2012/02/29

Тавантолгойн хувьцааг дөрөвдүгээр сарын 1-нээс өгч эхэлнэ


Left Banner

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы ажлын тайлангаа тавьсан. Эндээс иргэдийн хувьд хамгийн их сонирхож байгаа мэдээлэл бол 39-р тогтоолын өөрчлөлт буюу Тавантолгойн хувьцааг иргэдэд олгох асуудал байлаа. Иргэдийн чих тавин хүлээж байгаа Тавантойлгойн хувьцааг дөрөвдүгээр сарын 1-нээс олгох тухай Эдийн засгийн байнгын хороо мэдээллээ. 
УИХ, Засгийн газрын 57-р тогтоолд иргэдэд хоёрдугаар сарын 1-нээс өмнө нэг сая төгрөг олгоно гэж тусгасан ч амжуулж чадаагүй. Хэдийгээр төсөвт 334 тэрбум төгрөг суулгаж ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгохоор төлөвлөсөн ч түүнийг харин 39-р тогтоолд өөрчлөлт оруулснаар нэг сая төгрөг эсвэл Тавантолгойн 1072 хувьцаа авах сонголттой болгож хувиргасан юм.
Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хэзээ байрлах, хэзээ Засгийн газарт буцаан зарж мөнгө болгож чадах вэ гэдэгт иргэд хариулт хүлээж байна.

No comments:

Post a Comment