсан бөгөөд ЛХБ-д төлж буй төлбөрийн 70 орчим хувь нь програм шинэчлэлийн ажилд зарцуулагдаж байгаа аж. Харин үлдсэн 30 хувийн төлбөрт хөрөнгийн биржийн менежментийн шинэчлэл, сургалт, зэрэгт зарцуулагдаж байгаа аж.
АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН 65 ОРЧИМ ХУВИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 10 САЯД ХҮРДЭГГҮЙ БАЙНА
Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон зарим УИХ-ын гишүүн Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн зарим мэргэжлийн байгууллагаар очиж танилцлаа.
Түүнийг Хөрөнгийн бирж дээр очих үед холбогдох албаны хүмүүс одоогийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлаар танилцуулсан юм.
Тэдний танилцуулж буйгаар, Монголын хөрөнгийн биржид 336 компани бүртгэлтэй буюу хувьцаат компанийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн 457 мянган иргэн буюу насанд хүрсэн иргэний гурван хүн тутмын нэг нь Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ/ данстай юм байна.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх явдал. Тиймээс энэ ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар УИХ-ын дарга сонирхон асууж байлаа.
ҮЦТТТХТ-ийн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламын мэдээлж буйгаар “Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас насанд хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 1,5 сая иргэний мэдээллийг хүлээн аван “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхэд бэлэн болоод байна. Эдгээр иргэдэд эхний ээлжинд автоматаар данс үүсэх юм” гэлээ.
Харин одоо Засгийн газар хувьцааны нэрлэсэн үнэ болоод бусад шийдвэрийг гаргавал иргэдийн дансыг үүсгэн хувьцаа эзэмшигч хэмээсэн батламжийг өгөх юм байна.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын ярьж буйгаар “Нэг иргэний дансанд 538 ширхэг хувьцаа орох ба тус бүрийн нэрлэсэн үнийг Засгийн газар тогтоох учир одоогоор тэд байна гэх боломжгүй. Ямар ч байсан иргэдэд хувьцаа эзэмших данс автоматаар үүснэ. Одоо иргэдийг брокерийн пүүсүүдэд нээлгэж байгаа дансыг ашиглах цаг арай болоогүй. Учир нь иргэдэд өгөх 538 ширхэг хувьцааг Засгийн газраас чиглэл өгтөл буюу Тавантолгойн хувьцаа хоёр дахь зах зээлд гартал иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй байх юм. Үүнийг бид өмнө нь тарааж байсан цэнхэр, ягаан тасалбарын алдааг давтахгүйн тулд хийж байгаа” гэлээ.
Харин аж аж ахуйн нэгжүүдэд арилжаалах 10 хувийг түр харзнах хэрэгтэй байгаа юм. Учир нь өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 73 мянга орчим аж ахуйн нэгжийн 65 орчим хувийн жилийн орлого 10 сая төгрөгт хүрдэггүй байна. Тиймээс жижиг компаниуд Тавантолгойн хувьцааг худалдан авахад санхүүгийн бэрхшээл үүснэ. Дээрээс нь томоохон компаниуд ахиухан хувьцаа эзэмшихийн тулд жижиг компаниудтай тохиролцож эхлэх учир тус асуудлыг цэгцэндээ ортол нь түр хойшлуулах шаардлагатай байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна.
Түүнчлэн хоёр дахь зах зээл буюу олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн хувьцааг борлуулах хүртэл иргэд хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай бөгөөд үүнд Засгийн газрыг хүч тавин анхаарахыг Төрийн өмчийн хорооныхон хүсч байлаа.
Одоогоор манай улсын нийт иргэний 94,9 хувь нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа. Ямар ч байсан насанд хүрсэн иргэд болох 1,5 сая иргэнд Тавантолгойн хувьцаа эзэмшүүлэх бэлтгэл ажил хангадаад байна. Аж ахуйн нэгжийн хувьд 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татвар, тайлангийн ямар нэгэн зөрчилгүй аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Харин хүүхдийн хувьд хэдэн оны хэдэн сарын хэднээс өмнө төрсөн хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх вэ гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байгаа юм.
Ямартай ч Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-үүд хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаатай болгохоор ажилласаар байна.
