Тавантолгойн
IPO-г Лондон, Хонконг, Монголын Хөрөнгийн бирж дээр гаргах тухай
эртнээс ярьсан. Гэхдээ хувьцааны арилжаанд оролцож байсан бахдам
сайхан туршлагагүй Монголын Засгийн газар энэхүү хувилбараасаа
татгалзаж, зөвхөн хоёрыг нь сонгохоор болсон юм. Түүний нэг нь Монголын
Хөрөнгийн бирж. Учир нь энэ бол жижиг хөрөнгө оруулагчдад боломж олгох
ганц талбар. Өөрөөр хэлбэл, эндээс л Тавантолгойн Баруун цанхийн IPO-г
монголчууд худалдаж авах боломжтой болно гэсэн үг. Харин олон улсад
үнэлэгддэг Лондон болон Хонконгийн Хөрөнгийн биржийн аль нэг нь мөнөөх
IPО-оос олох орлогын гол зах зээл нь болох юм. Гэхдээ яг аль нь вэ.
Хонконгийн Хөрөнгийн бирж Хятад, Өмнөд Солонгос, Япон, Хонконг, Сингапур зэрэг Азийн төдийгүй дэлхийн томоохон зах зээлүүдтэй хамгийн ойрхон байрладаг. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг урагш нь хөдөлгөж байгаа нь Ази тив. Үүнд Хонконгийн Хөрөнгийн биржийн нөлөө асар их. Тиймээс тус биржийг сонгож Тавантолгойн IPO-г гаргах нь ашигтай хувилбар байх нь. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр томоохон IPO хийх компаниудын жагсаалтыг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүлж байгаа тухай “Dow Jones Newswires” онцолжээ. Гэвч хувьцаа арилжиж эхлэхээс зургаан сарын өмнө, эсвэл өргөдлөө өгөхөөс дөрвөн долоо хоногийн өмнө тухайн компанийн хувьцаатай холбоотой ямар нэгэн өөрчлөлт хийхийг хориглосон дүрэм Хонконгийн Хөрөнгийн биржид бий. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгж, 10 хувийг иргэдэд олгож, 30 хувийг нь Хөрөнгийн бирж дээр арилжаална гэх заалт бүхий 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай гишүүд ид ярилцаж байгаа. Мөн иргэдэд олгох 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг тогтоож, өмнөх сонгуулиар өгөхөөр амласан 1.5 сая төгрөгтэйгөө дүйцүүлсэн. Энэ нь Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO гаргахад саад болж байгаа бололтой. “Financial Times”-ын шинжээч Вен Сент “Монголын Засгийн газар иргэддээ өгөх хувьцааныхаа нэрлэсэн үнийг тогтоож, нийтэд зарласан. Үүнээс болж Хонконгийн Хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хүлээж авахааргүй боллоо” гэж дүгнэжээ.
Одоо тэгэхээр Лондонгийн Хөрөнгийн бирж үлдэж байна. “Wall Street Journal”-д мэдээлснээр тус биржийнхэн сонгуульд бэлтгэж, IPO хийх гэж байгаа Монголын улстөрчдөд боломж олгохоор шийдсэн бололтой. Гэхдээ үнэгүй хувьцаа авах эрхтэй, 2010 оны гуравдугаар сараас өмнө төрсөн иргэдийнхээ тоог гаргах нь маш их хугацаа шаардах ажил гэдгийг гадны хэвлэлүүд онцолсон байх юм. Тэгэхээр ирэх зургадугаар сараас өмнө Тавантолгойн IPO-г гаргах боломжгүй гэнэ. Уг нь IPO гаргана гэдэг чамгүй урт хугацаа шаардагддаг ажил. Зургаан сая тонн коксжсон нүүрсний нөөцөөс гадна улс төрийн тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжил гэх мэт олон зүйлийг харгалзсаны үндсэн дээр нэгж хувьцааны үнэлэмж нь өөрчлөгддөг. Тэгэхээр зөвхөн нөөц дээр үндэслэж хувьцаа гаргах нь эрсдэлтэй гэсэн үг. Түүнээс гадна менежментийн асуудлыг шийдэх, аудит хийх, олон улсын Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд дор хаяж зургаан сар шаардагдана гэж байгаа. Яаж ч бодсон сонгуулийн өмнө Тавантолгойн IPO-г гаргавал хөнгөн хуудуу явдал болж таарах нь.
