Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний
536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа нь үнэт цаасны зах
зээлийг хөгжүүлэх төрийн бодлогын нэг хэлбэр болоод байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан хүн бүр үнэт цаасны данстай болохын хэрэгцээ бий болоод байна. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн Мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн Э.Одбаяртай хувьцааны талаар ярилцлаа.
-Иргэд хувьцааны талаар ойлголт багатай байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хувьцаа гэдэг маань өөрөө санхүүгийн хэрэгсэл. Хувьцаа нь санхүүгийн хэрэгслийн хувьд мөнгөний дараа орох хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн бүтээгдэхүүн. Хувьцаа гэдэг бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанид хөрөнгө оруулж, өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм. Ингэж ойлгох хэрэгтэй.
-Хувьцаа эзэмшигчдийн эрхийн талаар тодруулахгүй юу?
-Хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд суух, хэлэлцэж буй асуудлуудаар санал өгөх, ноогдол ашиг тараах шийдвэр гаргасан тохиолдолд ноогдол ашиг авах эрхтэй.
-Тухайн компанийн хувьцаа эзэмшигч ноогдол ашиг заавал авах учиртай юу?
-Жил болгон тухайн компани заавал ноогдол ашиг таарна гэсэн ойлголт байхгүй. Тухайн компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс ноогдол ашиг тараах шийдвэр гаргаж хувь нийлүүлэгчдийн хуралд танилцуулдаг юм. Хэрвээ тухайн компани ашигтай ажиллаад ноогдол ашиг тараах уу, бизнесээ өргөжүүлэх үү гэдгээ өөрсдөө шийддэг. Заавал ногдол ашиг тараах заалт байдаггүй. Үүнийг сайн мэдэж байх хэрэгтэй.
-Иргэд хувьцаагаа хэрхэн яаж эзэмших ёстой бэ?
-Иргэн хүн хувьцаа худалдаж авснаар өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болно гэсэн үг. Хувьцаа эзэмшихийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хувийн данс нээлгэх хэрэгтэй. Шинээр данс нээлгэх бол Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер диллерийн компаниудаас өөрийн сонголтоо хийж дансаа нээлгэнэ. Ингэснээр өмч хөрөнгийн захиран зарцуулах эрх нээгдэнэ. Мөн хувьцаа худалдаж авч, зарж болно.
-Данс нээлгэсний ач холбогдол нь?
-Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 536 ширхэг хувьцаа таны дансанд байршина. Дотоод гадаадын үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болохоос гадна үнэт цаасанд хөрөнгө оруулж, инфляциас мөнгөн хуримтлалаа хамгаалж чадна.
-Данс нээлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
-Брокер дилерийн компанид данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрах шаардлагатай. Шинээр данс нээхэд таван мянган төгрөгийн хураамж авдаг. Гэхдээ брокерийн компаниудад янз бүр байдаг. Данс нээлгэж тэр дансандаа хөрөнгө байршуулснаар та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй боллоо гэсэн үг.
-Хувьцаа худалдаж авахдаа анхаарах зүйл юу байна?
-Хувьцаа худалдаж авахдаа ерөнхийдөө тухайн компанийн талаар болон үнэт цаасны зах зээлийн талаар тодорхой ойлголттой болсон байх шаардлагатай. Түүнээс гадна компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, удирдлагын менежмент, салбартаа эзлэх зах зээлийн байр суурь зэргийг харилцагч брокер дилерийн компаниас заавал асууж лавласан байх хэрэгтэй.
-Хувьцаа эзэмшигч нь ашиг олно. Эрсдэл байдаг уу?
-Таны худалдан авсан хувьцааны ханш өсвөл үнийн өсөлтийн зөрүүгээс ашиг олох боломжтой болно. Харин хувьцаа нь унаж мөн өсөж болно. Ханш буурвал алдагдал, эрсдлийг та л хүлээх болно. Иймд сонголтоо зөв хийж, өсөх магадлалтай хувьцаануудаас аваарай. Тиймээс хувьцааны хөрөнгө оруулалт өндөр өгөөж, ашиг авчрахаас гадна эрсдэлийг ч бас дагуулдаг юм.
-Танай хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерийн хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерийн 89 компани үйл ажиллагаа явуулж байна. Брокерийн пүүсүүд нь хүмүүсийн үнэт цаасыг хадгалах, үнэт цаас худалдаалах болон худалдаж авахад нь төлбөр тооцоог нь хийж гүйцэтгэдэг байгууллага юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд биет үнэт цаас гэж байхгүй бөгөөд бүгд цахим хэлбэрээр байна.
-Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ?
-Монголчуудын хувьд 1990 оноос хойш өмч хувьчлал явагдаад 1991 онд хөрөнгийн бирж байгуулагдсан. Социализмын үед баригдсан үйлдвэрүүдийг үнэгүй хувьчилж анх хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр цэнхэр, ягаан тасалбарыг тарааж Монголд хөрөнгийн зах зээл хөгжих эхлэл нь тавигдсан байдаг. Өмч хувьчлалын асуудал тодорхой үе шаттайгаар явагдаж ирсэн. Хөрөнгийн бирж маань өөрөө арилжаа эрхлэх байгууллага. Сүүлийн үед Монголын хөрөнгийн зах зээл хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, технологийн хувьд гээд олон улсын чиг хандлага ямар байна, тэр зүг рүү явж байгаа.
-Хөрөнгийн биржид данстай хичнээн иргэн байна?
-Өнөөдрийн байдлаар Монголын нийт хүн амын дундаас үнэт цаасны төлбөр тооцооны төв дээр данстай 600 мянга орчим иргэд байгаа.

No comments:
Post a Comment