2012/02/12

Тавантолгойн хувь заяаг хурдан шийдээд өгөөч, гишүүд ээ


5tolgoi
Монголын төр Тавантолгойн ордоо олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, иргэддээ хувьцаа өгнө хэмээн амлаад буй. Гэхдээ олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах эхний тодорхой алхмаа ч хийгээгүй байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёрдугаар сарын долооны өдрийн хуралдаанаараа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа.Гэсэн анхны хэлэлцүүлэг товлосон хугацаандаа болсонгүй. Шалтгаан нь УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй холбоотой.Тус бүлэг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан ч ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулжээ. Ажлын хэсэг хуралдаагүй байгаа нь хурал хойшлох шалтгаан болов. Ажлын хэсэг хуралдаж, саналаа эцэслэсний дараа байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх боломжтой болно гэж бүлгээс мэдэгдээд байна. Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээл дээр үнэлүүлэхийн тулд УИХ-аас тодорхой шийдэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ ордын арван хувийг хувьцаагаар иргэдэд өгөх үү, эсвэл иргэдийн хувьцаан дээр аж ахуйн нэгжүүдэд өгөх хувьцаагаа нэмэх үү гэдгээ шийдэх ёстой. УИХ-д энэ мэтчилэн шийдэх олон асуудал бий. Ажлын хэсэг хуралдаагүй учраас гэж байнгын хорооны хэлэлцүүлгийн хойшлуулаад байвал энэ асуудал тэр хэрээр удна гэсэн үг.

No comments:

Post a Comment