“Эрдэнэс МГЛ” компани Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг худалдан авах компанитай өчигдөр гэрээ байгуулав. Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтаа хараахан эцэслээгүй ч “Эрдэнэс Тавантолгой” хэмээх үндэсний компанийн олборлосон нүүрс ирэх сараас өмнөд хөршийг зорих нь. БНХАУ-ын төрийн өмчийн “Chinalco” корпорацийн охин компани “Chalco trading” (China aluminum international trading) Монгол Улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр өгч, хариуд нь Монголын тал Тавантолгойн нүүрсийг таван жилийн турш нийлүүлэхээр гэрээ байгуулав.
Түүний зэрэгцээ Тавантолгойн Цанхийн баруун хэсгийн сонгон шалгаруулалтад ОХУ-ын төрийн өмчийн компанитай түншилж байсан ч урьдчилсан ялагчдыг тодруулах үед нэр нь “гээгдсэн” БНСУ-ын “Korea resources”, Японы “Mitsui”, “Itochu” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь анхаарал татлаа. Энэ арга хэмжээний үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас цөөн асуултад хариулт авав.
-“Chalco” компанид ямар хугацаанд хэр хэмжээний нүүрс нийлүүлэх вэ?
-Цанхийн зүүн хэсэг бол Монгол Улсын Засгийн газар 100 хувь эзэмшиж, ашиглах орд. Энэ гэрээнд гарын үсэг зурснаар Засгийн газар энэ ажлаа эхэлж байна. Та бүхэн мэдэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани “Хүний хөгжил сан”-д тодорхой хэмжээний мөнгө бэлдэж өгөх ёстой. Энэ гэрээг байгуулаад, урьдчилгаа төлбөр авснаар бид “Хүний хөгжил сан”-д мөнгөө байршуулах юм. Наймдугаар сарын эхний арав хоногт багтаан нүүрсээ борлуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, төслөөс бодитой ашиг олж эхэллээ гэсэн үг. Мөн нэгэнт урьдчилгаа төлбөр авч байгаа болохоор бид үүрэг хүлээж таарна. Тэгэхээр энэ урьдчилгаа төлб өрөө барагдуулж дуустал бид Тавантолгойн нүүрсээ БНХАУ-ын “Chalco” компанид нийлүүлнэ. Харин түүнээс хойш нүүрсээ зах зээлийн зарчмаар, олон улсын аргачлалаар ахиу үнээр борлуулах юм. Дараагийн асуудал бол бид бүх нүүрсээ зөвхөн Хятадад нийлүүлэх бодолгүй байгаа. Нэлээд урт хугацааны хэлэлцээрийн дүнд гэрээний таван жилийн хугацаанд бид Цанхийн зүүн хэсгийн нүүрснийхээ 30 хүртэл хувийг “Chalco”-гоор дамжуулж БНСУ, Японы компанид нийлүүлэхээр болсон. Японы “Mitsui”, “Itochu”, БНСУ-ын “Korea resources” групптэй гарын үсэг зурсны учир энэ. Харин таван жилийн дараа Монгол Улс өөрийн нөхцөлөөр, дуртай зах зээлд, дуртай үнээрээ нүүрсээ нийлүүлнэ.
-“Chalco” Монгол Улсад хэр хэмжээний урьд чилгаа төлбөр олгож байгаа вэ?
Түүнийг хэр хугацаанд барагдуулж дуусах вэ? -“Chalco” компани 250 сая орчим ам.доллар олгоно. Энэ урьдчилгаа төлбөрийг 1-1.5 жилийн хугацаанд барагдуулж дуусгана. Энэ онд нэг сая орчим тонныг нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Автозамаар экспортолно. “Chalco” манай улсад урьдчилгаа төлбөр өгөөд, мөн “Korea Resources”, “Mitsui”, “Itochu” компанид нүүрс нийлүүлэх үүрэг авч, урьдчилгаа төлбөрийг бараг дуулж дууссаны дараа Тавантолгойн нүүрсийг зах зээлийн зарчмаар худалдаж авахаар гэрээ байгуулж байгаа юм. Бид үүнийг Монгол Улсад маш ашигтай, амжилттай гэрээ боллоо гэж дүгнэж байна. Дахин тодруулж хэлэхэд, урьдчилгаа төлб өрөө барагдуулж дуустал буюу 1-1.5 жилийн дотор БНХАУ-д нийлүүлнэ, дууссаны дараа 20-30 хувийг бид мэдэлдээ аваад үлдсэнийг нь таван жилээ дуустал БНХАУ-д нийлүүлнэ. Бид хүнээс мөнгө зээлчихсэн байгаа учраас то дорхой хэмжээний квотыг БНХАУ-ын талд давуу байдлаар өгч байна гэсэн үг.
-Цанхийн зүүн хэсгийн гэрээт олбор логчийн тендерийн явц ямар байгаа вэ?
-Цанхийн зүүн хэсгийн операторын сонгон шалгаруулалтыг Цанхийн баруун хэсгийн ажлын явцтай уялдуулж шийдвэрлэх бодолтой байгаа. Өмнө зарласан сонгон шалгаруулалтын хугацаа дуусаад, хаагдчихсан. Харин Цанхийн баруун хэсэгт хамтарч ажиллахаар олон улсын хүчирхэг компаниуд саналаа ирүүлсэн. Тэдэн дотроос аль нэгийг нь томилоход онцын асуудал байхгүй гэж бодож байна.
-Өмнөх сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтыг хүчингүй болгосон хэрэг үү?
-Яг тэгж хэлж болохгүй. Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогч сонгон шалгаруулах тенде рийн хуулийн хугацаа дуусчихсан. Бид нар түүнийг харгалзаж үзээд Цанхийн ба руун хэсэгт саналаа ирүүлсэн компанитай хамтруулан консорциум байгуулаад Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлуулж болно. Энэ нэг их хүнд рэлтэй асуудал биш. Үүнээс өмнө “Эрдэнэс Таван толгой” гэдэг Монголын компани нүүрсээ өө рөө олборлож байгаа нь хамгийн чухал гэв.
No comments:
Post a Comment