2011/03/24
Жижиг компаниудаа “залгих” нь газар авчээ
Дэлхийд ашиглаж эхэлж байгаа нүүрсний дөрвөн том ордын нэг бол Тавантолгой. Цаашид байгалийн хий, нефть зэргийн нөөц дундарч байгаатай холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрийн гол түүхий эд нүүрс болж хувирах нь нэгэнт тодорхой болсон. Энэ бол Тавантолгойгоос олборлосон баялаг ямар их үнэ хүрэх боломжтойг харуулж буй энгийн гаргалгаа юм.
Ийм ч учраас томоохон компаниудад 30 мянган хувьцаа чамлалттай санагдаж, түүнийгээ нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн оны зургадугаар сараас өмнө байгуулагдсан жижиг компаниудыг олноор худалдан авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нэг компанийг худалдан авснаар дахин 30 мянган ширхэг хувьцаа авах эрхтэй болж байна гэсэн үг.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын байцаагч нараас тодруулахад компанийн эзэмшигчийн нэрийг солиулах гэсэн хүсэлт нийт хүсэлтийн дийлэнх хувийг эзэлж байгааг хэлэв. Ялангуяа энэ нь Тавантолгойн хувьцааг иргэд аж ахуйн нэгжид тараах тухай яригдаж эхлэх үеэс нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнийг батлах мэт зарим телевизээр компани худалдаж авна гэсэн утгатай зар олноор явах болсон юм. Холбогдох утас руу залгаж тодруулахад татварын өргүй л бол үйл ажиллагааны чиглэл зэргийг харгалзалгүй худалдан авна, уулзаж компанийн гэрчилгээ, бичиг баримттай танилцсаны дараа үнийн асуудлыг ярина хэмээж байв.
Ер нь манай улсад олон тооны жижиг компани бий аж. Энэ нь барилга, үйлчилгээ зэрэг салбарт түгээмэл байдаг байна. Тухайлбал, найман нэрийн дэлгүүр хүртэл компанийн эрхтэй байх жишээтэй. Мөн барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг хүн хүртэл компанийн эрх авсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн компаниуд 20-30 сая төгрөгийн өртгөөр хувьцаа худалдан авах чадамжгүй юм. Хамаг юмаа барьцаанд тавьж хувьцаа авлаа ч ногдол ашиг шууд хуваарилагдахгүй тул ихээхэн эрсдэлтэй учирч болзошгүй байгаа. Тиймээс том аж ахуйн нэгжүүд энэ мэт жижиг компанийг худалдан авах үйл явц цааш үргэлжлэх нь тодорхой аж.
Томоохон компаниуд жижиг аж ахуй нэгжээ худалдан авснаар Тавантолгойн хувьцааг цөөн тооны олигархи эзэмшин ашиг хүртэж, төрийн иргэн, компани бүрт байгалийн баялгийн үр шимийг тэгш хүртээх зарчим алдагдах юм.
Энэ талаар Төрийн өмчийн хорооноос тодруулахад үүний эсрэг тодорхой арга хэмжээ авсан зүйл одоогоор байхгүй гэдгийг хэлэв.
Ер нь компанийн эзэмшигч өөрчлөгдөх үйл явц байж болно. Үүнийг хууль бус гэж үзэх үндэсгүй, гэхдээ хувьцааг өөртөө төвлөрүүлэх зорилгоор компани худалдан авахыг хүлээн зөвшөөрөхгүй аж. Үүнийг сүүлд татвар, аудитын байгууллагууд шалгаж дээрх зорилгоор компани авсан аж ахуй нэгжид хувьцаа борлуулахгүй байх арга хэмжээ ч авч болно гэдгийг анхааруулж байсан.
Ер нь яаж ийж байгаад хувьцаа авчихвал ирээдүйд ихээхэн ашиг хүртэх боломжтой шүү гэдгийг сануулж байв.
Дашрамд дурьдахад, иргэнд 538, аж ахуй нэгжид 28100 ширхэг хувьцаа ногдож байгаа юм. Хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газрын шийдвэрээр зарлах аж. Ойролцоогоор 300-1000 төгрөгийн хооронд хэлбэлзэх юм байна.
Тавантолгой бол зүгээр л өгөөш
Гэтэл төр засаг “Тавантолгой” гэсэн ганцхан төсөлд иргэдийн анхаарлыг хандуулах сонирхолтой байгаа нь илт мэдэгдээд байх юм. Австралийн хөрөнгө оруулалттай “Хүннү коал” компани Тавантолгойгоос 40 километр зайд Цант-Уул нэртэй нүүрсний орд илрүүлж, нөөцийг нь 740 сая тонн гэж тогтоогоод биржээс хөрөнгө босгож эхэлсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тус ордын нийт нөөцийн 30 хувь нь коксжих нүүрс гэж зарлаж байгаа. Үндсэндээ коксжих, хүрэн нүүрсний харьцаа нь Тавантолгойтой ижил гэсэн үг. Зөвхөн энэ компани гэхэд л манай орны өмнөд хэсэгт 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул, олборлолтын ажил явуулж байна.