Гэхдээ Тавантолгойн IPO-г нэн даруй гаргах шаардлагатай байгаагийн шалтгааныг албаны эх сурвалжууд дэлхийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна. Евро бүс задрах нь өнөө, маргаашгүй болох асуудал гэдгийг Грекийн өрийн хямрал харуулж байна. Сонгуулийн шоугаа хийж, ард түмэндээ таалагдах гэсэн Барак Обама төсвөө танахаас татгалзаж, АНУ-ын эдийн засгийг хямраах болж. Хязгааргүй том зах зээлтэй Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд оргил цэгтээ хүрчихээд одоо уруудах шинжтэй. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөж, эдийн засгийнх нь гол хөдөлгүүр болох хямд ажиллах хүчний зах зээл тогтворгүйжин ажиллах тав тухтай нөхцөлөөр хангагдаагүй олон сая ажилчид Засгийн газрынхаа эсрэг жагсаал зохион байгуулах болж. Тэгэхээр АНУ, Хятад, Европын эдийн засаг тогтворгүй болно гэдэг санхүүгийн томоохон хямрал удахгүй эхлэхийн дохио. Ийм аймшигтай зүйл болохоос өмнө Тавантолгойн нүүрсний ордынхоо IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргаж, олигтойхон хөрөнгө босгоод авах хэрэгтэй гэж Монголын төр үзэж байгаа бололтой. Энэ тухай “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдээлж байв. Гэхдээ ийнхүү IPO хийхээр яаравчилж байгаа нь удахгүй болох сонгуулийн үеэр иргэд “Алив, нөгөө 1.5 сая төгрөг хаана байна вэ” гэж ам асуухаас айсан улстөрчдийн шоу гэвэл үнэнд илүү ойртох биз. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгосон Ухаа худагийг бодоод үзсэн ч гэсэн Тавантолгойн Баруун цанхийг ашиглалтад орсны дараа хувьцааг нь арилжвал илүү ашигтай юм. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Сонгууль болохоос өмнө хувьцаа гаргавал Тавантолгойн Баруун цанхийн үнэлгээ 5-6 тэрбум ам.доллар болно. Хэрэв ирэх жил хүртэл хүлээвэл үнэлгээ нь 9-10 тэрбум ам.доллар болж өснө гэж байгаа. “Frontier Securities”-ийн шинжээч Маса Игата “Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхний шатанд эцэслэн шийдвэрлэх нь Тавантолгойн үнэлэмж нэмэгдэхэд нөлөөлнө” хэмээн ярьжээ. Гэхдээ гишүүд өөрийг бодож суугаа болов уу.
Ямартай ч гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тавантолгойн тухай цаг алдахгүй мэдээлж байна. Тэд нүүрсний асар их нөөцтэй ордыг хараанаасаа салгахгүй байхаар шийджээ. Бид нүүрсээ их хэмжээгээр нь хямд үнээр худалдаж байгаа учраас тэгэх нь аргагүй. Өнгөрсөн онд л гэхэд Монгол Улс 33 сая тонн нүүрс экспортолсон. Түүнээс 23 сая тонн нь Хятад руу гарсан. Энэ жилдээ багтаж Тяньжиний боомтыг ашиглан Япон, Өмнөд Солонгос руу коксжсон нүүрс экспортлохоор хөөцөлдөж байгаа. Энэ нь ганц орны зах зээлээс бүрэн хараат болох аюулаас сэргийлэх бололтой. Түүнээс гадна Монголын нүүрсний экспорт цаашид ихсэнэ үү гэхээс буурахгүй. Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг байсан зэсийн орлого өнгөрсөн онд нүүрсэнд байраа тавьж өгсөн. Энэ эрчээрээ явбал бид нүүрсээ зарж баяжих бололтой. Гэхдээ англичуудын хэлдэг нэгэн хэлц үгийн тухай онцлох гэсэн юм.
Их Британийн зүүн хойд хэсэгт Ньюкасл хэмээх аж үйлдвэржсэн хот байдаг. Энэ хот нэгэн цагт нүүрсний асар их нөөцтэй байв. Нүүрсийг жил бүр их хэмжээгээр экспортолж, улс орныхоо хэрэгцээг бүхэлд нь хангадаг байсан. Гэвч нэг л өдөр нөөц нь дуусаж, Ньюкасл хотынхон хэрэглэх нүүрсээ авахын тулд хаа байсан Оросыг царайчилдаг болжээ. Ингээд 1990-ээд оны дунд үеэс “Ньюкасл руу нүүрс зөөх” гэх шинэ хэлц бий болсон гэдэг. Манайхаар бол алаг эрээн тахиа гаднаас авчирч, эх нутагт нь нутагшуулах гэж хэсэг хөөрцөглөсөнтэй дүйж очихоор юм уу даа. Ямартай ч нэлээд ёжилж хэлсэн үг. Магадгүй нэг л өдөр энэ хэлц өөрчлөгдөж, барууныхан “Монгол руу нүүрс зөөх нь” гээд ярьж суух юм болов уу. Хэн мэдэх вэ.

No comments:
Post a Comment