УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг
ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай /УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Одбаяр нараас
өргөн мэдүүлсэн/ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолд
зааснаар иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг 20 хувьд
хүргээд байна. Гэхдээ сонголттой. Хэрвээ иргэд хувьцаа авахгүй бэлэн
мөнгө хэлбэрээр авна гэвэл Засгийн газар хувьцааг нь худалдан авна. Мөн
үндэсний аж ахуйн нэгжүүдэд дээрх хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр
арилжаалахаар заажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Төр бол хамгийн муу менежер, ийм үед хамаг хувьцааг өөр дээрээ төвлөрүүлчихээд, тэгээд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана гэхэд итгэхгүй байна. Тэр дундаа олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх тохиолдолд хувь хэмжээ заадаг. Харин “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 20 хувь иргэдэд тарж, 10 хувь нь аж ахуйн нэгжид очихоор байгаа нөхцөлд олон улсын хөрөнгийн биржид гаргах хувьцааны үнэ цэнэ буурахаас эхлээд хувь эзэмшилд нөлөөлж болох талтайг анхааруулж байлаа.
“Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишийн хариултаас үзвэл “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөсөн. Дээрх биржид хувьцааг гаргасан нөхцөлд хооронд нь шилжүүлэх бололцоо нээлттэй. Лондонгийн хөрөнгийн биржийн хувьд тухайн компанийн нийт хувьцааны 25-аас доошгүй хувийг арилжаалах ёстой байдаг. Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи ресурс” компани хувьцаа гаргасан. Нийт хувьцааныхаа 20 хувийг арилжаалсан гэдэг мэдээллийг өглөө. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогтын тайлбараар бол олон улсын хөрөнгийн биржид гаргах хувьцааны хэмжээ нэмэгдэх бололцоотой. Энэ нь иргэд “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаагаа мөнгө болгож авна гэвэл тэр хэмжээгээр Засгийн газрын хувь эзэмшил нэмэгдэнэ. Жишээлбэл, хоёр талдаа 50:50 хувь гэж үзэхэд IPO хийх хэмжээ 30 хувьд хүрэх боломжтой. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдээс зарим нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авахгүй гэвэл тэр хэмжээгээр Засгийн газрын хувьцааны эзэмшил нэмэгдэх бололцоотой гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргах тохиолдолд бүх юм нээлттэй байх ёстой. Гэхдээ ард түмэндээ хувьцаа эзэмшүүлж байна, тэд хувьцааны оронд мөнгөө авна гээд солилцоо хийсэн нөхцөлд олон улсад гаргасан хувьцааны хувь эзэмшил нэмэгдэх бололцоотой гэх мэт тайлбар хийх үү. Энэ бол утгагүй гэж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогт “IPO хийх тохиолдолд бүх зүйл нээлттэй болдог. Ард түмэндээ амлалт өгсний дагуу хувьцаа олгож байгаа гэдгээ мэдэгдэнэ. Нууц юм гэж байхгүй гэж байлаа.
Түүнчлэн “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа тойрсон асуудал үүгээр дууссангүй, сургалтын төлбөр хэлбэрээр сая төгрөгөө авчихсан оюутнууд хувьцаагүй үлдэж байна. Үүнийг яах вэ гэдэг асуудал ч хөндөгдсөн. Оюутнуудын хувьд Хүний хөгжил сангаас сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгөө хоёр удаа авсан байна. Тиймээс энэ тохиолдолд тэдэнд хувьцаа олдохгүй, харин сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгөө л авна. Хэрвээ сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгийг нэг удаа авсан оюутан байгаа бол 536 ширхэг хувьцаагаа сонгон авах боломжтой. Энэхүү бололцоо нээлттэй юм байна.
Ийнхүү Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.

No comments:
Post a Comment