Ер нь говийн бүсэд хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудын дунд үндэсний компани нэг ч алга. Дан гадаадын компаниуд, тэгээд нөөцийг нь тогтоож орд болгосон тухайгаа эхнээсээ зарлаж байна. Дээр дурдсан Цант-Уулын орд гэхэд нөөц нь нэг тэрбум тонн хүртэл нэмэгдэх боломжтой гэж танилцуулган дээрээ дурдсан байсан. Нүүрсийг эрт дээр үед ургаж байсан шатсан ойн үлдэгдэл гэж тодорхойлдог. Тэгвэл эрт галавт тэр чигтээ ой модоор хучигдсан байсан гэж үздэг өмнөд нутаг маань тэр чигтээ нүүрстэй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.
Өвөрмонголд нийтдээ 741 тэрбум тонн нүүрсний нөөц илэрсэн гэж өмнөд хөршийн Синьхуа агентлаг ярьсныг хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тийм болохоор Тавантолгойн эргэн тойронд байгаа хайгуулын талбайгаас нүүрс гарч л таарна. Манай улсын өмнөд хэсгээс Тавантолгойн энд хүрэхгүй ч тэрбумаар хэмжигдэх нөөцтэй ордууд удахгүй дуу дуугаа авалцан нээгдэх нь гэсэн дүгнэлтийг дээрх баримтууд дээр түшиглэн хийж болно. Харин тэр үед шинэ ордуудыг стратегийн ач холбогдолтой эсэхийг тогтоох журам хуучирсан байх магадлал харагдаж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Гэтэл Тавантолгойг ашиглаад эхэлчихвэл ирэх жилээс манай улсын ДНБ-ий хэмжээ өснө. Энэ өсөлт нь цаашид тогтвортой байна гэж таамаглаж байгаа.
Тэгэхээр, таван хувь гэдэг заалтыг баримтлах юм бол таван жилийн дараа Асгатын хэмжээний орд илрэхэд стратегийн ач холбогдолгүй болох байдал харагдаж байна. За энэ ч яах вэ, стратегийнх гэж тооцох үгүйгээ өөрсдөө ярих болохоор болох асуудал юм биз. Харин иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг, зарим нэг мэргэжилтнүүдийн ярьснаар, цаашид төрийн эргэлт гарах шалтгаан болж магадгүй Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Хуулийн энэ зүйлийн 3-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заажээ.
29.1 гэдэг нь 29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах,
29.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
29.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;
29.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;
29.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох; 29.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
29.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
29.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;
29.1.9. учирсан хохирлыг нөхөн төлөх. гэсэн есөн үүргийг манай улс хүлээлгэдэг юм байна.
Дэлхий нийтийн жишгээс арай илүү эрхийг эдлүүлдэг байгаа биз. Эцсийн эцэст, Монгол Улс дайн самуунтай улс биш. Бид нэгэнт хөрөнгө, мөнгөтэй болж байгаа юм бол үүнийхээ хэрээр хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа өндөрсгөж байх учиртай. Өөрөөр хэлбэл, 300 саяас дээш ам.доллар оруулсан компани болгонтой тогтвортой байдлын гэрээг 30 жилээр хийгээд байж болохгүй. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа өнөө цагт 50, 100, 300 сая ам.доллар үнэндээ бага мөнгө болж хувирсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Тиймээс эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-д оруулах хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эс бөгөөс тогтвортой байдлын гэрээ байгуулах хугацааг 30 биш, дээд тал нь 20 жил байхаар зааж, сунгах нөхцлийг мөн эргэж харах хэрэгтэй юм.
“Айвенхоу майнз”-тай бид 2009 онд тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн. Тухайн үед зэсийн ханш эдийн засгийн хямралын дараа дөнгөж өндийж байсан. Гэтэл хоёрхон жилийн дараа зэсийн үнэ хоёр дахин нэмэгдэж 9000-гаас хол давсан. Цаашид ч тогтвортой байна гэсэн таамаглалыг эдийн засгийн шинжээчид хийж байна. Зөвхөн зэс төдийгүй бусад металлын үнэ ч цаашид тогтвортой өндөр ханштай байна гэж байна. Зэс, алт гэж ярьж явсан Роберт Фрийдланд өнөөдөр мөнгөнд бас анхаарлаа хандуулахыг хөрөнгө оруулагчдаас хүсч байна. Учир нь мөнгөний ханш өнөөдөр сүүлийн 34 жил байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэнд байгаа юм.
