УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Я.Батсуурь нар болон гишүүн
Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах
зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч АН-ын бүлэг
уг асуудлаас завсарлага авлаа.
Гишүүдийн тус тусдаа санаачилсан уг тогтоолын төсөл нь агуулга нэгтэй юм. Хоёр тогтоолын төсөл хоёулаа “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ хэмээн 39 дүгээр тогтоолд заасан байсан дээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар мөн тогтоолд заасан хувьцааны 10 хувийг нэмж үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн утгыг агуулсан юм. Ингэснээр Монгол Улсын 2,7 сая иргэн “Эрдэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 20 хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн үг юм. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр борлуулах юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн уг төсөл дээр УИХ-ын гишүүд саналын зөрүүтэй байсаар ирсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг уг төслийг АН-ын бүлэг дэмжиж байгааг хэллээ. Харин хоёр бүлгээс хамтарсан ажлын хэсэг гаргаж дахин хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцүүлгийг түр зогсоож, ажлын хэсгийн ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлллээ. Гишүүн С.Бямбацогт төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх санал гаргаж, хоёр дахь хэлэлцүүлэг дээр дутууг гүйцээж болно гэсэн юм.
Гэвч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Н.Энхболд АН-ын завсарлага авах хүсэлтийг хүлээн авснаар уг асуудлыг хойшлууллаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

No comments:
Post a Comment