-Гэхдээ аль ч хувилбар яригдсан бай хамаагүй сонгуулиас өмнө IPO гаргаж амжихгүй бололтой-
“Wall Street Journal”, “Dow Jones Newswires”, “Ройтерс” зэрэг дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагууд Тавантолгойн тухай дахин шуугиж гарав. Тэдэнд нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж “Тавантолгойн IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулж магадгүй” гэж ярьжээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх шинэ төмөр зам барих тухай яриа санхүүгийн асуудлаас болж хойшлогдож байгаа гэнэ. Ер нь холбогдох албан тушаалтнууд хүнд суртал гаргаж хамаг ажил хойш нь чангааж байгаа юм байх. Харин IPO гаргах тухайд Хонконгийн Хөрөнгийн биржийнхнээс нэлээд таагүй хариу авсан нь саяхан.
Тавантолгойд олборлолт хийх эрх бүхий “Эрдэнэс Тавантолгой” компани нь Монголд бүртгэлтэй. Гэтэл Хонконгийн Хөрөнгийн бирж Хятад, Их Британи, Итали гэх мэт орнуудад бүртгэлтэй компанийн IPO-г худалдахыг зөвшөөрдөг. Тиймээс Монголын компанид тусгай эрх олгохоос татгалзсан гэх. Түүнээс гадна IPO гаргахаас өмнөх хэдэн сарын хугацаанд хувьцаатай холбоотой ямар нэгэн өөрчлөлт хийхийг хориглодог. Гэтэл Монголын Засгийн газар алдарт 39 дүгээр тогтоолыг өөрчилснөөр асуудал эргэсэн юм.
“Хонконгийн Хөрөнгийн бирж монголчуудаас татгалзах нэг том шалтгаан нь энэ боллоо” хэмээн “Financial Times” сонин мэдээлж байв. Энэ бүхэн нь Тавантолгойн хувьцааг Лондонгийн Хөрөнгийн бирж дээр гаргах урьдач нөхцөл болж байна уу гэж бодож эхэлтэл бас тийм биш бололтой. Англичууд ч мөн сонгуульд бэлтгэн Тавантолгойгоор өрөг тавьж байгаа Монголын улстөрчдөд боломж олгохоор зэхэж байгаа тухай хэвлэлүүд онцолсон билээ. Гэтэл “Wall Street Journal”-д гарсан мэдээллээр бол Тавантолгойн IPO-той асуудлаар Хонконгийн Хөрөнгийн биржийнхэнтэй ирэх намар ярилцаж, тохиролцож магадгүй болсон юм. “Dow Jones Newswires” мөн энэ тухай дурьджээ. Тус агентлагт өгсөн яриандаа Хонконгийн Хөрөнгийн биржийн бүртгэлийн газрын дарга Марк Дикинс “Манай бирж Монголын компанийн хувьцааг гаргахын тулд хамтарч ажиллахад бэлэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэх эсэх нь цаг хугацааны асуудал” гэсэн байна. Энэ бүхнээс харахад Лондон, Хонконгийн биржүүд аль, аль нь Монголын Засгийн газрыг царайчлах аястай болоод явчихав бололтой. Үнэхээр ч Хонконгийн Хөрөнгийн бирж дээр энэ онд томоохон IPO хийх компаниудын жагсаалтыг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүлж байгаа юм. Гэхдээ аль ч хувилбар нь яригдсан бай хамаагүй Тавантолгойн IPO-г ирэх зургадугаар сараас өмнө олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргаж амжихгүй нь тодорхой болж байх шиг. Гэхдээ одоогоор энэ тухай холбогдох албаны хүмүүс тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г УИХ-ын сонгууль дууссаны дараа олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргавал чухам юу болох вэ. Энэ Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэх асуулт эндээс гарч ирнэ. Үүнд юун түрүүнд Тавантолгойн нэгж хувьцааны үнэ нэмэгдэх тухай онцолж болох юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг сонгуулийн өмнө гаргавал үнэлгээ нь 5-6 тэрбум ам.доллар болох бол цаг хугацааны хувьд хойшлуулсны ачаар үнэлгээ нь 9-10 тэрбум ам.доллар болж өсөх боломжтой. Тэр хүртэл коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах асуудал шийдэгдэж амжина. Тээвэрлэлттэй холбоотойгоор хэзээ шинэ төмөр зам барьж эхлэх нь ч тодорхой болчихож магадгүй. Энэ онд багтаж Тянжиний боомтоор нүүрс тээвэрлэх асуудал шийдэгдэнэ. Энэ бүхэн нь Тавантолгойн үнэлгээг өсгөж байгаа юм. Ядаж л олборлолтоо хийгээд эхэлчихвэл “Энержи Ресурс” Ухаа худагийг барьцаалж богино хугацаанд их хөрөнгө босгосон амжилтыг давтаж ч мэднэ. Ингээд нэгж хувьцааны үнэлгээ нь өсвөл Тавантолгойтой холбоотой бүтээн байгуулалтын олон ажилд зарцуулах хөрөнгө нь нэмэгдэх юм. Иргэдийн дансанд шилжиж орчихоод байгаа хувьцааны үнэлэмж нь ч өснө гэсэн үг.
Гэхдээ нөгөө талаас хувьцаанаасаа татгалзаж, оронд нь бэлэн мөнгө авах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж магадгүй. Учир нь хувьцааны талаар бүдэг бадаг ойлголттой яваа хүмүүс өөрийгөө Тавантолгойн хувьцаа эзэмшигч болж, ноогдол ашиг хүртэж эхлэх цагийг хүлээх нь юу л бол. Цагаан сарын өмнөхөн иргэдэд бэлнээр сая төгрөг олгох тухай яригдах үед хүмүүс ямар их сандарч байлаа даа. Учир нь баярын үеэр мөнгө их хэрэг болдог. Тиймээс юун хувьцаа, хурдхан мөнгөний бараа харъя гэх нь энүүхэнд байв. Тиймээс Тавантолгойн IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргах асуудал хойшлогдох тусам иргэд өөрийн мэдэл дэх хувьцаанаас илүү бэлэн мөнгийг сонгох нь ихэсч мэднэ. Энэ нь мөнөөх гайт инфляци гэгч зүйлийг хөөрөгдөж орхино.
Ямартай ч Тавантолгойн IPO-г гаргах асуудал олон хүний анхаарлыг татсан хэвээр. Тавантолгойн хувьцаатай холбоотой УИХ-ын 39 дүгээр тогтоолыг саяхан өөрчилсөн билээ. Өмнө нь Тавантолгойн нийт хувьцааны 30 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалж, 10 хувийг иргэд, 10 хувийг аж ахуйн нэгжид олгохоор болоод байсан. Харин одоо хувь хэмжээг нь өөрчилж, Хөрөнгийн биржээр 20 хувийг нь арилжаалахаар болсон юм. Мөн иргэдэд 20 хувийг олгохоор боллоо. Ингэхдээ нэгж хувьцаанд нь нэрлэсэн үнэ тогтоож, өмнөх сонгуулиар амласан 1.5 сая төгрөгөө өгөх асуудлыг шийдвэрлэж байна. Уг нь олон улсын Хөрөнгийн биржүүд чухам үүнд л дургүйцэж, Тавантолгойн IPO-г гаргахаас татгалзаж байсан юм. “Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцаанд нэрлэсэн үнэ тогтоосноос болж IPO гаргах боломжоо алдлаа” гэж ирээд л гадны хэвлэлүүд цуурцгаасныг яана гээч. Гэвч одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас иймэрхүү асуудал дээр нэг их дөрөөлөхгүй биз.

No comments:
Post a Comment