Гэтэл эрх баригчид ганцхан Тавантолгойн ордыг тойрсон асуудал дээр иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхийг оролдож, ашиглах үйл явц удаашрах төлөвтэй байгаа нь сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас анзаарагдах боллоо. Чингис хаан дотоодын самууныг намжааж иргэдийн анхаарлыг өөр зүйлд төвлөрүүлэх зорилгоор гадаадад аян дайн хийсэн гэсэн таамаглал байдаг юм билээ. Энэ арга өнөө үед давтагдаж байгаа бололтой. Уг нь Тавантолгойг бушуухан нэг тийш нь болгочихвол ард түмэнд арай өөр, алсыг харах боломж нээгдэх гээд байна санж.
Геологи-эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц: Тавантолгойд тунасан консорциумуудыг бүгдийг сонговол яасан юм
-Тавантолгойн хэлэлцээр хаалттай явагдаж байна. Өрсөлдөгчдийн талаарх тооцоо судалгаатай танилцсан уу. Энэ бүхнийг юу гэж харж байна?
-Консорциумын саналыг харгалзаж аль нь ашигтайг хэлж болох юм. Гол асуудал Монгол Улсын болон хөрөнгө оруулах компанийн ашиг сонирхол. Тэд улсынхаа нийтлэг чиглэлийг барьж гэрээ хэлэлцээрт ордог. Өөрөөр хэлбэл, хоёр талын ашиг сонирхол хайчны уулзвар дээр байна. Бид улс орондоо ашигтай хувилбарыг сонгох ёстой. Монгол Улсын ашиг сонирхол бүтээгдэхүүнээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд гаргаж түүнээсээ ашиг хүртэх.
Гэвч боломж бүрдээгүй байна. Мөн санхүү, эдийн засгийн боломжгүй. Бүтээгдэхүүнээ баяжуулаад гаргах зайлшгүй шаардлагатай. Монголын ашиг сонирхлыг хамгаалах хэлэлцээрт оролцож байгаа талууд юуны өмнө боловсруулах үйлдвэрийн чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг гүн боловсруулж кокс, химийн үйлдвэрлэл байгуулж өгөх саналыг тусгасан консорциумыг илүү сонирхох ёстой.
-Консорциумын талаар та ямар бодолтой байна. Бүтээгдэхүүнээ хаана борлуулвал манайд ашигтай байх вэ?
-Манайд ойрхон орон, манай ашигт малтмалыг бохир, түүхийгээр нь боловсруулж нэмүү өртөг шингэсэн, ашиг хуримтлуулахыг эрмэлзэнэ. Харин энэ нь Монголын ашиг сонирхолтой зөрчилдөнө. Нэг үгээр хэлбэл кокс, ганга, зэс зэргээр үйлдвэрлэлээ тасралтгүй хангах тэдний зорилго. Тэгэхээр хоёр талын сонирхлыг хослуулахын тулд гүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр манай тал асуудлаа тодорхой болгох ёстой. Зургаан консорциумаас нэгийг сонгоно гэвэл төрийн алсын хараатай бодлого геополитекийн утгаар буруу явагдаж асуудал үүснэ. Анхнаасаа 15 консорциумыг дэмжиж ижил нөхцөл тавих байв. Консорциум бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгоё.
Оруулсан 15 тэрбумаар дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэр, орон сууц, хот байгуулалтын тухай ярьж болох байсан. Тавантолгой говийн бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад гурван тэрбум, боловсруулах үйлдвэр барьж байгуулахад 15-20 тэрбумыг бүрдүүлэхээр байгаа. Зургаан консорциум үлдсэн тохиолдолд дор хаяж 4-5 тэрбум ам.доллар гаргаж Тавантолгойд оролцох эрхтэй болно. Хариуд нь хөрөнгийн баталгаа болгож 30 жилийн хугацаанд боловсруулсан болон боловсруулаагүй түүхий эдээ хүн болгоны оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр улс оронд нь нийлүүлнэ гэдэг хэлбэрээр тохиролцох хэрэгтэй. Нэгдсэн консорциумд Монгол Улс оролцож газрын доорх баялгаа үнэлэх байдлаар нэг тэрбум доллараа гаргаж болох байсан.
