УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим
асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улмаар гишүүдийн
76.1 хувийн саналаар баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар “Эрдэнэс
Тавантолгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг иргэд үнэ төлбөргүй
эзэмшиж, 10 хувийг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалахаар болж
байна. Иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлнэ гэж үзвэл
Засгийн газар түүнийг нь 1 сая төгрөгөөр үнэлэн худалдан авах юм. Нэг
үгээр хэлбэл, 1 сая төгрөг, 1072 ширхэг хувьцаа хоёрынхоо аль нэгийг
авах сонголт нь иргэдийн хувьд нээлттэй үлдэж буй билээ.
No comments:
Post a Comment