-Өрсөлдөгч зургаан консорциумд манай тал ямар нөхцөл санал болгох бол. Таны хэлж буй зүйлс хэрэгжих болов уу?
-Зургаан консорциумыг үргээчих вий. Энэ зургаа нэгдсэн нэг консорциум болж болох юм. Энэ тохиолдолд хөрөнгийн чадварт харилцан адилгүй байдал үүсч болно. Чадваргүй тохиолдолд боломжтой нэгнээсээ зээл авч болно. Тухайлбал, Монгол Улс одоогоор хөрөнгө байхгүй. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглээд зогсохгүй анх хөрөнгө оруулахад тусалсан улсдаа эхний хэдэн жилдээ нийлүүлэх нөхцлөөр хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Монгол Улсын олон улсын консорциум байгуулах хэрэгтэй юм. Төлөөлөн удирдах зөвлөлд консорциумд нэгдсэн бүх төлөөллийг оруулж сонгох зарчмыг хэлэлцээрээр тохирох ёстой. Алсдаа удирдлага нь монгол хүн байх бодлогоо мартаж болохгүй.
Ордыг сорчилж ашиглуулж болохгүй. Тухайн нэг компани уурхайг орхиод явсан тохиолдолд монгол хүн ажиллуулах боловсон хүчин бэлтгэсэн байх ёстой. Ордын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх алсын бодлого чухал. Нэгдэх хэлбэрийн хамтын ажиллагаа Монголд байсан. Хөрөнгийн давуу байдлаар бага хөрөнгө оруулагчдад нөлөөлөл үзүүлдэг учраас эдгээр хөрөнгө оруулагчдын хэн нэгэнд нь давамгай нөхцөл бүрдүүлж болохгүй. Нөгөө талаар хоёр гурван компани нэгдэж бусдын эрх ашигт хохирол учруулах хэмжээнд төлөөлөн удирдах зөвлөлийг ажиллуулж магадгүй. Үүнийг гэрээний нөхцлөөр хааж өгөх хэрэгтэй.
2011/03/21
Алган дээр харагдах 15 орд
Энэ удаа Бороогийн алтны үндсэн ордыг танилцуулж байна. Бороогийн алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Улаанбаатар хотоос 140 км, УБ-Дархан-Сүхбаатарын засмал замаас 10 км зайд оршж бөгөөд Баянгол сумын төв Баруунхараа хотоос 19 км, Мандал сумын төв Зүүнхараа хотоос 25 км зайд оршдог. Зүүнхараа хотын цахилгаан шугам сүлжээнээс эрчим хүчээр хангагдаж, үйлдвэрийн зориулалттай усыг 12 км зайд орших Бороо голоос татаж авдаг болно.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн алтны ордод 1982-1989 онд явуулсан Монгол-Германы хамтарсан экспедицийн хайгуулын ажлын үр дүнд В болон С1 зэргээр тооцоолон БНМАУ-ын "Улсын ашигт малтмалын нөөцийн комисс"-ын 1992 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 08 тоот тогтоолоор 43 тн алтны нөөц баталжээ.
"Бороо гоулд" ХХК 1999-2000 онд хийсэн хайгуулын ажлын үр дүн болон Монгол-Германы хайгуулын экспедицийн үр дүнд тулгуурлан ордын геологийн нөөцийг геостатикийн аргаар 42, 56 тонноор тогтоожээ. 2001-2004 онуудад нөөцийн тооцоог нарийвчлан тогтоох зорилгоор судалгаа хийж, нэмэлт өрөмдлөгийн ажил явуулахад "Улсын нөөцийн комисс"-оор батлагдсан нөөцтэй ижил байжээ.
Монгол Улсын Засгийн газрын "Алт" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор тухайн үеийн Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрийн яам 1996 оны нэгдүгээр сард Бороогийн алтны үндсэн ордод ашиглалт явуулах эрх олгох нээлттэй тендерийг зарлаж "Алтай трейдинг" ХХК шалгарсан байна. Ордыг ашиглах техник эдийн засгийн үнэлгээг боловсруулах, ижил төстэй уурхайнуудын технологи, тоног төхөөрөмжийн судалгаа явуулах, зэрэг ажлуудыг гүйцэтгэсээр 1997 оны гуравдугаар сард Их Британийн "Азиа майнинг инвэстмент Корпораци"-тай хамтран "Бороо гоулд" ХХК-ийг үүсгэн байгуулж, ордын нөөцийн баталгаажуулалтын, нарийвчилсан болон ашиглалтын өмнөх хайгуулын ажлуудыг хийж гүйцэтгэхээр уг ордын ашиглалтын лицензийг алтны олборлолт явуулах хамгарсан компанийн нэр дээр шилжүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу "Бороо гоулд" ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн алтны ордын ашиглалтын лицензийг 1997 оны долдугаар сарын 14-нд "бүртгэлийн 198 дугаарт шинэчлэн бүртгүүлсэн байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан тухайн үед "Бороо гоулд" ХХК-ийн хувь нийлүүлэгчид шинээр хөрөнгө оруулагч идэвхтэй хайсны үр дүнд "Сентерра гоулд" ХХК-тай хамтран ажиллахаар болсон байна.
Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу "Бороо гоулд" ХХК 1998 оны доддугаар сарын 6-ны өдөр Сангийн сайд Б.Батбаяртай 10 жилийн хугацаатай "Тогтвортой байдлын гэрээ" байгуулсан. Уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2000 оны тавдугаар сарын 9-ний өдөр Сангийн сайд Я.Очирсүхтэй байгуулж гэрээний хугацааг таван жилээр, хөрөнгө оруулалтын хэмжээг 10 сая ам.доллараар нэмэгдүүлжээ. Бороогийн алтны үндсэн ордын хайгуулыг Монгол-Германы хамтарсан экспедиц гүйцэтгэж тэр үеийн ханшаар 12.970.000 шилжих рубль зарцуулсан тооцоог гаргаж, Засгийн газрын 1997 оны 234 тоот тогтоолд заасан аргачлалаар 2.557.000 ам.долларын хайгуулын зардлын нөхөн төлбөрийг улсын төсөвт буцаан төлөхөөр тогтжээ.
Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардлыг улсын төсөвт буцаан төлөх тухай журмын дагуу Монгол-Германы экспедицийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Уул уурхайн албатай гэрээ байгуулан буцаан төлж байна. Уг гэрээнд тусгаснаар хуваарийн дагуу өмнөх онуудад 1,028 сая ам.доллар, 2005 онд 619,0 мянган ам.долларыг төлсөн бөгөөд 2006 онд 577,7 мянган ам.доллар төлөхөөр төлөвлөгджээ. Бороогийн алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нугаг дэвс-гэр дээр үйл ажиллагаа явуулж, сум хөгжүүлэх санд 2004-2005 онд 700000 ам.доллар оруулсан байна.
Бороогийн алтны үндсэн ордод хийсэн хайгуулын ажил, тооцоолсон нөөцийг баталгаажуулах зорилгоор уг ордод нэмэлт хайгуулын ажил явуулсан. Энэ ажилд тус компани 4,5 сая ам.доллар зарцуулсан тухай тайлан мэдээ ирүүлжээ. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 38 тонн алтыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээд байна. Уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2005.12.31-ний байдлаар 4,333 мянган тонн хүдэр боловсруулж, 17241.12 кг алт олборлон 258867.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулаад байна.
Тавантолгойг тойрсон олон асуултын хариуг өнөөдөр өгнө
Тавантолгойг тойрсон олон асуулт иргэдэд байна.
Тус орд газрын 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 30 хувийг хэрхэн яаж эзэмшүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид энэ нь хэзээ жинхэнэ утгаараа ашгаа хүртээх вэ зэрэг олон асуудал тодорхойгүй байгаа билээ.
Холбогдох албаны хүмүүс иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Мөн энэ үеэр Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил хийгдсээр байгаа билээ. Гэвч энэ бүгдийн үр дүн, шийдвэр тодорхойгүй байна. Энэ талаар холбогдох хүмүүсээс асуухаар шийдвэр гарах болоогүй байна л гэх.
Харин өнөөдөр Тавантолгойн дээрх бүх асуудалтай холбоотойгоор Төрийн өмчийн хорооны дарга, “Эрдэнэс –Тавантолгой” ХК-ын ТУЗ-ийн дарга Д.Сугар МҮОНТ-ээр нэгдсэн мэдээлэл хийх юм байна. Тус мэдээлэл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнэхээр хэрэгтэй мэдээлэл байх болно гэж холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.
Д.Сугар даргын ярилцлага өнөөдөр МҮОНТ-ээр 21:15 цагийн шууд нэвтрүүлгээр гарах аж.

Subscribe to:
Posts (Atom)